Ардын дайсан авлига амь бөхтэй оршсоор байгааг “их удирдагч”-дад сануулъя

Aдмин / Хууль

Улстөрчид сайн үйл хийжээ гэвэл итгэх хүн цөөн, харин тааруухан зүйлд орооцолджээ гэвэл эргэлзэх зүйлгүй итгэх нь олон болсон нь нийгмийн хандлагаас илхэн харагддаг. Өргөн нэвтрүүлгийн телевизийн сувгаар олон улсын тоймч нь “Авлигачдыг буудах хэрэгтэй” хэмээн торолгүй ярьж, үзэгчид нь алга ташин хүлээж авч буй нь, арав ч хүрээгүй жаалхүү “Төрийн ордонд суудаг хүмүүс идээд л байж байдаг” гэж юу ярьж байгаагаа бүрэн ухамсарласан хүний дүрээр итгэл үнэмшилтэй бөгөөд хэвлүүхэн хэлж зогсоо нь үүний тод илрэл. Найман настай балчираас наян настай бууралд хүртэл “Улстөрчид бол мөнгө хөрөнгө завших гэж төрд шургалсан, зангиа зүүсэн хулгайч, дээрэмчид” гэх ойлголт бат суучихаад буй.

Төрийн минь сүлд гэж сүсэлдэг, цайныхаа дээжийг сүлдэндээ өргөдөг монголчууд нэг л мэдэхэд гэгээн төрдөө итгэхээ больсон нь иргэдийн буруу огтхон ч биш. Ардчилал, зах зээлд шилжсэн 30 жилд Монголын төрийг дураараа талхилж, сэглэж, зэрэмдэглэсэн улстөрчдийн бий болгосон үр дүн. Сонгуулиас сонгуульд иргэдийн оролцоо буурч, идэвх суларч буй нь сонгогчид залхуудаа, юм ойлгодоггүйдээ биш, хэнд нь ч саналаа өгмөөргүй санагддаг болсных. Иргэдийн 70 орчим хувь нь төрд итгэх итгэлээ алдсан гэсэн нэг айхтар судалгаа гарсан талаар өнгөрсөн парламентын үед гишүүд ярьдаг байв.

Тэгээд алдагдсан итгэлийг буцааж авахын төлөө ажиллана гэж амлан, хэзээ мөдгүй ажил хэрэг болгох гэж буй мэт дүр үзүүлсээр дахин сонгогдож, МАН үнэмлэхүй олонх болсон. Олон нийт өнөөгийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг чухам шударга үнэнийг тогтоох, итгэлээ өгөөд санаа амар суух төр улсыг бий болгоно гэсэн горьдлогоор сонгосон.

Гэвч “их удирдагч” болохыг яарсан том амбийцтай улстөрч дарга нарын ярьсан зүйл ажил хэрэг болох нь нэг л чамлалттай, урагшлах хөдөлгөөн удаантай байна. Эрх баригч намын дарга сонгуулийн өмнө “ЖДҮ, албан тушаалын хэрэгтнүүдтэй хариуцлага тооцно, нэр дэвших эрх өгөхгүй” хэмээн мэдэгдэж алга ташуулсан. Ачир дээрээ хэлсэндээ хүрээгүй. Цөөхөн хүнээр туг тахиад, олонхыг нь багтаа аваад явж байгаа. Монголын төрд тулгарч буй хамгийн том асуудал нь эрх ашгаа эрэмбэлж, хүсэл шуналаа дарж чаддаггүй улстөрчид. Өнгөрсөн жилүүдэд төрд том, жижиг ямар нэг алба хашсан хүн бүр шахам чадах чадах хэмжээгээрээ улсын мөнгөнөөс шанагадаж, хувийн хөрөнгөө өсгөхийн төлөө зүтгэсэн нь захаас аваад замаар үргэлж харагддаг.

Сүүлийн хагас жилд шүүхээс ял авч, өдгөө торны цаана суугаа хэдэн хүн бол үүний хамгийн наад захын жишээ бөгөөд өнөөгийн эрх баригчид шударга үнэнийг хүсэмжилсэн иргэдийн хүлээлтийг хоосон үлдээн, урмыг нь хугалахгүйн тулд хэдэн хүнээр туг тахиад өнгөрөхөөр шийдэж, уг хомрогонд нь өртсөн тэд өнөөгийн дарга нартайгаа үг хэлээ ололцож чадаагүй азгүй нөхөд юм. Хүн бүрт тэгш хандах ёстой ардчилал, шударга ёсны зарчмаар бол тэдэнтэй зэрэгцэн шоронгийн бөглүү өрөөнд суух учиртай хүн хэдэн зуугаараа төрд, төрийн өндөр албан тушаалд ажиллаж буй.

Ойрын бөгөөд тод санагдахуйц жишээ дурдахад, өнгөрсөн парламентын үед ЖДҮХС-гийн мөнгийг хувааж авсан МАН-ын 40 гаруй гишүүний олонх нь энэ парламентад улиран ажиллаж буй. Намын дарга нь тэднийхээ толгойг илж, сайд дарга болгосон нь ч бий. Шударга үнэний дуу хоолой, дүр төрх болох гээд ядчихдаг Л.Оюун-Эрдэнийн хэдэн арван тэрбум төгрөгөөр тойрогтоо хийсэн, аялал жуулчлал татах бүтээн байгуулалт гэх ичмээр зүйлс ч улайм цайм төсвийн мөнгийг угааж, халаасандаа хийсэн үйлдэл. Төсвийн мөнгийг хэрхэн хууль ёсны мэт харагдуулан хулгайлж болохын сонгодог жишээ нь энэ.

Төсвийн хөрөнгөөр ойр зуурын ажил хийж үзсэн хэн ч үүнийг хараад ойлгоно. Төсвөөс хоёр тэрбум төгрөг зүгээр гаргачихвал баримт нь хэзээ нэг цагт дэлгэгдэнэ. Тэр цагт хулгай хийснийг нь хэн ч хараад ойлгоно. Харин ямар нэг ажилд зориулж төсөвлөөд, түүнийгээ хийсэн нэр зүүж, ажлын хөлсөө авсан мэт харагдуулахаар гаргавал хэн ч хулгай гэж харахгүй.

Өнгөрсөн жилүүдэд улстөрчид, тэднийг дагаж салбаганасан цүнх баригчдын хамгийн сайн хийж сурсан ганц ажил энэ. Төсөвт суусан ажлыг гүйцэтгэхээр тендерт орж, үйлээ үзэж байж ганц нэг ажил хийдэг жижиг компаниудын үйлийг үзэж, шат шатандаа авлига нэхсээр, эцэст нь албан тушаалтнууд, тэднийг дагасан долдой нарын халаас түнтийж, ажил хийсэн компани хоосон шахам үлдсэн жишээ өчнөөн бий. Авлига Монголын нийгэмд нэвт шувт шингэсэн. Иргэд, компаниуд авлига нэхэж, шантаажилж, боомилдог хүмүүсийг эсэргүүцэх тэнхэлгүй болсон. Тэднийг эсэргүүцсэнээс нэхсэн мөнгийг нь өгөөд ажлаа ганц алхам боловч урагшлуулах нь ирээдүйд нь ээлтэй гэх бодол бат суусан учраас авлигачид айж, эмээх зүйлгүй ханхалзсаар, улам томорсоор байна.

Олон нийт, нийгэм нь ийм хүлцэнгүй дорой, авлигад дассан, ажил, амьдралынхаа нэг хэсэг мэт хүлээн зөвшөөрсөн байдалтай болсныг шударга ёс тогтооно гэж лоозогнон итгэл хүлээсэн “их удирдагч”-д харахгүй, мэдэхгүй, анзаарахгүй байна гэж баймгүй. Дэргэдийн шадар туслахууд нь хүртэл орон нутгийн төсөвт суусан хөрөнгө оруулалтын тендерийг зохицуулж өгнө гээд авлига нэхэж яваагаас харвал “их удирдагч”-ид маань өөрсдөө ч авлигын торноосоо салж чадаагүй явах магадлал өндөр юм. Монголын нийгмийг муухай болгож байгаа, улс орны урагш алхах замд саад тээг, чөдөр тушаа болж буй, төрд итгэх итгэлийг үгүй хийсэн авлига дээрээс доороо хүртэл нэвт шингэснийг мэдсээр, харсаар байж засаж залруулах, таслан зогсоох нэг ч оролдлого хийхгүй байгаа нь шударга ёс тогтоох зорилгод нь хэр нийцдэг юм бол доо.

Та бүхний итгэл төртөл ярьсан, олон нийтийн хүсэн хүлээж буй зүйл бол шударга байж, ёс зүй, хариуцлагыг бүх шатанд ижил тэгш тогтоох. Улс орноо өөд нь татъя, бугшиж нүүрлэсэн шударга бус явдал, авлига хээл хахуулийг багасгаж, урагш алхан шинэ түвшинд гаръя гэсэн холын зорилготой бол та бүхэн амьдрал, ажлынхаа гүнд, илүү чин сэтгэлээсээ орж, хүн бүрт ижил шалгуур, шаардлага тавьж ажилламаар байна. Өнөөдөр яллаад буй хүмүүстэйгээ дүйцэхүйц үйлдэлтэй хүмүүст хүний, өөрийн, нам, засаг гэлгүй адил хариуцлага тооцох нь энэ ажлын тань эхлэл байх учиртай. Ингэж эс чадваас хийж буй ажил бүхэн тань дүр эсгэсэн, худал хуурмаг зүйл болно. Та бүхэн ч өмнөх улстөрчдөөсөө долоон дор амьтадад тооцогдох цаг ирнэ шүү.

“Ард түмэн бол цагаан цаас” гэж боддог өмнөх улстөрчдийнхөө замналыг үргэлжлүүлбэл тэдний хувь заяа та бүхнийг ч угтах л болно. Иргэн бүрт ижил тэгш боломж олгох, албан тушаалын гэмт хэргийг багасгах, төрийн албыг авлигаас салгах нь та бүхнээс хүлээж буй ажил шүү, “их удирдагч” болох амбийцтанууд аа.

http://www.npost.mn/


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.68] 2020-08-13 23:40:49

mash zuv niitlel bichsen bna Ene bvhend huuli hynaltiin baiguullaguudiin pizdakuud buruutai ted abilgach hulgaich nartaigaa adilhan hulgaichuud ted abilgachidtaigaa temtsej chaddag bsan bol ard tvmenii amidral odoog hvrtel muu bhgvi bsan

Зочин [172.58.206.178] 2020-08-13 15:52:06

Дээрхи зураг дээр хэдэн муу нэгтийн дэвсгэрт байх шив дээ? Нохой долоож үх. Би л дарга байсан бол 100 т байсан ч нүүр өөд нь шиднээ. Бага байна, бага байна...

Zochin [109.89.151.254] 2020-08-13 10:28:36

3 sayulaa baij 30 xyrexgyi avilgachdad deerelxyylchix yum daa !!Ene ni mongogyi 3saya xyn xychtei yu mongotei 30 xyn xychtei yu gedgiig l xaruulj baina.Temtsej surtlaa deerelxyyleed suusaar baix uu...

Ц элбэгдорж [202.126.88.212] 2020-08-13 10:11:02

Та нар миний хүчинд өдий зэрэгтэй байгаа биз дээ.та нар намайг яаж ч чадахгүй.үүнд миний хүзүү ёөр падгүй шүү.ирэх жил Ёрөнх сонгуульд үзэх бодолтой байгаа шүү.та нартай хайртай шүү.

Сонгогдож болно. [202.131.225.53] 2020-08-14 07:47:12

Дараалан 3 удаа сонгогдож болохгүй. Харин дундуур нь хэн нэгэн орчихсон бол анхнаасаа эхлэн 2 удаа дахин сонгогдож болно.

Зочин [172.58.203.217] 2020-08-13 15:47:40

Ерөнхийлөгч асанаа 3 дахь удаагаа сонгогдох нь хуулиар хориотой шүү. Мэдэж яриарай.

Монголчуудын уламжлалт ёс, хаашаа ч зайлахгүй. [202.131.225.53] 2020-08-13 09:29:42

Монголчууд, монголчуудын бэлэг сэлт өгдөг ёс ба горьдомтгой сэтгэл байж байхад авилгал байж л байна. Бид хаашаа зайлах вэ дэ?

Зочин [103.229.121.158] 2020-08-13 07:41:08

авилгагvй болгож чадсан нэг ч улс орон, нийгмийн байгуулалыг манай гариг дээр одоо хvртэл хvн терелхтен бий болгож чадаагvй яваа нь бодит байдал юм!! Хойшид ч хэдэн зуун, хэдэн мянганы дараа бий болгож чадахыг таамаглахын аргагvй vйл явц болох нь тодорхой бн!! хегжсен ,баян , хvчирхэг гэгдэх орнуудад авилга устах нь битгий хэл улам цэцэглэн хегжиж, улам аврага хэмжээтэй болж , улам нарийн сайн зохион байгуулалтанд орж , зан заншилыг салшгvй хэсэг мэт ойлгогддог болжээ!! Тийм учраас манайхан авилгаыг устгасан орнууд байдаг гэж итгэж, хэдэн хvн айлгачихвал болчихдог юм шиг гэнэн тесеелж хэт их зардалтай , улс орны дотоод эв нэгдэл , хегжлийн хvчийг хагалан бутаргахаас еер ашиггvй шоуг тасралтгvй хийгээд байж болку!!!

зочин [183.177.99.230] 2020-08-13 07:00:45

Нөгөө Сангийн Сайд Хүрэлбаатарын Солонгосын Ганнам дүүрэгт 3 хаусны асуудал тэгэсхээд л нам дарах шив дээ .Бүхэл бүтэн Монголын Санхүүг барьж яваа хүн гэхэд боломжийг овжиг ашиглаж бас угаасан мөнгөөрөө авч дээ

Зочин [202.126.89.220] 2020-08-13 06:03:58

АВЛИГА БИШЭЭ АВИЛГА....

Зочин [139.5.219.221] 2020-08-13 06:50:21

авилга гэдэг монгол үг байхгүй. АВЛИГА нь зөв л дөө. Монгол хэлний тайлбар толь үз дээ.

Зочин [66.181.177.94] 2020-08-13 04:58:09

Эзэн хаяггүй, ерөнхий, улиг болсон юм бичээд яахав дээ. Буух эзэнтэй буцах хаягтай байвал зүгээр юмсан

ard tumen [66.181.171.26] 2020-08-13 04:43:30

emch nar aimaar bainaa gar xarna

Зочин [202.179.26.196] 2020-08-13 03:58:27

ХУУЛЬЧИЛАН ХУВЬЧИЛАХ ЗАМААР Л ШИЙДНЭ ДЭЭ.... ХААНА АВИЛГА БАЙНА ТЭР АЛБЫГ НЬ ХУВЬЧИЛААД БАЙМААР ЮМ БИЛЭЭ ДЭЭ....

Зочин [202.9.46.128] 2020-08-13 03:44:35

Хүрэлсүхийн найруулсан тоглолт ямар сайхан болж б.гааг ард олон одоо ойлгож б.на уу??? Луйварчдыг хулгайлсан хөрөнгөтэй нь үлдээгээд өөрийгөө өжил хийсэн болгож тэднийг 2-3 жил шоронд "амраах"шагнал өгөөд 2-3сарын дараа өвчнөөр суллана.Ингэж л ард түмнээр тоглож б.на шүү. Шударга оронд бол луйварчдын бүх хөрөнгийг хураагаад тэдний амьдрал хамгийн доод төвшнөөс эхэлдэг дээ.Хөнгөн ял өгч буй шүүгч нарыг маш сайн шалгаж хянаж байх хэрэгтэй.

Зочин [43.242.243.173] 2020-08-13 03:39:57

Хүрэлсүх ерөнхий сайдад монголчууд бид. туйлын итгэж байгаа сайд ч монголынхоо төлөө зүтгэж чаднаа

Зочин [103.111.68.3] 2020-08-13 02:55:58

АРЧААГҮЙ АЙМХАЙ ХУРГАН МОНГОЛ ҮНДЭСТЭН ХУЛГАЙЧДАА ДАРЛУУЛААД БҮҮР МӨСӨН ДУУСНА.

Зочин [202.9.46.128] 2020-08-13 03:32:19

үнэн шүү.Дэндүү арчаагүй ард түмэн болж б.на.Эртний монголчууд үр удмаа хайрлаж б.сан бол одоогийн монголчууд мөнх амьдрах юм шиг санаж өөрийн амиа л хайцаалдаг арчаагүй хүмүүс болжээ."муу явахаар сайн үйлээр үх"гэж сайхан сургаал байж дээ.Ард олон одоо л төрөөс хариуцлага шаардах хэрэгтэй б.на.НЭГДЭХ хэрэгтэй.

Teneg [202.126.89.122] 2020-08-13 02:28:09

1937 onyg ergen hereglehoyun erdeneer ahluulsan tseerlvvleh ontsgoi komissbaiguulbal har massyn mvrvvdliig bielvvljsanaa amar gantshan hvn yallah buudah tsaajlahaas vvr hiih yumgvi setgel hangaluun amidrah yum bolobuu

Зочин [66.181.161.102] 2020-08-13 02:21:06

Их удирдагчид нь өөрсдөө, ркцедив, ждүчид, казиночид, банк дампууруулагчид, иргэдээ тоногчид байгаа тохиолдолд энэ талаар тэдэнд хандах хэрэг байна уу?

Зочин [103.9.90.130] 2020-08-13 02:09:44

Монгол төр , шүүх ажиллаж байна , хуультай улс гэдгийг мэдрүүлж эхэллээ хулгайч нарт , битгий аливаа зүйлийг туйлшруулж улс төрийн өнгө аяс оруулж бичиж бай , харлуулхаасаа өмнө сайн тунгаан бод захиалгаар бичиж байгаа бол ингэж мөнгө олдог арга чинь өнгөрсөн ард түмний маань бөндгөр ажиллаад эхэлсэн шүү сайн мууг ялгахтайгаа.

ЗОЧИН [202.9.46.156] 2020-08-13 02:11:27

ХУЛГАЙН БУЗАР ШИНГЭСЭН ЦАХМАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ Л БАРЬ, ХАМГИЙН ХАТУУГААР ЦЭЭРЛҮҮЛ!

Зочин [202.126.90.111] 2020-08-13 02:08:46

НӨГӨӨ АСЕМЭЭР МӨНГӨ УГААСАН НӨХДҮҮД ЮУ БОЛСОН БЭ? ЭРДЭНЭТИЙН ОВООЛГО БАС НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ МАРТСАН УУ?

Зусарчид хэлэх үг. [203.91.115.45] 2020-08-13 04:12:29

Эхлээд энэ цагийн авлигачдаа шийтгэ.60 тэрбумын авлига ЖДҮ-гийн үлдсэн этгээдүүдийг цээрлүүл.Ялихгүй зусар баяжихад саад гэдэг шүү. Тэглээ гээд чамд нэгч төгрөг орохгүй.Их сайндаа төрийн одон медаль хэмээх хөсрий төмрөөр л хуурна.

ЗОЧИН [202.9.46.156] 2020-08-13 02:12:34

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ДАЙЧЛАН ДАЙРЧ БАРИВЧИЛ! ТЭР ХУЛГАЙЧИЙГ БАРЬ.

Тангараг өргөсөн монгол цэрэг [103.26.193.186] 2020-08-13 01:50:34

Манай удирдагчид бүгд ЭХ ОРОН АРД ТҮМНИЙХЭЭ өмч газар нутгаас байнага хулгайлч өргөсөн тангарагныхаа эсрэг ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭСЭЭ урвасан хулгайчууд шүү дээ ЭХ ОРОНООСОО УРВАСАН ХҮНИЙГ ХӨРӨНГИЙГ ХУРААГААД ҮЕ УДМААР НЬ ТӨРД ОЙРТУУЛАХГҮЙ ТОЛГОЙГ НЬ АВДАГ ЮМ ДАА

ЗОЧИН [202.9.46.156] 2020-08-13 02:13:57

ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧИЙН АДАГ ЭЛБЭГДОРЖИЙГ ХАМГИЙН ХАТУУГААР ЦЭЭРЛҮҮЛЖ БУСАД АВЛИГАЧ ХУЛГАЙЧДЫГ ҮХТЭЛ НЬ АЙЛГА. ТЭГЖ Л МОНГОЛ МИНЬ ЦЭВЭРШИНЭ

Зочин [103.80.210.183] 2020-08-13 02:04:28

яг тэгэх ёстой. шүүх, ИХ гишүүдийг хараад нэмэргүй шууд ардын цээрлүүлэн устгах бүлэглэл байгуулаад ажилла.

зочин [202.126.90.23] 2020-08-13 01:41:51

ХЭТЭРХИЙ ИХ АМЬ БӨХТЭЙ БАЙНА ГЭЖ АВЛАГАЧИДААСАА АЙЖ ТЭДЭНДЭЭ БАРЬЦААЛАГДСАН ХҮМҮҮС АВИЛАГАЧИДТАЙ ТЭМЦЭХ ҮҮ ТУХАЙЛБАЛ ЕРӨНХИЙ САЙД ХҮРЭЛСҮХ УИХ-ЫН ГИШҮҮН АЮУРСАЙХАН, ОЮУН-ЭРДЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА НАР ТУХАЙН ҮЕДЭЭ Л ТЭМЦЭЖ НЭР ХҮНД ОЛЖ АВААД ОДОО ӨӨРСДӨӨ АРААС НЬ ОРЖЭЭ.

ЗОЧИН [202.9.46.156] 2020-08-13 02:15:18

ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ГЭЖ АРД ТҮМНИЙ ЖИГШИН ЗЭВҮҮЦДЭГ АДАГИЙН ШААР ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙГ ӨНӨӨ МАРГААШГҮЙ БАРЬ, ТЭГСЭН ЦАГТ АРД ТҮМЭН ШУДАРГА ЁСНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТТОЙ БОЛНО!

зочин [202.21.100.210] 2020-08-13 01:39:17

150 жил ч юу юм бэ. 50 жил өгөхөд л сэтгэлээрээ яваад өгнө. Хүзүүгээ өөрөө зүснэ.. кккк

ЗОЧИН [202.9.46.156] 2020-08-13 02:16:48

ТИЙМДЭЭ, 30 ЖИЛИЙН ЯЛЫГ ЧАНГАД ГЭХЭД Л ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ САЛГАЛНА.

ЗОЧИН [202.9.46.156] 2020-08-13 01:15:48

ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ БУЗАР АМЬТНЫГ БАРЬЖ АВЧ ХАМГИЙН ХАТУУ ЦЭЭРЛЭЛ ҮЗҮҮЛСЭН ЦАГТ Л АВЛИГА БАГАСЧ ДАВАРСАН ЭТГЭЭДҮҮД АЙХ БОЛНО. АРД ТҮМЭН БОЛ ТЭР БУЗРЫГ ЦААЗЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЭД БАЙГАА ЮМ, ТЭР НЬ Ч ЮУ ЮМ БЭ, ЯМАР Ч БОЛ БҮХ НАСААР НЬ АЛЬ ЭСВЭЛ 150 ЖИЛИЙН ЯЛ ӨГӨХ ЁСТОЙ ГЭДЭГ ДЭЭР САНАЛ НЭГДЖЭЭ АРДУУД.

Зочин [103.80.210.183] 2020-08-13 02:05:33

2 том авилгачийг л цааш харуулаад өгөхөд л бүгд нам болж баасаа арилгаж эхэлнэ

Зочин [66.181.161.122] 2020-08-13 00:18:47

YAG TIIMEE BUGDIIN BUUDAJ SANAA AMARAH YUMSAN

Цаазаар авах нь хүн ёсонд таарахгүй. [202.131.225.53] 2020-08-13 09:25:06

Ямар харгис юм бэ? Хүн алж болохгүэй. Зүгээр л баруун гарынх гурван том хурууний нь л цавчаад л боллоо ш дээ. Давтан хахууль авбал нөгөө гарных нь хуруунуудийг нь тайрчихна. Тэгээд л боллоо ш дээ. Хүний амийг хороож яаасан ч болохгүй. Дэндүү харгис. Кх-кх-кх!!!


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.