ЭЕШ-ын жагсаалт, дүн оноог өнөөдөр нийтэд зарлана

Н.Алтанцэцэг / Боловсрол

ЭЕШ-д шилэн технологи нэвтрүүлсэнтэй холбогдуулж энэ жил тухайн хичээлийн шалгалтын материал засах үйл явц, дүнг live.eec.mn хаягаар шууд хүргэж, шалгуулагчид дүнгийн хариугаа 15 мин дотор мэдсэн. Энэ нь шалгуулагчид болон багш нар, ар гэрийнхэн нь live.eec.mn хаягаар орж шалгалтын материал засах явц, дүнг нөхөж үзэх боломжтой явагдсан.

Энэ сарын 2-ны өдрөөс улс орон даяар эхэлсэн ЭЕШ өчигдөр 17:20 цагт Монгол хэлний шалтгалтаар дууссан юм. Цар тахалтай холбоотойгоор шалгалтын байруудад ЭМЯ, УОК-ын зөвлөгөөг баримталж олон баг хамт олонтой амжилттай зохион байгууллаа.

Өнөөдөр шалгалтын жагсаалт, дүн оноог нийтэд зарлаж, "Батламж хуудас"-ыг долдугаар сарын 9-10-нд олгоно. Энэ жилийн Улаанбаатар хотын 2020 онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас хүлээн авах бол орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг тухайн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.

Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг БҮТ-ийн олон нийттэй харилцах ажилтнаас тус тус хүлээн авна. Батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2,5 жилийн хугацаанд хүчинтэй байдаг.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.