АНУ хоногт коронавирусын 221 мянган шинэ тохиолдол бүртгэж дэлхийд 8 сая хүн эдгэрсэн өдрүүд
Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусийн 221,675 шинэ тохиолдол бүртгэгджээ. Өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо буурах биш улам ихэссээр байгаа нь цар тахлын оргил үе хараахан ирээгүйг илтгэсээр байна. Мөн цар тахлын улмаас нэг хоногт 5,486 хүн нас баржээ.
Ингэснээр нийт халдвар авсан хүний тоо 13,671,116 болж, коронавирусийн халдварын улмаас нийт нас барагсдын тоо 585,923-д хүрээд байгаа бол эдгэрсэн хүний тоо 8,024,535 болжээ. Хэдий халдвар авагсдын талаас илүү хувь нь эдгэрч байгаа боловч эдгэрч дархлаа тогтсон хүмүүсийн биед үүссэн эсрэг бие буюу дархлаа удалгүй алга болж байж магадгүй болох нь сүүлийн үеийн судалгаанаас харагдаж байгаа аж.
Цар тахалд хамгийн их өртөөд буй АНУ-ын хувьд хоногт илрэх шинэ тохиолдол мөн л өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 70 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.
Дэлхий даяар коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 8 саяд хүрчээ
Үүнээс 1,6 сая нь АНУ-д, 1,2 сая нь Бразил улсад байна. Нийт 16 улсад зуун мянгаас олон хүн эдгэрсэн бол 43 улсад арван мянгаас олон хүн эдгэрчээ. Харин дэлхий даяар нэг өдөрт 233 мянган шинэ тохиолдол илэрч, 5,719 хүн нас барснаар нийт халдвар авагсдын тоо 13,6 сая, нас барагсдын тоо 586 мянга боллоо.
Хамгийн олон хүн эдгэрсэн улсууд:
- АНУ - 1,645,715
- Бразил - 1,255,564
- Энэтхэг - 613,735
- ОХУ - 523,249
- Чили - 292,085
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
“АРДЧИЛАЛ” ЗАРИМ ХҮНИЙ ХУВИЙН ӨМЧ БИШ. НИЙТ АРД ТҮМНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ