ЭМЯ-ны газрын дарга Д.НАРАНГЭРЭЛ: 25 хүн ажиглалтаас гарж, 4 хүн эрчимт эмчилгээний тасагт байна
ЭМЯ-ны газрын дарга Д.НАРАНГЭРЭЛ:
Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагт 256 мянган хүн шинээр коронавирусийн халдвар авч, 6000 гаруй хүн нас барлаа. ДЭМБ-ын дарга Теодрос, Коронавирус дэлхийн өндөр, бага, дунд орлоготой ямар ч улсыг өршөөсөнгүй. Ямар ч улс энэ халдварыг тойрох боломжгүй боллоо. Дэлхийгээс коронавирус устахгүй, устгаж чадахгүй ч хяналтдаа авах боломжтой гэж хэлжээ Америкийн эрдэмтэд хэлсэн байна.
ДЭМБ-ын ерөнхий захирал өчигдөр мэдэгдэхдээ "Коронавирус дэлхийн нэг ч улс орныг өршөөсөнгүй. Бага, дунд, өндөр орлоготой гээд улс орон бүр хүнд байдалд орж байна. Энэ вирустэй тэмцэх боломж бий бөгөөд дэглэлтийн эсрэг хариу арга хэмжээ авахад хэзээ ч оройтохгүй. Бидний хамтдаа урагшлах хамгийн зөв зам бол шинжлэх ухаан, шийдэл, эв санааны нэгдэл. Иймд хамтдаа энэхүү халдварын эсрэг тэмцэж байж үр дүнд хүрнэ" гэдгийг онцолсон байна.
ОХУ-д 5,264 хүн шинээр халдвар авч, 116 хүн эндсэн. БНХАУ-д 133 тохиолдол бүртгэгдсэний 10 нь гадаадаас зөөвөрлөгджээ.
Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад шинээр 196 хүн орж, 25 хүн ажиглалтаас гарсан бөгөөд одоогоор 2,742 хүн ажиглалтад байгаа юм. Тэдэнд 31 их эмч, 77 резидент эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Мөн Цэргийн төв эмнэлэгт 71 хүн эмчлүүлж байгаагаас 4 хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна.






















.jpg)







.jpg)


.jpg)




































“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Я.Содбаатар: Анхан шатнаас бус, удирдах түвшнээс эхэлж үүрэг, хариуцлагыг чангатгана
Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг бид шууд устгах нь нэн тэргүүний ажил биш
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
А.Ганбаатар: Эрх баригчдын алсын хараагүй, харалган бодлогын үр дүнд төсвийн орлого 1.4 их наядаар тасарсан