Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяшиг хүлээн авч уулзлаа

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ирээдүйн хөгжилд чухал хувь нэмэр үзүүлэх томоохон бүтээн байгуулалтын төсөл болох АШУҮИС-ийн сургалтын эмнэлгийн барьж байгуулж өгснийг онцлон тэмдэглэж, уг эмнэлгийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд анхаарал хандуулж ажиллана гэлээ. Мөн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг ЖАЙКА-гаар дамжуулан эрүүл мэндийн салбарт бага, дунд хэмжээний техникийн туслалцааны болон төслийн бус буцалтгүй тусламжийн олон тооны төслүүдийг хамтран хэрэгжүүлж ирсэнд Эрүүл мэндийн сайдын хувиар талархал илэрхийллээ.

Элчин сайд Х.Кобаяши Япон- Монголын сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа Монгол Улсын хүн ардын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна гэв. Тэрбээр Япон Улс болон Монгол Улсын нийгмийн салбарын хамтын ажиллагааг, түүний дотор эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж энэ талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.6] 2020-08-05 14:57:29

Эднийхэн гэрээрээ асар хvн муутай улс да. Энэ нэг манж сахалтай гелег шиг царайтай юмны эцэг ондоотой дvv Очирбат сая АН-аас СХД-т нэр дэвшээд байсан, ах нь МАН-с сайд болоод лаг юмоо

Зочин [66.181.181.110] 2020-08-06 08:02:43

Ал ал. Бузар хүүр

Zochin [109.89.151.254] 2020-08-05 14:47:04

Ichgyyr,iim saixan byren tonogjson emneleg ali xediin yaponchuud setgeleeree barij ogch baixad onoodriig xyrtel neej ajilluulj chadaxgyi !!!Bas l xuvichilj xuvidaa avax gesen uls toriin shunal bizness end yavagdsaar l baigaa.

зочин [122.201.19.99] 2020-08-05 13:17:44

Хүрэлсүхийн 60-тэрбумын сүлжээний жулдрай сайдуудын нэг


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.