Тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан иргэний хавьтлын 73 хүнийг тусгаарлажээ

Aдмин / Эрүүл мэнд

Ховд аймгийн БОЭТ-д Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байсан Буянт сумын иргэн Б нь 8-р сарын 11-ний өдөр нас барсан. Одоогоор тус иргэний PCR, нян илрүүлэх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа юм.
Аймгийн Онцгой комиссын 8-р сарын 11-ний өдрийн хурлаар тус иргэний 1 болон 2-р хавьтагч нарыг илрүүлж, 1-р хавьтагч нарыг тусгаарлах болон бусад холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон.
Үүний дагуу 1-р хавьтлын 73 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байна. Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн, эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байгаа юм. Мөн аймгийн Цагдаагийн газар, ОБГ, МХГ, ЗӨСТ-өөс Жаргалант сумын 4 чиглэлд хамтарсан хяналт шалгалтын пост ажиллуулж байна.
Өчигдөр аймгийн Онцгой комисс хуралдаж, сэжигтэй тохиолдлын 1-р хавьтлын хүмүүсийг дахин хянаж тогтоох, Жаргалант суман дахь постуудын хяналт шалгалтыг улам чангатгаж ажиллахыг холбогдох албанынханд үүрэг болголоо.
Мөн мэргэжлийн байгууллагуудаас гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй, зөөвөрлөн, тээвэрлэж худалдаалахгүй байхыг онцгой анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.92] 2020-08-14 16:10:13

Тер засгийн муугийнх, тарвага алаад идээд, зараад байгаа улсад ямар ч хариуцлага байхгуй ийм байхад асуудал цэгцрэхгуй ээ

Зочин [103.26.195.80] 2020-08-14 00:08:08

Турж үхэж тураалдаа орсон новшнууд, идсэн нь үхээд, анхааруулсаар байхад ёстой малаас долоон дор юмнууд, балиар гэдэг нь!! Хүнд гай чирсэн усан толгойнууд, хохь нь хохь нь тэнэг илжигнүүд!!

Иргэн [202.126.88.212] 2020-08-13 16:35:53

Энэ жил тарваганы тахал идвэхжилтэй жил мах идэж болохгүй.амиа хорлох гэж буй хүмүүс тарваганы мах идвэл тохиромжтой жилээ.

IRGEN [202.9.46.58] 2020-08-13 14:10:35

ТАРВАГА АЛЖ ИДЭЭД БАЙГАА ХҮМҮҮСТ ХЭЛЭХЭД , КОРОНА ВИРҮҮСТЭЙ ХҮМҮҮСИЙГ ЭМЧЛЭЭД ӨДӨР ШӨНӨГҮЙ АЖИЛЛАЖ БАЙГАА ЭМЧ НАРТАА БИТГИЙ ИНГЭЖ АЖИЛ НЭМЭЖ ГАЙ БОЛЦГООГООД БАЙГААЧ

Зочин [172.58.139.215] 2020-08-13 12:41:07

Yamar gaitai lalar ork ve helj anhaaruulsaar atal

ИРГЭН [202.9.46.58] 2020-08-13 12:37:02

ХЯТАДУУД САРЬСАН БАГВААХАЙ , МОНГОЛЧУУД ҮЛЭГ ТОМ ХАРХ ИДЭЖ БАЙГАА ЗУРАГ ИНТЕРНЕТЭЭР НЭГ ЯВААД БАЙНА, БҮҮР ИЧИЖ ҮХЛЭЭ

амьтан сонирхогч [122.201.22.1] 2020-08-13 20:12:32

Хаана байгаа юм бэ! Монголчууд эрт эдүгээ хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн бөлгөө.Харин орчин үе 21 зуунд ховоррдож байгаа амьтаны нэг байх шүү.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.