Ж.Батбаясгалан: Монгол наадмыг бүрэн зураглалаар үзэх боломж бүрдэж байгаа

Б.Лхамаа / Энтертайнмент

Нийтээр тэмдэглэх баярын өдөрт Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг хамааруулдаг. Тэр утгаараа долоодугаар сарын 11-15-нд бүх нийтээр амарна гэж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбогдуулан долоодугаар сарын 11-ний бямба гарагаас 15-ны лхагва гараг хүртэл хуульд заасны дагуу бүх нийтээр амарна. Гэхдээ цар тахлын үед Үндэсний их баяр наадмыг зохион байгуулж байгаа учраас холбогдох төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд ажиллана гэдгийг холбогдох албан тушаалтан хэлж байна.

Үзэгчгүй гэж хэлэхээсээ илүү теле наадам учраас бүүр ч их үзэгчтэй наадам болно

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хуулиараа амралтын өдөр байгаа. Тиймээс иргэд амарна. Харин тодорхой наадамд оролцож байгаа төрийн захиргааны байгууллага болон төрийн үйлчилгээний байгууллагын зарим албан хаагчид ажиллана. Төрийн нийтэд үйлчилж байгаа байгууллагын албан хаагчид амарна.

Үзэгчгүй гэж хэлэхээсээ илүү теле наадам учраас бүүр ч их үзэгчтэй наадам болно. Өмнө нь Төв цэнгэлдэхэд 15 мянган хүн үздэг байсан бол энэ жил дэлхий даяар байгаа хүмүүс Монгол наадмыг бүрэн зураглалаар үзэх боломж бүрдэж байгаа. Жишээ нь нэг суваг дээр бөхийн бүрэн мэдээлэл бөхийн барилдааныг үзүүлэх бол нөгөө суваг дээр сорь, сур, шагайн харваа гээд дэлхийд ганцхан Монгол наадмыг үзэх бүрэн боломжтой болж байгаа” гэв.

Энэ жилийн баяр наадмыг 13-р зуун цогцолборт зохион байгуулахаар болсон. Гэхдээ иргэд олон нийтийн бөөгнөрөл үүсгэхгүй тулд телевизүүдийн холбоотой хамтран теле наадмыг шууд дамжуулан хүргэх шийдвэр гаргаад байгаа юм. Тийм учраас иргэд наадам зохион байгуулж байгаа газар руу зорчихгүй байхыг зөвлөж байна.

Энэ жилийн хувьд монголчуудын бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүд нийт 15 байгаа бол түүний 12 нь ажлын өдөр таарч байгаа юм.

Эх сурвалж:eagle.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:15:50

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:15:50

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:03:03

zQEpt5 http://pills2sale.com/ levitra nizagara

нар [202.179.15.3] 2020-07-08 04:41:05

наадмаа болио болио болио

зочин [202.179.15.3] 2020-07-08 04:40:19

архины үйлдвэр дэлгүүрүүдээ багасгаач ээ гэр хорооллын хавьд архичд маш их байна шөнө амгалан тайван байдлыг алдагдуулж, гэр бүлийн хүчирхийлэл маш их нэмэгдэж байна үүн дээр анхаарлаа хандуулаачээ

зочин [202.179.15.3] 2020-07-08 04:37:37

наадмаа больчихоочээ замаа зассан дээр шүү яах гээд байгаан бэ тэр наадмын комиссынхон чинь мөнгөн дээр маш их ажиллаж хувааж иддэг шүү болио болио

Zochin [64.119.24.217] 2020-07-08 04:16:28

Tou talbaid usan origluur bariad jigteihen goe l ym hiihne gej bidson chin 2 usan origluur 2 niitiin bie zasah gazar barijee zaaual hoimortoo bie zasah gazar barih henii sanaa be hotin zahirgaani dunduur garhad 00 baidag l bizdee bas UB zochid buudlin tend bie zasah gazar haragdaj baisan bie zasah gazraar hvreelvvleed saihan bish bizdee zauharsan ym hj bhiin

зочин [202.70.41.114] 2020-07-08 03:51:25

Наадмаар хэрэггүй, ард түмэн ч үгүйрэн хоосорч байна, залуучуудыг ажилтай болгооч, гудамжаар нэг архичид


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.