УИХ-ын эмэгтэй гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо

Aдмин / Улстөр

УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр /2020.09.21/ хүүхдийн хүчирхийллийн асуудлаар ЦЕГ, Хүүхдийн байгууллагуудын төлөөлөл, холбогдох албаныхантай уулзаж, мэдээлэл сонслоо.

Энэ үеэр 9 настай охин хойд эцэгтээ зодуулсны улмаас нас барсан байж болзошгүй хэргийн талаар холбогдох байгууллагын албаны хүмүүсээс хуулийн хүрээнд мэдээллийг авлаа. Намрын ээлжит чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй. Гишүүд Хууль баталсны дараа хэрэгжилтэд нь анхаарч, санхүүжилт, бүтэц зохион байгуулалтыг нь шийдэхгүйгээр цаашид бодит эерэг үр дүн гарахгүй гэлээ. Иймээс Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох байгууллагууд Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиудад саналаа ирүүлж, идэвхтэй хамтран ажиллахыг сануулсан юм.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэх үндсэн гурван шалтаан судалгаагаар гарсан. Нэгдүгээрт, гэр бүл салалт. Хоёрдугаарт, эцэг эхчүүд өөрсдийн үүрэг, хариуцлагаа ухамсарлахгүй байгаатай шууд холбоотой. Гуравдугаарт, цахим сүлжээ зэргийг хэллээ. Хүүхдийн эрхийг хамгаалсан 52 хууль Монгол Улсад үйлчилж байна. Үүрэг хариуцлага, соёл гэр бүлд дутагдаж байна. Эцэг, эх хоорондын таарамжгүй харилцаанаас хүүхдийн эрх зөрчигдөж байна. Хэрхэн сайн ээж, аав болох вэ гэдэг хичээлийг ЕБС-иудад ордог байх хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болсон гэдгийг мэдээлэлдээ онцоллоо.

Гэр бүлийн хүчирхийллийн хэргийн хохирогчийн 87 хувь нь эмэгтэйчүүд, 11 хувь нь хүүхдүүд байна. Цаашид Намрын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлттэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд шийдвэрлэх чухал асуудлуудыг хэлэлцэн, шаардлагатай төсвийг 2021 оны төсөвт суулгахын төлөө эмэгтэй гишүүд ажиллах болно хэмээлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

zochin [202.126.88.196] 2020-09-22 10:53:08

Heden helgii.nuur amaa tatsan avgainuud uo hiine ve.Dorivtoi hiisen zuil ogt bhgui.Huuhdiin hytadiin hog bolson togloom.haya neg turgenii tereg tgd l boloo.Tender.tesev.ah duu amragtaa l ajil bodoj bga

zochin [202.55.188.91] 2020-09-22 08:12:21

Huchirhiilliin esreg LOBBI buleg baiguullaa geed surjigneed baisan gishuun emegchinguud hurirhiilliig lobbidood baisan bololtoi. Ahlagch ni nuurendee huustei tarhindaa hiitei shulga Sarangerel gee biz. Ene avgaigaas zuv shiidver garahgui.

11111 [192.82.64.227] 2020-09-22 06:28:38

Bainga l dawtaаtaj uildegddeg bolson bna huuhed hohirson heregt tsaaziin yal ugdul bolmoor baina , Ээж аавуудын хариуцлага чанга болгох хэрэгтэй өч төчнөөн хүүхэдтэй харилцаж байгаа багш хороо нийгмийн ажилтан бол нэг бүрчлэн айлын амьдралыг мэдэж чадахгүй Эмэгтэй гишүүдэээ эх хүн л юм бол хууль хяналтаа чанга болгомоор байна

иргэн [192.82.66.151] 2020-09-22 05:59:04

Ниргэсэн хойно нь дуугардагаа болчих.Ярих биш ажил болго.Ингэж дүр исгэж ажил хийдэгээ боль.Мэргэжлийн мэргэшсэн туршлагатай төрийн албан хаагч нарыг халж сольдогоо боль.Өөрсдийн хүнээр төрийн яамыг дүүрэгдээ зогсоо.Энэ үйлдлүүд чинь цэгцэрч чадвал ярьж байгаа зүйл чинь биелэнэ олон түмэн хүндлэнэ дээдлэнэ Монгол төр шударга шуурхай чадварлаг болно.Хууль бүх шатанд тэгш үйлчилдэг болно.Сайд дарга нарт хууль үйлчилдэггүй байж болохгүй.Энгийн иргэдэд хууль үйлчилдэг нь энэ үйлдлээс харагдаж байна.Амтай болгон л энэ асуудлыг ярьж байна.Энэ шиг эрх мэдэлтэнгүүдийн хууль бус үйлдэлд ингэж ханддаг баймаардаа Монголчуудаа.Энэ үйлдэл ярихгүй байх аргагүй гэхдээ энэ бусармаг үйлдэл шиг зөндөө эрх мэдэлтэнгүүдийн үйлдэл байгааг ярьдаггүй нь харамсалтай.

зочин [202.131.245.69] 2020-09-22 05:24:27

нийслэл хотын нутаг дэвсгэрт яам, нийслэл, дүүргийн нэг чиглэлийн төрийн байгууллагууд зэрэгцэн оршдог. Зарим байгууллагуудын нийслэлийн байгууллагуудыг нь яам, агентлагт нь нэг хэлтэс болгож цомхотгох, цомхотгуулсан хүмүүс болон дүүргийн түвшинд ажиллаж байгааг нь хороодод тараах нь зүйтэй. нийгмийн хамгаалал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, цагдаа, гэр бүл хүүхэд залуучууд гэх мэт маш олон шат дамжлагатай төрийн үйлчилгээний байгууллагууд байна.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.