АНУ гадаад оюутнуудыг тодорхой нөхцөлд нутаг буцах ёстой гэжээ

Н.Баярмаа / Гадаад мэдээ

АНУ-ын их дээд сургуулиудын ирэх семестрийн хичээл цахимаар орох болсон тохиолдолд гадаад оюутнуудыг нутаг буцах шаардлагатай хэмээн тус улсын Гадаад иргэн харьяатын газраас мэдэгджээ.

Одоогийн байдлаар АНУ-д F-1 болон M-1 визээр оршин суудаг оюутнуудад мөн хамаарах юм.

F-1 виз нь оюутны визийн хамгийн түгээмэл ангилал юм. АНУ-д итгэмжлэгдсэн сургууль, коллеж, их дээд сургууль, хувийн дунд сургууль, Англи хэлний хөтөлбөрт суралцахыг хүсэгчид F-1 виз мэдүүлдэг байна. Харин M-1 визийн тухайд АНУ-д техник мэргэжлийн сургалт, дадлагад хамрагдах хүмүүс энэ визийг мэдүүлдэг.

"Дээрх дурдсан хөтөлбөрөөр АНУ-ын нутаг дэвсгэрт байгаа оюутнууд эх орон руугаа буцах шаардлагатай. Эсвэл өөр сургууль руу шилжих арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэв асуудлыг нэн даруй шийдвэрлэхгүй бол АНУ-аас албадан гаргах зэрэг арга хэмжээ авна" хэмээн Гадаад иргэн харьяатын газраас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Шинэ журам Америкийн их дээд сургуульд шинээр элсэж буй оюутнуудад мөн хамаатай бөгөөд хэрэв цахимаар хичээллэхээр болсон тохиолдолд шинэ оюутнуудад АНУ-ын виз олгохгүй юм байна.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл

Зочин [103.229.121.186] 2020-07-07 06:11:24

Odoo iim hetsuu tsag ued huuhdee tiishee yavuuldag teneg hun bhgui biz de. Yavchihsaniigaa avchrah gej uilee uzej bhad chin.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.