Инээмсэглэл халдвартай шүү

Aдмин / Нүүр

Таних үгүй нь хамаагүй таарсан хүн бүхэндээ инээмсэглэл бэлэглэдэг ийм орчноос стресс үргэдэг. Чин сэтгэлээсээ инээхэд стресс тайлагдаж элдэв өвчнөөс хамгаалдгийг нотолсон судалгаа ч өчнөөн дуулддаг.

Таван минут инээхэд 30-40 минут амарсантай тэнцдэг гэх нь ч байна. Инээд элгийг цэвэрлэдэг, ингэснээрээ илүү их агаарыг гадагшлуулж, элгээ дасгалжуулдаг гэж анагаахынхан онцолдог. Ингээд зогсохгүй инээд уушгины цусан хангамжийг сайжруулдаг гэнэ. Статистикаас харахад хүүхдүүд өдөрт 300-400 удаа инээдэг бол насанд хүрэгчид 15-20 удаа л үнэн сэтгэлээсээ инээдэг аж. Инээд аз жаргалын гормон болох эндорфиныг ялгаруулдаг. Энэхүү гормон нь бидний сэтгэл санааг сайжруулахын дээр өвдөлт намдаадаг ид шидтэй юм байна. Инээд бас арьсыг сэргээдэг. Хэрвээ та байнга инээдэг бол үнэтэй гоо сайхны эмчилгээг мартаж болно. Учир нь инээд нүүрний булчинг сэргээж, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Үүний ачаар хүний нүүрний арьс туяарч, өнгөлөг болж эхэлдэг. Инээдийг “дотоод” аэробик ч хэмээн нэрлэдэг. Учир нь инээд нь дотоод эрхтнүүдэд массаж болж, илүү үр дүнтэй ажиллахад тусалдаг.

Япончуудын дунд “Инээж буй хүн хамгийн хүчтэй” гэсэн зүйр үг хүртэл байдаг юм билээ. Хальт зөрсөн нэгэн инээмсэглээд өнгөрөхөд өөрийн эрхгүй инээмсэглэдэг дээ. Инээд ийм л таатай халдвар.

ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл

зочин [115.65.47.30] 2020-08-03 15:30:40

Ёстой гоё зураг байна, хөөрхөн охины инээд бүр ч гоё. Өмнөговийн Хонгорын элс биш үү?

sara [223.104.3.206] 2020-08-03 07:53:57

oor zurah tavihgui de

sara [223.104.3.206] 2020-08-03 07:53:33

huuhed iim sorog medeelelees hol bh estoi.

Зочин [203.169.49.122] 2020-08-03 07:37:32

Энэ охины тухай олон жилийн өмнө уншиж бсан юм бн. Одоо даан ч хорвоо дээр байхгүй болсон гэж сонссон.

Зочин [202.9.46.226] 2020-08-05 07:29:45

битгий ийм юм бич

Элдэв муу бодохгүй чин сэтгэлийн инээд ... [202.131.225.53] 2020-08-03 04:46:20

Их "муухай" охин байна. Цаад уулуудыг харахлээр Говийнх юм уу даа? Насан туршдаа нүүрний буянтай, уулзсан учирснаа баярлуулж яваарай, аз жаргалтай амьдраарай гэж дүүдээ хүсье.

хэ [202.126.88.182] 2020-08-03 03:18:24

Үхэрнүүд хэзээ инээдэг байсан юм бэ дандаа мөөрөлдөж зэл бусниулдаг биз дээ үхсэн хатсаны үхэр инээх

хи [194.228.32.32] 2020-08-03 12:35:47

ТВ Үхэрнүүд их чанга ха ха гэдэгштэ.

Зочин [172.58.203.49] 2020-08-03 11:41:18

Бүхэл үндэстэниыг доромжилох эрх чамд байхгүй шүү! Чи харин үхэр байхаа. Новшийн хог минь.

Зочин [202.179.26.28] 2020-08-03 03:04:00

Сангийн сайд асан С.Баярцогт 90-ээд онд бараг ганцаараа инээж явдаг байж билээ. Тухайн үед инээдэг хүн бараг байдаггүй байсан юм. Та бүхэн мартчихаж, 90-ээд он ороо бусгаа цаг үе, бүгд мөнгөгүй, хэн ч инээдэггүй байсан юм. Саяны шүүх хурал С.Баярцогтыг инээлээ гэж ял өгсөн гэж би бодоод байгаа.

Зочин [202.126.90.63] 2020-08-03 03:29:13

Сайхан иднэ гэж инээж явахгүй юу.

Зочин [202.9.46.183] 2020-08-03 02:30:33

инээд дүүрэн хөөрхөн охин


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.