Мельбурнд дахин хөл хорио тогтооно
Австралийн Мельбурн хотод коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэн тул зургаан долоо хоногийн турш хөл хорио тогтооно гэж Викториа мужийн Ерөнхий сайд Дэниель Эндрюс өнөөдөр мэдэгдлээ.
Хөл хорио орон нутгийн цагаар лхагва гаргийн оройны 23:59 минутаас эхлэх юм. Д.Эндрюсийн мэдээлснээр, оршин суугчдыг хүнс худалдан авах, ажилдаа явах, асаргаа хийх юм уу хийлгэх, дасгал хийх тохиолдолд л гэрээсээ гарахыг зөвшөөрөх ажээ.
Ингэснээр үйл ажиллагаагаа сэргээгээд удаагүй байсан зоогийн газар гэх мэт үйлчилгээний газрууд дахин хаагдана гэж Д.Эндрюс мэдээлжээ. Мөн Викториа мужийн Митчелл Шире бүсэд зургаан долоо хоног хөл тогтоохоор болжээ.
Викториа мужид даваа гарагт халдварын 191 шинэ тохиолдол илэрснийг тус мужийн Эрүүл мэндийн газраас өнөө өглөө мэдээлсэн байна. Викториад өдөрт халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.
Эх сурвалж: Монцамэ














































.jpg)







.jpg)


.jpg)













М.Энхцэцэг: Бүлгээ эвтэй байлгах, харилцан эв нэгдлийг хангах нь дарга нарын ажил
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэл сунгагдлаа
Зөвлөх геологич С.Жаргалан: Гар утасны түүхий эдийн орцонд газрын ховор элемент багтдаг
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү