Пос төхөөрөмжийг онлайнаар захиалбал бэлэгтэй

Aдмин / Эдийн засаг

Та ХААН Банкны карт уншигч ПОС төхөөрөмжтэй болохыг хүсвэл банканд биечлэн ирэлгүй ОНЛАЙН-аар захиалан өөрийн хүссэн хаягаар хүргүүлэн авах боломжтой боллоо. 2020 оны 8-р сарын 31-ний өдрийг хүртэл онлайнаар ПОС төхөөрөмж захиалсан Улаанбаатар хотод худалдаа, бизнес эрхэлдэг харилцагчдадаа гарын бэлэгтэй урамшуулал зарлаад байна.

ПОС төхөөрөмж онлайнаар захиалах нь цаг хугацаа хэмнэхээс гадна хүсэлт илгээснээс хойш ажлын 8 цагт багтаан ХААН Банкны мэргэжлийн баг үнэ төлбөргүй хүргэн суурилуулж өгнө.

Онлайнаар ПОС төхөөрөмж хэрхэн захиалах вэ?

  1. ХААН Банкны вэбсайт руу https://epp.khanbank.com/merchants/pos/pregister холбоосоор хандаарай.
  2. ИРГЭН эсвэл БАЙГУУЛЛАГА гэсэн сонголтоос тохирохыг сонгож мэдээллийг бүрэн бөглөнө.
  3. Хүсэлт илгээх товчийг дарна.

Давуу тал:

  • ХААН Банк нь харилцагч байгууллагын үйлчилгээний төрөл, нөхцөлд тохируулан олон төрлийн ПОС төхөөрөмж санал болгодог.
  • Худалдаа үйлчилгээний байгууллагын кассын програмтай холбогдож үнийн дүнгээ төхөөрөмж рүү дамжуулдаг. (ECR холболт)
  • НӨАТ-ын баримт хэвлэдэг болон хэвлэдэггүй байдлаар харилцагч сонгон ашиглах боломжтой.
  • Халаасанд авч явах боломж бүхий овор хэмжээ багатай зөөврийн ПОС төхөөрөмжийн сонголттой.
  • ХААН Банктай хамтран хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа зориулан урамшууллын систем хэрэгжүүлэх боломжтой.

Техникийн үзүүлэлт:

  • Бүх төрлийн туузан, EMV чиптэй, болон контактлесс буюу NFC карт уншина.
  • 3G + Ethernet сүлжээ дэмжих дата сим карт үнэгүй дагалдана.
  • Овор хэмжээ бага, зөөвөрлөхөд хялбар.
  • Ашиглалтаас хамаарч 24 цагийн турш цэнэгээ барина.

ХААН Банкны ПОС төхөөрөмж суурилуулах үйлчилгээний ард олон улсын стандартад нийцсэн өндөр технологийн дэд бүтэц ажилладаг бөгөөд картын машин дээр болоод онлайнаар хийгдэж буй төлбөр тооцооны хурд, аюулгүй байдал, тасралтгүй ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд ханган ажиллаж байна.

ПОС төхөөрөмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа

Линк: https://www.khanbank.com/mn/personal/product/227