ХААН Банкны байгууллагын харилцагчид цалингийн гүйлгээг цахимаар хийх боломжтой боллоо
ХААН Банк харилцагч байгууллагууддаа зориулан цалин олгох үйлчилгээг цахимжуулж, илүү хялбар, түргэн шуурхай гүйцэтгэх боломжийг бүрдүүлсэн Цалин дамжуулах үйлчилгээг нэвтрүүллээ.
Байгууллагын нягтлан бодогчид ажилтнуудынхаа цалинг олгохдоо банкны салбарт заавал очиж, хэрэв ямар нэгэн алдаа гарсан тохиолдолд гүйлгээг дахин банк руу илгээх, ингэснээр цалин ажилтнуудын данс руу шилжихэд тодорхой хугацаа орох зэргээр цаг их алддаг байсан. Харин одоо ХААН Банкны байгууллагын харилцагч та “Цалин дамжуулах үйлчилгээ”-г авснаар банкны салбарт очих шаардлагагүйгээр хэдийд ч, хаанаас ч 24 цагийн турш https://corporate.khanbank.com хуудсаар нэвтрэн орж, цалингийн гүйлгээгээ тухайн байгууллагын нягтлан бодогч нь өөрөө хийх бүрэн боломжтой болж буй юм. Мөн нягтлан бодогчдын гар ажиллагааг хөнгөвчлөн, ажлын ачааллыг бууруулснаар тухайн байгууллагын цалин олгох үйл ажиллагаанд доголдол үүсэх, аливаа асуудлыг хугацаа алдалгүй, шуурхай шийдвэрлэхэд тань туслах болно.
Цалин дамжуулах үйлчилгээний давуу талууд:
- Үргэлж нээлттэй 24/7
- Хаанаас ч, хэдийд ч 1-5 минутад цалингийн гүйлгээгээ хийх
- “Цалин дамжуулах үйлчилгээ”-г нэвтрүүлсэн байгууллагуудын хувьд ХААН Банк доторх гүйлгээ үнэгүй (2020 оныг дуустал)
- Банкны салбар орох шаардлагагүй
Байгууллагын харилцагч та тус үйлчилгээнд бүртгүүлэхийг хүсвэл өөрт ойр байрлах ХААН Банкны салбарт хандаарай. Энэхүү үйлчилгээг авахын өмнө байгууллагын харилцагчид гэрээгээ шинэчлүүлэх шаардлагатай бөгөөд цалингийн гүйлгээг зөвхөн төгрөгөөр хийгдэх болохыг анхаарна уу.
Байгууллагын харилцагч та Цалин дамжуулах үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://www.khanbank.com/mn/corporate/product/447?activetab=2 дарна уу.
ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг харилцагч танд баярлалаа



































































Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
АН-ын дотоод сонгууль явагдаж буй тул өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
Энэ долоо хоногт болох үйл явдал
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ц.Сүхбаатар: Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт
Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа