Д.Батсүх: Бид давж заалдана

Н.Баярмаа / Нүүр

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох ял оногдуулах шүүх хуралдаан /2020.07.06/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж түүнд зургаан жилийн хорих ял оноолоо.

Эдгээр хүмүүсийг Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 15 хавтаст эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байдаг юм.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭРДЭНЭБАТЫН ӨМГӨӨЛӨГЧ Д.БАТСҮХ: БИД ДАВЖ ЗААЛДАНА

Шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх тайлбар хийсэн юм. Тэрээр “Энэ хэргийн тухайд Үндсэн хуулийн маш том зөрчлийг үүсгэж байна. Үндсэн хуулиар Монгол улсын төрийн эрх мэдлийн хуваарилалт, хэрэгжүүлэгч субьектуудын эрх үүрэг, харилцан тэнцвэртэй, харилцан хяналттай байх харилцааг тогтоож өгсөн байдаг. Гэтэл шүүх гэдэг субьект бусад субьект болох хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл рүү Үндсэн хууль зөрчин халдаж эхэлж байгаа нь Монгол улсын нийгэм, улс төрийн харилцаанд ноцтой зөрчил үүсгэх аюул нүүрлэж буй учраас бид шүүгчээс татгалзсан. Өмгөөлүүлэх эрхийг олон улсын хүний үндсэн эрхэд тооцдог байхад үүнийг ноцтой зөрчиж миний үйлчлүүлэгчийг өмгөөлөгчгүйгээр шүүлээ. Би шүүх хуралд суугаагүй ч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад, үйлчлүүлэгчээ хамгаалаад явах эрх нь нээлттэй байгаа. Давж заалдана. Эцсийн шийдвэрийг Дээд шүүх гаргана. Гомдол гаргаад явсан тохиолдолд өмнөх шийдвэр түдгэлздэг. Өөрөөр хэлбэл, хуулийн хүчин төгөлдөр болоогүй шийдвэр гэж үздэг.

Ж.ЭРДЭНЭБАТ ЯАГААД БУРУУДАВ?...

АТГ-аас Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй, хилийн онцгой бүсэд алт ухсан компанид нөхөн олговор олгосон бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үйлдэлд Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар тооцоод байгаа билээ.

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Ж.ЭРДЭНЭБАТАД УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ БАЙСАН УУ?... ОДОО БИЙ ЮУ?...

Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг маргаан түүний бүрэн эрх хадгадлагдаж байсан 2016-2020 оны парламентын гишүүн байхаас эхэлсэн. Түүний асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой асуудлыг хэлэлцэн, дүгнэлт гаргасан байдаг. Дүгнэлтэд "УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрх нь дуусгавар болоогүй байхад цагдан хорьж, үргэлжлүүлэн шүүсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн" гэж үзсэн байв...

...Тэрээр 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан учраас СЕХ гишүүний үнэмлэхийг нь өгчихөөд буй юм. Түүнд холбогдох хэрэгт шүүхээс ял оноосонтой холбогдуулан Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүхээс Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүн мөн эсэх түүний халдашгүй байдал хэвээр байгаа эсэхээр тодруулсан байна. Тэрээр СЕХ Ж.Эрдэнэбатад УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгосон учраас тэр одоо УИХ-ын гишүүн болсон. Энэ бол маргаангүй асуудал. Түүнд халдашгүй байдал үүссэн” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Ж.ЭРДЭНЭБАТ ЯЛЛАГДАЖ НӨХӨН СОНГУУЛЬ ХИЙХ ҮҮ...

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр нь буюу өнгөрөгч зургадугаар сарын 12-ны өдөр цагдан хорих захирамжийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байдаг. Түүнийг цагдан хоригдож байхад УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдаж улмаар Сэлэнгэ аймгаас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-д дахин сонгогдсон. Шүүх хуралдаанаас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад ял оногдуулсан тул УИХ-ын гишүүнээр сонгогдсон түүний суудлыг хэрхэх вэ гэдэг асуудал үүснэ.

Энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооноос тодруулахад "Дээрх тохиолдолд Сэлэнгэ аймагт нөхөн сонгууль явагдана” гэсэн хариултыг өгчээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4.7.“Нөхөн сонгууль” гэж Улсын Их Хурлын гишүүний орон гарсан суудлыг нөхөх зорилгоор явагдах сонгуулийг ойлгоно” гэж заажээ.

77 дугаар зүйл.Нөхөн сонгууль явуулах

77.1.Энэ хуулийн 4.7-д заасан үндэслэлээр нөхөн сонгууль явагдана.

77.2.Орон гарсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сар хүрэхгүй хугацаа үлдсэн бол орон гарсан суудлыг нөхөхгүй.

77.3.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна.

77.4.Нөхөн сонгуулийг зохион байгуулахад тухайн тойрогт өөрчлөлт оруулахгүй бөгөөд энэ хуульд заасны дагуу зохион байгуулна.

Ингэхдээ Нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэн баталдаг.


Сэтгэгдэл

Mongol mandana [202.9.40.166] 2020-07-08 12:12:54

Buzar huzaa mini 1000 dawz zaaldaad nemerguiee Odoo zewer mongol hun Battulga, Hurelsuh mongol turiig barij bga shuudee. Mongolig ustgah azillagaa chin ilt medegdsen.

ЗОЧИН [124.158.95.14] 2020-07-08 04:34:34

ХЭРЭГ ХИЙСЭН ТОГТООГДООД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ГАРЧИХСАН БАЙХАД ЮУН ГИШҮҮНИЙ ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ, ДАВЖ ЗААЛДАХ ВЭ? ХАРИН Ч БАГА ЯЛ ОНООЖЭЭ, ИЙМ ХЭРЭГТ ОЛОН ЖИЛИЙН ЯЛ ӨГДӨГ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ??? ТЭР НЭГ ХАЛДАШГҮЙ БАЙДАЛ ГЭДЭГ ЮМАА ЦУЦАЛБАЛ ТААРНА, ЭНЭ НЭРИЙН ДОР ХУУЛЬ БУС ЮМ ИХ ХИЙХ ЮМАА???

ЗОЧИН [202.179.27.81] 2020-07-07 23:07:12

ҮНДСЭН ХУУЛЬ МУУЛЬ ЭНД ЯМАР Ч ХАМААГҮЙ. ХЭРЭГ ХИЙСЭН НЬ ҮНЭН БАЙНА. ЯЛАА АВАХ НЬ ҮНЭН БАЙНА. ҮҮНД ЯМАР Ч ТАЙЛБАР БАЙХГҮЙ. ӨМГӨӨЛӨГЧ НЬ ТААРУУХАН ЮМ. ҮНДЭЛЭЛЭЭ НЬ ШАЛ ХУДЛАА ӨӨРИЙН ҮЗЭМЖЭЭР ХУУЛЬ ТАЙЛБАРЛААД БАЙНА.

манан [69.250.226.119] 2020-07-07 16:06:35

өмгөөлөгч гэх нөхөр мини чи одоо боль эх ороныхоо газар шороог гадныханд, өөртөө, ах дүү нартаа хэдэн арав хориор нь тараагаад хувиарлаад шилжүүлээд батлаад тамгалаад өгсөн нь баримттай нотолгоотой байна 6 жил харин бага байна шдээ мэдэээж хөрөнгөтэйгээ үлдэж байна шдээ.... чамайг өмгөөлөгчөө ардын хүүхдийн ялыг хөнгөлье гээд давж заалдаж байсаныг тань мэдэхгүй юм байна

zochin [150.129.143.90] 2020-07-07 13:28:22

ene omgoologch chadahgui ee. hiisen heregt n yl n hungotson . 25jil bolgo. esvel shorond n 3jiliin dotor aluul es bogoos magdlangaar garaad dahina shuu. Um amgalan boltugai. ene ug goydono doo gologt

Зочин [103.14.36.218] 2020-07-07 08:24:55

toson bumbin zaluug ed nar alsan chuu

Иргэн [202.179.21.237] 2020-07-07 06:06:10

Хэрэв эрдэнэбат гэмт хэрэг хиисэн нь үнэн бол түүнии их хурлын байсан одоо баыгаа нь ч ямар хамаа байна . Их хурлын гишүүн халдашгүй байх ёстой гэдэг нэриин дор гэмт хэргииг хэрэгсэхгүй болгоно гэвэл ямар юмны нь шударга ёс , шүүх болно биздээ . Өмгөөлөгч нь их хурлын гишүүн хүнииг яллалаа гэж ярих нь угнаасаа утгагүй . Гэмт хэрэг хиисэн л бол хэн байх нь ямар хамаа байна . Их хурлын гишүүн гэдэг гэмт хэрэгтэнг хамгаалах баг биш шүүдээ

Зочин [192.82.65.51] 2020-07-07 09:23:24

Өмгөөлөгч гэж өөрийгөө нэрлэсэн иймэрхүү тэнэг царайлсан юмнуудыг битгий давруулаад телевизээр гаргаад, сонинд тавиад байгаачээ. Хэрэг хийсэн хүн УИХ-д сонгогдож, гэм хэргээсээ мултрахыг оролддог болоод удаж байна. Баярцогт, Да. Ганболд нар мөн л хийсэн хэргээсээ бултах гэж УИХ-д өрсөлдсөн. Одоо тэдний ээлж ирсэн. Алт хулгайлсан, Оюутолгойгоос хээл хахууль авсан нь одоо тодроод гараад ирнээ!!! Баттулга, Хүрэлсүх хоёр л энэ нутгаа аварна!!!

Зочин [202.179.24.102] 2020-07-07 07:15:29

Тодруулбал ял авах хүртэлээ цагдан хоригддоггүй.

Зочин [202.179.24.102] 2020-07-07 07:15:01

Буруу ойлгосон байна. Цагдан хорихыг л хориглодог. Гишүүн байсан ч мөрдөн байцаалт явагддагаараа явна шүүх хурал болдогоороо болно. Тэгээд ял авбал шүүх танхимаас шууд ачигдана. Манайхан буруу ойлгоод байгаа, ял авдаггүй гэж. Тийм юм байхгүй.

zombi [66.181.171.26] 2020-07-07 04:53:00

shorond xii vai n xungun baina bolio

Зочин [139.5.217.253] 2020-07-07 04:49:29

ДАВАА ДАВ ДАВААД ГОДРОЙТОВ ДОО

Zochin [43.233.162.66] 2020-07-07 03:47:37

Uildsen hereg ni batlagdaad edleh yal ni todorhoi baihad yaliig ni edluulj horongiig nemej huraah ni zuid niizne.Omoorood ulairaad baigaa Selengiin hujaa erliizuudiig uimeen degdeehees omno bariwchilj arga hemjee awah heregtei!!!!

Иргэн [64.119.19.222] 2020-07-07 02:38:11

Шүүх хуралд суугаад өмгөөлж чадахгүй байж худлаа хуцдаг гөлөг вэ.

zochin [150.129.142.30] 2020-07-07 02:14:36

Shorond ni suulgax yostoi Gemt xereg uildsenee UIX-d suugaad xaatsailna gej bodoo yu Tangaragaa orgoogui baij gishuun boldog yum uu Ene xun xaldashgashgui engiin ardad xalddaj boldog yum uu zail tsaashaa UIX gemt xeregtniig orognuuldag gazar bish shuu

иргэн [202.179.26.30] 2020-07-07 02:14:23

Батсүх худлаа шдээ юу ч чаддаггүй худлаа их сүржигнэдэг хүн байгаа юм.

Зочин [192.82.69.169] 2020-07-07 02:00:25

Zail.ter shorond ni hataah baisiin.yal ni bagadsan bna.

guest [122.201.23.226] 2020-07-07 01:55:55

практикаар давж заалдахаар нэмж өгдөг талтай.

наадах чинь ТАНГАРАГАА өгсөн юм үү??? [103.57.92.169] 2020-07-07 01:51:44

Ийм ч мэдлэгГҮЙ өмгөөлөгчөөр хэргээ хаалгах гэж, ээ чаавас гэж! Юү гэнэ үү? УИХ-д ялсан учраас "халдашгүй ЭРХТЭЙ" болсон гэнэ үү??? Ямар ТАНГАРАГАА өгсөн биш ...хахаха!

МИЕГИЙН үе ингээд ҮХЭЖ эхлэж байгаа нь ... [103.57.92.169] 2020-07-07 01:47:42

6 хан жил... Харин ч багадуулсан бн" 8 жил болон түүнээс дээш өгөх байсан юм. Давж залдаад юү ч долоож чадахгүй ээ ,дурак аа! Өнөө үед ЯМАР Ч шүүх ялыг нь хасахгүй: тийм ЗҮРХ байхчгүй Хүрэлсүх Баттулга 2ыг байгаа цагт ХЭН Ч МИЕЭГИЙН цэргүүдийг хамгаалахгүй харин ч МИЕЕГ өөрий нь 60 тэрбумаар ЯЛЛАХ хэрэгтэй.

Зочин [203.91.115.50] 2020-07-07 01:47:33

одоо миеэ элбэгдорж цагаан батүүл д.эрдэнэбат нарыг 230 жилээр хорь.

Зочин [192.82.65.51] 2020-07-07 09:25:01

Яг зөв. Ард түмнээрээ тогловол хариулт нь ямар байдгийг нь үзүүлэх хэрэгтэй!!!

Зочин [103.57.92.169] 2020-07-07 01:52:59

БҮГДИЙ НЬ сайханбилэгийг ч мөн чирж авчраад!

Зочин [202.55.191.194] 2020-07-07 01:36:47

давж заалдмагц 6 жилийг нь 12 болгоод өг

Зочин [103.57.92.169] 2020-07-07 01:56:59

Яг үнэн: хасах байтуугай сайн НЭМЭЭД өг!

иргэн [192.82.66.151] 2020-07-07 01:29:55

Шүүгч өмгөөлөгч нар хуулиа мэддэг юм уу.Яах гэж орхиж гарсан юм бэ өмгөөлөгчөө.УИХ ийм арчаагүй шүүгч нарт атгуулсан шүүгч нарын дохио зангаагаар ажлаа явуулдаг болсон юм уу.УИХ-н дархлаа гэж байна уу.Гишүүнээ хамгаалж чадахгүй нөхөн сонгууль явуулна гэж сонгуулийн хорооныхоныг яриулаад хүмүүсийн нүдийг бүлтийлгэж чихийг нь дэлдийлгээд үнэхээр арчаагүй УИХ түүний удирдлага байна даа.Худлаа ярихаас өөр юу ч хийж чадахгүй.Хүрэлсүх яасан өс хонзонгоо авч дуусдаггүй юм бэ.МАн-н дарга мөн биздээ.Баттулгын намын дарга юм уу.2017 лнд Эрдэнэбатын ажлыг яаж авлаа 2021 онд хүний ажлыг яаж авсан шигээ ажлаа өгч магадгүй дээ энэ байдлаараа бол.Сайд нараа яаж сонгох нь Хүрэлсүхийн цаашид байх эсэх нь тодорхойлогдох нь үнэн.

иргэн [107.167.108.52] 2020-07-07 01:13:11

хууль цаазгүй юм шиг авирлаад яасан их шунал бна

Зочин [59.153.85.126] 2020-07-07 01:07:01

Чи өөрөө ажлаа олигтой хийхгүй, шүүх хурлыг хаяад гарсан гээ биз дэ. Зөвхөн наад хүний чинь саналаар шүүх хурлыг 3-н удаа хойшлуулсан гэсэн байсан. Та нао ер нь шүүхийг бага доромжлоорой. Хэдэн удаа хойшлуулж, хэрхэн хор зуурахыг чинь шүүх хүлээгээд л сууж байх ёстой юу?

Зочин [202.21.109.102] 2020-07-07 00:51:43

Дугай яваа

Зочин [192.82.65.51] 2020-07-07 09:26:57

Чойжоо зүгээрээ.

зочин [183.177.99.230] 2020-07-07 01:03:20

Цадаж хандаггүй Чойжилсүрэнг бас л Тост Тосон бумбын ордтой шууд холбоотой яагаад хорихгүй байна Ерөнхий сайд Чойжилсүрэн хамгаалаад гарчихлаа ш дээ

Zochin [202.126.88.204] 2020-07-07 00:36:19

Ulsaa hulgailj bgaa hulgaich nariig hatuu shiitge

Зочин [64.119.22.198] 2020-07-07 00:28:06

ФСДА ЧИНЬ ЭЛБЭГДОРЖИЙН БАРУУН ГАРТАЙ НИЙЛЖ АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЦЕНЗ БАРУУН СОЛГОЙГҮЙ ЗАРЧААД .... ЖИЛ НЬ БАГАДСАН БАЙНА . ХӨРӨНГӨ ХУРААХ ГЭДЭГ ОБЪЕКТИВ ШИНЖ ЧАНАРГҮЙ ХУУЛЬ ҮЙЛЧЛЭЭД ХУЛГАЙЧ НАР ХЭДЭН ЖИЛ СУУНА Л БИЗ ГЭЭД ТООСОН ШИНЖГҮЙ. НЯМДОРЖ ӨМХИЙ ДӨРВӨД МОНГОЛ УЛСЫН ХУУЛИАР ТОГЛООД ХАЯЧИХСАН

БИ [202.70.44.46] 2020-07-07 00:22:42

төрийн дор аврагдана гэж мөн ч их хүслээ, одоо чи там руу тонил, өмгөөлөгч нь олигтойхон шиг наад новшоо сэгсэрч мөнгө шаа, өөр зам байхгүй, шоронд нь бушуухан илгээ, МИ, Цайхуй нар ээлжээ яаран хүлээж байна,

Zochin [150.129.141.128] 2020-07-07 00:16:54

Umguulugch nar hudlaa shuu huniig buduhgui mungul buddug shuu

Zochin [150.129.141.128] 2020-07-07 00:10:25

Batsuh chadahguiee hudlaa

Зочин [202.9.40.84] 2020-07-07 00:10:25

Harin yal ni bagadsan bna.Eh ornoo zarchihaad iimhen yal avah gejuu.Davj zaakdahaar ni Niislel 8 jil bolgood deed shuuh 12 bolgochih heregtei...Daraachiin hulgaich nart sanamj bolgood....

temuul [103.57.94.247] 2020-07-07 00:03:29

suuna l bizda

temuul [103.57.94.247] 2020-07-07 00:01:50

buruutai ni unen bol yadgiin

Зочин [66.181.187.245] 2020-07-06 23:37:34

Suugaad l garahgui yu daa

Зочин [89.238.128.58] 2020-07-06 23:35:55

Bitgii huts muu gulug.


41 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
41 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.