Үер, усны  гамшиг олон эрсдэлийг дагуулдаг

Н.Баярмаа / Эрүүл мэнд

Амралт зугаалгын цаг эхэлж баяр наадмын амралтууд айсуй. Энэ үеэр иргэд хотоос хөдөөг чиглэсэн их урсгалыг үүсгэдэг. Энэ зун манай орны ихэнх нутагт бороо хур элбэгтэй зун болж буйгаас ихэнх гол мөрөн нуур цөөрмүүд олон жилийн дунджаас даван үерлэж байгаа. Гэнэтийн их борооноос үүдэн аянга цахилгаан буусан тохиолдлууд ч бүртгэгдэж байгаа юм. Тиймээс амрагч иргэд аялж зугаалах үедээ болон ахуйн хүрээнд үер усны болон бусад байгалийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөг хүргэж байна.

Үерийн гамшиг эрүүл мэндэд эрсдэл дагуулдаг

Гэнэтийн усархаг бороо үерийн аюул дагуулах нь элбэг. Үерийн гамшиг нь эдийн засгийн бодит хохирол учруулахын дээр хүний эрүүл мэндэд шууд болон шууд бус олон эрсдэлийг үүсгэж байдаг. Үүнд:

  • Осол гэмтэл
  • Усны бохирдлоос үүдэлтэй өвчин
  • Шавьжаар дамжих өвчин
  • Гэдэсний халдварт өвчин дэгдэлт
  • Стресс бухимдал
  • Хүүхдийн хоол тэжээлийн дутагдал зэрэг эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна.

Үерт хэн хамгийн их эрсдэх магадлалтай вэ?

Байгалийн давагдашгүй хүчний өмнө хэн ч мөхөсдөх тохиолдол их байдаг. Гэхдээ эдгээр хүмүүс таны гэр бүлд байдаг бол их бороо аянга цахилгаантай үед ганцааранг нь орхихгүй байхыг хичээгээрэй.

  • Хүүхэд
  • Жирэмсэн эхчүүд
  • Архаг өвчтэй хүмүүс
  • Гэрийн асаргаанд байдаг хүмүүс
  • Өндөр настнууд
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс
  • Жуулчид
  • Орон гэргүй хүмүүс

Мөн хүүхдийг хүүхдээр нь харуулж үлдээх өндөр настай хүнээр хүүхэд харуулж болохгүй шүү.

Үер усны аюулаас анхдагч байдлаар хэрхэн сэргийлэх вэ?

Аливаа гамшиг аюулын хор уршгийг урьдчилан сэргийлэх замаар хохирол багатай давна. Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллийг олж авсныхаа дараа хэрэгжүүлж хэвших нь хамгийн чухал.

  • Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх бусдад дамжуулах
  • Тэнгэрийн байдал үүл салхины чиг мал амьтны хөдөлгөөн араншинг шинжих уламжлалт аргуудаас суралцах
  • Хүүхдийг гол нуур цөөрмийн орчимд тоглуулахгүй байх орхихгүй байх
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохгүй байх
  • Аялал зугаалгаар явахдаа гол уснаас хол байрлах бороо ус элбэгтэй энэ үед гэнэтийн орсон түр зуурийн борооноос ч шалтгаалан гол мөрний орчи халих тайлбайгаа тэлэх зэрэг асуудал гарч болзогшгүй
  • Өндөр хүчдэл цахилгааны шонгийн дор гэр майхнаа барихгйү байх
  • Дуу цахилгаантай борооны үед гар утас болон бусад цахилгаан хэрэгсэлтэй харьцахгүй байх
  • Завь усан онгоцоор аялахдаа заавал хамгаалах хантааз өмссөн байх

Нийслэлд 200 гаруй мянган иргэн гэр хорооллын нөхцөлд нүхэн жорлон хэрэглэдэг. Эдгээр жорлонгийн 80 гаруй хувь нь стандартын анхдагч шаардлага хангаагүй нөхцөлтэй байна. Үүнээс үүдэн Улаанбаатар хотын хөрс ихээр бохирдсон гэж үздэг юм. Тиймээс ил жорлонд цас борооны ус орж халих, ялааны авгалдай хөрсөөр нэвтэрч гарахаас сэргийлэн жорлонгийн битүүмжлэлийг сайтар хийхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Нүхэн жорлонгийн битүүмжлэлийг хэрхэн хангах вэ?

Жорлонгийн бүхээгний эргэн тойрон 50 см –ийн зайд бетон зуурмаг чулуу тоосго хайрхга зэрэг материалаар суурийг нүхний амсартай зай завсаргүй холбосон 10 см-ийн зузаан жорлонгийн хананаас гадагш налуу бүхий хаяавчийг хийж өгөх. Энэ нь жорлон руу бороо цасны ус орохоос хамгаалахын дээр жорлонгоос өтгөн шингэн халиахгүй байх зорилготой юм.

Манай улсад бороо орж эхэлснээс хойш буюу долдугаар сараас эхлэн гэдэсний халдварт өвчин нэмэгддэг судалгаа байдаг. Хот орчмын хөрс бидэнд анзаарагдахгүйгээр нянгаар бохирлогдсон байдаг нь гэдэсний халдварт өвчин үүсэх үндсэн нөхцөл болдог.

Иймд

  • Хүүхдийг гадаа тоглосон тохиолдолд гарыг сайтар угаалгах
  • Шалбаагтай газар тоглуулахгүй байх
  • Борооны тогтоол усанп өөрийн гутлаар биш усны гутал хэрэглүүлэх
  • Усыг буцалгаж хэрэглэх
  • Хоол хүнсийг бүрэн болгож хэрэглэхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөлөө.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.