МХЕГ наадмын өдрүүдэд хяналт шалгалтын ажлаа хийнэ

Н.Баярмаа / Нүүр

Энэ жилийн наадам үзэгчгүй ч оролцогч бий учраас энэ үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, 110 байцаагч хяналт шалгалт хийж ажиллана гэлээ. 512 бөх, 600 гаруй харваач, 1,100 орчим шагайн харваачийн хэрэглэх хоол хүнсний аюулгүй байдалд анхаарч, хоолны хордлого, хордлогот халдвар гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалт хийх аж.

Хяналт шалгалтыг үндсэн гурван чиглэлээр хийнэ.

Нэгдүгээрт, Баярын арга хэмжээ болох Хүй долоон худаг, 13-р зуун цогцолбор болон 40 жилийн ой нь болж буй Багануур дүүрэгт хяналт тавин ажиллана.

Хоёрдугаарт, Авто тээврийн шалган бүртгэх товчоодод мэргэжлийн хяналтын байцаагч нар ажиллах бөгөөд орон нутгаас тээвэрлэгдэн ирж буй хурдны морь, амьд мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын эрүүл мэндийн гарал үүслийн байдалд хяналт тавина.

Гуравдугаарт, Баяр наадмын үеэр дүүргүүдийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр худалдаа үйлчилгээ эрхлэх явдал гардаг тул мэргэжлийн хяналтын байгууллагаас холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ.Мөн хоол хүнстэй холбоотой хордлого, хордлогот халдвар гарахыг үгүйсгэхгүй тул яаралтай үед ажиллах байцаагч нараа үүрэгжүүлсэн талаар НМХГ-ын мэдээллээ.

Баяр наадмын арга хэмжээ зохион байгуулагдах 13 дугаар зуун цогцолборт Наадмын арга хэмжээ болох газруудад хэрэглэх ундны уснаас дээж авч, лабораторид шинжлүүлж, дүгнэлт гаргажээ.

Түүнчлэн баяр наадмын үеэр COVID-19-өөс урьдчилан сэргийлэх тухай Шадар сайдын түр журмын хэрэгжилт болон эмнэлгийн тусламж үйлчилгээнд хяналт тавьж ажиллана" гэлээ.

Үүний зэрэгцээ хий болон цахилгааны аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт хийх аж.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.