Урианхай сурын харваанд спортын мастер Э.Хосбаяр түрүүлж, улсын мэргэний болзол хангалаа

Н.Алтанцэцэг / Спорт

Тулгар төр байгуулагдсаны 2229, Их Монгол улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын наадмын Урианхай сурын харваа XIII зуун цогцолборт болсон билээ.

Урианхай сур нь зөвхөн эрчүүдийн наадам гэдгээрээ онцлог бөгөөд нум ижил ч сум нь хүнд, байг оноод зогсохгүй байнаас цааш гурван метрийн цаана давж байж оноо авдаг онцлогтой.

Энэ жилийн Урианхай сурын харваанд нийт 120 харваач оролцсон бөгөөд хамгийн залуу харваач 19 настай байсан бол хамгийн ахмад нь 77 настай харваач байсан юм.

Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд тэргүүлсэн харваачид:

  • Нэгдүгээр байр: Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, харваач, спортын мастер Э.Хосбаяр 30 сумнаас 21 онож, Урианхай сурын улсын мэргэний болзол хангалаа.
  • Хоёрдугаар байр: Завхан аймгийн Тэс сумын харьяат, Урианхай сурын улсын мэргэн, харваач Б.Хатансайхан 20 оноогоор,
  • Гуравдугаар байр: Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Урианхай сурын улсын мэргэн, харваач Ж.Мягмар 19 оноогоор,
  • Дөрөвдүгээр байр: Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Урианхай сурын хошой мэргэн, харваач Э.Батзориг 19 оноогоор
  • Тавдугаар байр: Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, харваач, спортын мастер Э.Ганчулуун 18 оноогоор тус тус шалгарав.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:07:59

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:07:59

Zochin [202.126.90.80] 2020-07-12 00:46:04

Uuxai uuxai uuxai


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.