Ард түмнийхээ гарт нь гав, хөлд нь дөнгө бэлтгэснээ сайд Х.Нямбаатар сүртэйгээр мэдэгдлээ

Aдмин / Улстөр

Эрх баригчид ард түмэндээ шинэ ял нэмж байгаа юм байна. Монголчууд гартаа гавтай, хөлдөө дөнгөтэй амьдрах цаг ирлээ гэдгийг ХЗДХ-ийн шинэ сайд Х.Нямбаатар их л бардам түрэмгий мэдэгдлээ. Энэ мэдэгдлээ мань эр хийхдээ Төрийн ордны төв хэсэг, соёмбот индэр дээр зогсож байгаад, гартаа гавыг нь хийж, хөлдөө дөнгийг нь зүүж үзүүлэв. Хууль зүйн сайд ингэх нь их л зохимжгүй харагдлаа. Олон улсад Хуулийн сайд нь өөрөө Төрийн ордондоо ингэж үзүүлэн болж, ард түмнээ заналхийлж байсныг санахгүй юм. Хамгийн том дарангуйлагч гэгддэг байсан Иракийн ерөнхийлөгч агсан Саддам Хуссейны ажлын өрөөнд буутай хоёр цэрэг зогсож байдаг байсан. Гэхдээ Хуссейн хэзээ ч ард түмнээ гавлана шүү, дөнгөлнө шүү гэж Төрийн ордондоо мэдэгдэл хийж байгаагүй юм.

У.Хүрэлсүхийн Засгийн газар ард түмнээ дарамталж, сүрдүүлэх бодлого барьж байгаа юм бол заавал тэгж Төрийн ордны соёмбот индэр дээрээс, ХЗДХ-ийн сайдаараа ингүүлэхийн шаардлага юу байсан юм. Зүгээр л тэр хэрэгжүүлэх ёстой Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дарга Д.Загджав нь шоронгийн гадаа зогсож байгаад, гав гинжнүүдээ хажигнуулан танилцуулаад, “Хохь чинь шүү, муусайн монголчууд аа” гээд хашгирна биз.

Гэхдээ яах вэ, энэ нам энэнээс дор үйлдэл, мэдэгдлийг Төрийн ордонд хийдэг л дээ. Тийм болохоор ард түмэн тоохгүй байх шиг байна. Жишээ нь, тэр Төрийн ордны төв дэх соёмбот индэр дээрээс УИХ-ын гишүүн нэгэн хүчингийн хэрэг хийчихээд дотоожоо зөв харуулж өмсөөд гарснаа мэдэгдэж л зогссон. Тийм болохоор МАН-ынхан ч үүнийг нэг их юманд бодохгүй байх.

Гав гинжийг ХЗДХ-ийн сайд өөрийн биеэр танилцуулах нь танд ер нь ямар санагдсан бэ. Ард түмэн түүний энэ мэдэгдлийг баяртайгаар хүлээж авсан уу. Баярлаад байгаа хүн байна уу. Ард түмэнд таалагдана гэж үзээд л мэдэгдэл хийж байгаа сайд шүү дээ. Ер нь бол гудамжинд мөрөөрөө явж байтал цагдаа гэнэт “Таныг шалгана” гээд чирэхэд айж цочирдсон иргэн орилно биз дээ. Орилохдоо “Хуцаарай чи” гэчихвэл төрийн цагдаа доромжилсон гээд цахилгаан гаваа зүүчих юм билээ. Ингээд гэртээ, гэргийтэйгээ хэвтэж байгаагаа хүртэл хүмүүст хянуулах болно. Энэ ямар нийгэм үү. Соц нийгэмд хоёр хүн тутмын нэг нь НАХЯ-ны мэдээлэгч байж, ажлаа тараад гэр рүүгээ алхаж явахдаа, үй зайгүй найздаа “Тэр нөхөр даргын ажлыг хийж чадахгүй дээ” гээд аминчлан ярьсан нь өнөө даргад нь хүрч, ухамсарт амьдралынхаа бүтэн 20 жилийг дарамт шахалт, мөрдлөг мөшгөлт дор өнгөрөөсөн ахмад буурал өнөөдөр сэрүүн тунгалаг байж байна. Эмгэнэлт түүх ийм ойрхон байхад дахиад тийм нийгмийг байгуулж байгаагаа сайд Х.Нямбаатар Төрийн ордонд бардмаар мэдэгдэж зогсоно. Гучин жилийн өмнө дотны найздаа хүртэл цагдуулж, матуулдаг байсан бол өнөөдөр гэрт байгаагаа хүртэл минут секунд тутам хянуулаад сууж байх тийм цаг үе иржээ.

Хэрэг хийсэн нь Шүүхээр тогтоогдвол шоронд явдаг. Шоронд тодорхой хугацаанд сууж ар гэр, ах дүүсээ сая нэг амраадаг байсан тэнэгүүд одоо бол Х.Нямбаатарын гавыг гартаа зүүчихээд, согтуу толгой орон дээрээ ойр дотны бүхнээ дарамтлаад хэвтэж байх нь. Угтаа тэр тэнэгүүдийн хувьд гэр нь шорон, ор нь шоронгийн наар болох нь. Тав тухтай тамлацгаах нь. Дээр нь Х.Нямбаатарын гав дөнгөтэй тэнэгүүд гэртээ архичингууд цуглуулна. Юу эсийг хийх вэ. Үнэндээ Монголын айл өрхүүдийн нэг хэсэг шорон болно. Хорооны цагдаагийн халаасанд тэр айлын нэг түлхүүр байнга явна. Ийм аймаар хор хохирол авчрах төрийн энэ шийдвэрт ард түмэн баярлаж бахархаад байгаа юм алга. Баярлаж хөөрөөд “Больж муусайн хулгайчуудыг ингэх ёстой” гэх хүмүүс байгаа бол удахгүй Х.Нямбаатарын гав дөнгө таны гар хөлд очиж, та нар уйлцгаах болно. Амьдрал өөрөө тийм даажинтай байдаг. Яль шалихгүй асуудлаас болж өөрсөндөө цахилгаан гав зүүлгэж зогсохдоо тэр хүмүүс ойлгох болно. Олон улсын жишиг ийм байдаг гэсэн үгийг хэлэх хүн байгаа. Гурван сая хүнтэй улсад хэрэгжүүлдэг ялын төрөл наадах чинь биш ээ. Гучин сая хүн амтай улс оронд хэрэгжүүлдэг ялын төсөл.

Хувь хүнийг өдөр шөнөгүй хянана. Хаана явж, хэнтэй уулзаж, юу хийж явааг нь. Хүний энэхүү нээлттэй мэдээллийг буруугаар ашиглаж болох аймшгийн талаар, ирээдүйд ямар айхавтар үр дагавар дагуулахыг сайд Х.Нямбаатар бодож үзээгүй нь тодорхой. Нэгэн цагт Монголын “хаан” явсан нэгэн бээр АТГ-ыг байгуулах гэж ямар их зүтгэж байгууллаа. Ердөө хэдхэн жилийн дараа “хаан” ширээнээсээ буугаад байгуулсан газрынхаа ажилтнуудад гавлуулан, оймсоо гозойлгон шоронгийн зүг одсон. Түүн лүгээ адил өөрсдөө зүтгэн, улайран байж батлуулсан буруу хууль, дүрэм журмынхаа горыг нөхдүүд өөрсдөө амсах вий дээ. Өчигдөрхөн УИХ-ын гишүүн, сайд дарга явсан олон хүн өнөөдөр хэн болчихоод байгааг харж байгаа биз.

Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй юм. Өнөөдөр хүн хэн ч байж болно. Маргааш хэн болсон байхыг хэн ч мэдэхгүй. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ийм юм танилцуулаад зогсож байгаа нь хачин харагдаж байгаа. Энэ сайдын тухай санаж сэрэхэд, ердөө хэдхэн сарын өмнө “14 настай охинтой тохиролцож бэлгийн харьцаанд орж болно” гэсэн заалтыг Монгол Улсын хуульд оруулж байсан хүн шүү дээ. Мөн Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг нааш нь татаж авлига, албан тушаалын хэрэгтэн олон найзуудаа ял завшуулсан. Гээд яривал ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт олон асуудал бий. Тэр бүгд нийгэмд ил болох нь тодорхой.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН www.dnn.mn Б.НЯМАА


Сэтгэгдэл

Зочин [103.10.23.68] 2020-09-24 22:25:39

Авилгалч хулгайч нарын гарт гав зүүх нь зүү ёсоны хэрэг

Зочин [192.82.74.225] 2020-09-24 19:37:22

Наадах чинь ард иргэдэд зориулагдаагүй ,авилгач төрийн түшээдэд зориулагдсан гэдгийг ойлгох хэрэгтэй.Аалзны тор мэт хэрсэн авилгын сүлжээгээ хамгаалж,авилгач хулгайч нараа шоронд суулгахгүй гэсэн халхавч.

зочин [124.158.95.5] 2020-09-24 10:37:22

дургүйг нь хүргэсөэн нэгэндээ гав, дөнгө зүүж хавтгайрах вий. хуулийнхан зарим нь мэдэх л гарууд байгаа даа

Сүхээ [202.55.191.194] 2020-09-24 10:01:44

Б. Нямаа гэсэн үү энэ сэтгүүлч. Арай сүржин үү үгүй юу. Бичиж байгаа сэдвээ жаахан судалвал зүгээр дээ. Энэ чинь харин ч хүмүүнлэг арга юм шүү.

зочин [203.91.118.150] 2020-09-23 16:40:55

Ард түмний биш,,,ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙН гарт гав хөлд нь дөнгө бэлджээ,,,маанаг сэтгүүлчэээээээээээээээээээээээээээ

Зочин [103.9.88.162] 2020-09-23 14:30:21

МАЛЧНЫГ ГЭРТ НЬ ГАВАЛЧИХВАЛ МАЛД ХЭН ЯВАХ БОЛЖ БАЙНАА

зочин [59.153.85.68] 2020-09-23 12:42:35

монголын ард түмэн тэр аяараа мөдхөн гартаа гавтай хөлдөө дөнгөтэй болох цаг ирэх нь ээ.

Зочин [202.9.46.219] 2020-09-23 11:32:17

өдрийн зээлийг хориглох нь зөв.

Зочин [64.119.16.238] 2020-09-23 10:08:20

teheg hun songson songin hairhaniihan ooroo nootoi saiddaa heregui zuil tanilstuulaj bh uym daa

Зочин [103.9.88.162] 2020-09-23 10:04:57

НЭГЭНТ ГЭРТ НЬ ХОРЬЖ БАЙГАА ЮМ БОЛ АМЫГ НЬ ЕР НЬ БОЛОХГҮЙ БҮХНИЙГ СКОЧДОХ ХЭРЭГТЭЙ

Хандмаа [103.10.23.20] 2020-09-23 10:02:40

Мань эр чинь манай Сонгинохайрхан Вант улсын Ерөнхийлэгч аваргын туслах бөгөөд Хуулийн салбарыг ТМС-ийн боловсрол мэдлэгээр удирдаж бүй гоц авъястан шүү дээ. Сайдын дасгалжуулагчид нь ховч голдуу хор найруулагч Хороодын эмэгтэй Засаг дарга нар болон Эмнэлэг сургуулийн эмэгтэй захирлууд Халамжийн хөнгөлт эдэлдэг тойргийнхан шүү дээ. Вант улс маань хууль бус үйл ажиллагаагаа бүлэглэлийн цоохор командаар бүрдүүлж ядуу тун ядуу байлгах зорилт дэвшүүлэн амжилттай хэрэгжүүлж байгаа баг хамт олон байх шүү.Ядууруулох гол гогцоог сайд атгаж хуулийнхаа бодлогыг чиглүүлдэг юм шүү дээ. Йим хувь заяаг СХД-ийэ иргэд 30 шахам жил эдлэж байна даа хөөрхий

Иргэн [203.91.114.244] 2020-09-23 09:28:19

Та бидний сонгосон сонголт шүү дээ бухимдах хэрэг юу байна Б.Энхбаярыг хууль зүйн сайдаар сонгосон бол ийм дээрээ тулахгүй байсан даа

зочин [202.9.40.13] 2020-09-23 06:45:43

манай монгол олон үндэстэн ястантай монголын төлөө зүрхтэй сэтгэлтэй байвал хэнч байсан төрд ажиллахад болохгүй зүйлгүй ж

Мко [172.56.13.207] 2020-09-23 02:52:36

Гарт нь гав, хөлд нь тушаа, хүзүүнд нь дөнгө гэдэг байхаа. Хаана ч байдаг практик шүү дээ. Сүржигнэх хэрэггүй дээ.

Зочин [172.58.84.201] 2020-09-23 02:00:51

Harin ch zov tehnology heregleh heregtei bugdiig shorond gedeg setgelgeeneesee sal erguu mongoluudaa

Зочин [66.181.161.57] 2020-09-23 00:42:01

Эр янхан миь өөртөө итгэх итгэл зүү мөд чип шоронгийн хадаас болноо.харааж байна

зочин [165.225.110.174] 2020-09-23 00:04:28

Анх удаа санаандгүй хэрэг хийсэн хүмүүсийг заавал шорон гянданд хийлгүй харин ч зөв шийдвэр, дэмжиж байна.

Зочин [202.179.27.234] 2020-09-22 23:10:01

b.enkhbayar huuliin said boloh yostoi bsan yum.

Зочин [202.55.188.85] 2020-09-22 21:51:55

ХЗДХ сайд биш зүгээр нэг тэнэг баагий.

Зочин [66.181.161.67] 2020-09-22 20:53:25

NAAD YLCHIN ELBEGDORJ SAIHANBILEGT TAARAH YL BN

Зочин [150.129.140.25] 2020-09-22 20:40:57

Зөрчлийн нэртэй чөтгөрийн хууль санаачлагч Нямбаатарыг Монгол айл өрх бүрийг гав зүүж шоронжуулахыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй

Зочин [172.58.84.201] 2020-09-23 02:02:02

Soliotoi teneg lalar yumdaa chi

т1 [103.57.93.184] 2020-09-22 20:21:03

Хүүхэд хүчирхийлэгчдээ олигтой хянаач!

Зочин [59.153.115.60] 2020-09-22 19:36:02

Энэ амьтад увсынхан Халх Монголын төрд шургалж хамаг бузар санаархлуудаа хэрэгжүүлж аль болох хамаатан садан, танил этгээдүүдээ төрд шургуулж мэдлэг чадваргүй хазгай хэлтэй баяд дөрвөдүүдийг ажилд авч Халхчуудыг зайлуулах бодлого явуулж даварч байхад арчаагүй бодлогогүй аашлан төрийг сулруулж байна.

ЗОЧИН [192.82.76.65] 2020-09-22 19:00:45

ЭРҮҮГИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ БАЙХГҮЙ /НЭГ МУНДАГ ХУУЛЬЧ ХЭЛСЭН/ УСАН ТЭНЭГ, ХООСОН МАХАН ТОЛГОЙН СОНГОДОГ ЖИШЭЭ ЭНЭ ХҮН, ИЙМ ХУУЛЬ ЗҮЙН САЙД БАЙХ Ч ГЭЖ ДЭЭ, ӨРӨВДМӨӨР ЮМАА, САЙД ХИЙХЭД ТҮҮНИЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ, ТУРШЛАГА, УХААН, ТОЛГОЙ ХҮРЭХГҮЙ ӨЧҮҮХЭН АМЬТАН ХӨӨРХИЙ,

Зочин [202.9.40.35] 2020-09-29 11:19:50

Үнэн шүүхууль зүй,дотоод хэргийн сайдын сэнтийд суух мэдлэг чадвар дутмаг хүн шүү дээ.

Зочин [202.126.90.60] 2020-09-22 18:53:14

Засгийн хоол үнэгүй гудруулж бсанаас энэ нь дээрээ

Saidaa!!! [202.9.46.10] 2020-09-22 18:46:04

za yah be ingej l baig harin shuuhiin shinechleld anhaaral handuulahgui bol hetsuu shuu!!! songuulid neg nam olonh bolloo shuugchee soliod baidag bolchuul yana! deerees ene turd yamar hun ajillah geed baina be? chadaltai medlegtei ni ajlaasaa garaad baih yum!!!!

zochin [202.126.90.78] 2020-09-22 17:05:58

ergvv mal min uuruu naadhaa zvvgeed yv oilgoo

uher aduundaa zuulbel zugeer bish uu maliin hulgai [103.57.95.110] 2020-09-22 17:03:35

ooroo 2 holondoo 2 garandaa,bas huzuundee zuulgeh tsag udahgui baij medne shuu

Зочин [103.9.88.162] 2020-09-22 17:01:42

өөрөө шоронд суухгүй гэртээ байх арга юмуудаа

Зочин [103.9.88.162] 2020-09-22 16:59:24

ЖДҮ ээс ХУЛГАЙЛАГЧДАД Л ТААРАХ БАГАЖ БАЙНА , ХЭДХЭН АРД ТҮМЭНДЭЭ АЙМААР БАГАЖНУУД ХЭРЭГЛЭХ ЮМ ДАА ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ БАЙЦААЛТЫН ЦАХИЛГААН САНДАЛ ОРУУЛЖ ИРЖ ЯАЖ ХӨГЛЛӨӨДӨӨ

иргэн [192.82.77.125] 2020-09-22 16:49:57

Ард түмэн зөв ойлгооч ээ!!!!!!!! хүүхдүүдийг доромжилж айлгаж байгаа тэнэг үүдийг л гавална,зүүнэ охид хүүхдүүдээ эмэгтэйчүүдээ аврах гэсэн арга шүү.юмийг дандаа буруу ойлгож мунруулөх юм аа!!!!!!!!!Нямбаяр аа наад нэг юмаа зөв тайлбарлаж ард түмэндээ ойлгуулаач!!!!!!!!!!!!!

Энхтөр [202.179.25.233] 2020-09-22 16:53:36

Нямбаатар өөрөө засуулах гэмт гэрэг үйлдсэн юм бцс уу

zochin [202.55.188.81] 2020-09-22 16:23:30

Ene rozetkon hamartiin hamart ni zuuchihmeer ym baina.

Зочин [192.82.78.217] 2020-09-22 16:07:17

Нямбаатар сайдыг дэмжиж бна. Шоронд орох хэрэг хийсэн ч шоронд оролгvйгээр гэр бvл vр хvvхдvvд, аав, ээж ах дvv, найз нартайгаа хамт байх боломж олгож байгаад талархах хэрэгтэй.

Зочин [172.58.84.201] 2020-09-23 02:04:11

Albaar guivuulsan zuil niitleed baihaar humuus yaj zov oilgoh ve

Үнэн [139.5.216.184] 2020-09-22 16:06:58

Өөдөө хаясан чулуу өөрийн толгойд гэж...

Зочин [139.5.218.158] 2020-09-22 15:54:06

Нялх үрсээ ч хүчирхийлээд алж талаад, улсын мөнгө төгрөг ч идэж уугаад байгаа хүмүүсийг гавлах байтугай 9 эрүү хүлээлгэдэг болсон ч яаадгий

Чч [202.55.188.92] 2020-09-22 15:23:32

Ийм юмыг ингэж сенсаци болгож гайхуулж олонд хэвлэл мэдээллээр ярих хэрэг бна уу. Зүгээр л ажлаа хийгээд л хэрэгтэй газар нь энэ бугуйвчаа өгөөд л болоошдээ. Хажууд нь бас тэнэгтэхээ болимоор юм. Ийм гав маш олон улсад хэрэглэдэг ердийн л юм шдээ. Тэнэгтэхээ болио малаа

Зочин [172.58.84.201] 2020-09-23 04:52:56

Yarih heregtei gemt hereg hiih gej bgaa humuus yu huleej baigaag medej avag

Зочин [183.177.100.234] 2020-09-22 15:21:07

харин ч эрт хэрэгжих ёстой байсныг энэ сэтгүүлч гэх Б.Нямаа мал мэдээгүй л юм байх даа. 4 жилийн өмнө батлагдсан хуулийн заалт одоо л нэг хэрэгжих гэж байна.

Зочин [172.58.84.201] 2020-09-23 04:53:44

Naad erguu maliinhaa garchigiig l harchih

зочин [202.126.89.48] 2020-09-22 14:43:52

зөвөө. хуулиа чангал хулгайч нараа дөнгөл

ИРГЭН [202.126.88.164] 2020-09-22 14:31:03

Энэ маш зөв ялын төрөл шүү. Энэ бол дэвшил. Энэ сэтгүүлч Б.Нямаа юу мэддэгтэй ингэж бичиж байнаа. Энэ зохиол бичэхээс өөр юм чадахгүй биз дээ. Баахан зохиогоод бичжээ

ЗОЧИН [202.126.89.223] 2020-09-22 14:28:11

АЛУУЧИН, ХУЛГАЙЧ, ХУУЛЬ ЗӨРЧИГЧИД ГЭМТ ХЭРЭГТЭНД ХАЙРТАЙ ИЙМ ТЭНЭГ МАЛЫГ ЯАНА АА. ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛ ГЭМТ ХЭРЭГТЭН ТҮҮНДЭЭ ТОХИРСОН ЯЛ ШИЙТГЭЛ ЭДЭЛЖ УЧИРСАН ХОХИРОЛЫГ ТӨЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ ГЭДГЭЭ МЭДДЭГГҮЙ МАЛ БАЙНА

Иргэн [43.228.130.169] 2020-09-22 14:16:22

Хамгийн тэнэг сайд

Зочин [194.228.32.113] 2020-09-22 17:16:24

Хуулийн допинч бнаа.

Олон найз нөхдийнхөө төлөө нэвтрүүлж байгаа тэргүүн арга. [202.131.225.53] 2020-09-22 14:13:00

Таньдаг мэддэг хүмүүс нь мөрдөгдөж камерт цагдан хоригдоод, эсхүл шүүхээс ял авчихаад шууд хоригдочихоод байгаа. Иймд энэхүү "дэвшилттэй" хяналтын системтэй гав, дөнгийг нэвтрүүлж байгаа юм байлгүйдээ. Т-л, одоо бол шүүхээс ял авчихсан хүн чинь "давж заалдана" гээд шоронд сууж байгаа. Гэтэл энэхүү дэвшилтэт гавыг нэвтрүүлчихээр гэрээсээ давж заалдчихаад гэртээ сууж болно. Энэ хүнлэг ёсны аргыг чухамхүү Монголын Хууль зүйн сайд олж нэвтрүүлж байна. Гэрээсээ давж заалдах хүмүүсийн өмнөөс сайддаа баярласнаа илэрхийлье.

Иргэн [202.21.108.160] 2020-09-22 13:57:08

Энэний өртөгийг тэгээд татвар төлөгчдийн мөнгөөр төлхүү? Хүүхдүүддээ хөрөнгө оруулмаар байна. Хоригдлуудад биш!!!

Mongol [203.91.115.45] 2020-09-22 13:48:05

Ynbaatar manjiin 9 eruug sergeej bna

Zochin [150.129.140.86] 2020-09-22 13:42:11

Ene mald uurt ni zuu. Ard tumend hurteemjgui ed shuj. Erhten darhtand tsever zoriulagdaj bui. Er ni ene yamarch bolovsrol medleggui amitan yaaj said bolov oo?

зочин [202.131.247.122] 2020-09-22 13:36:44

НЭЭРЭЭ ЭНЭ ЮМЫГ НЬ ТАЙЛБАРЛААД ТАНИЛЦУУЛЧИХ ӨӨР ХҮН ОЛДООГҮЙ ЮМ БАЙХДАА ЯАМНЫХАА НЭГ НӨХӨРТ ӨГЧ ЯВУУЛААД ЯРИУЛАХГҮЙ САЙД ХҮН АРАЙ ДЭМИЙ ЮМ БАРЬЖ ЗОГСООД БААХАН ИНГЭДЭГ ТЭГДЭГ ГЭЭДЛ .....

Зочин [66.181.183.38] 2020-09-22 13:29:59

ӨӨРСДӨӨ ЭНЭ АЛТАН БУГУЙВЧАА ЗҮҮЧИХЭВ ДЭЭ

Зочин [122.201.19.99] 2020-09-22 13:18:42

Боловсрол нимгэн Ардын намын ах нарын цүнх барьж дээшээ гарч ирсэн иймэрхүү тэнэг гөлөгнүүдийг монголчууд сонгохоол больчимоор бгаа юм Хувийн сургууль төгөссөн нэртэй хуурамч дипломтой ч юм бил үү хэн мэдлээ Нямбаатар бол хөлдүү гар шүү

Зочин [202.179.2.147] 2020-09-22 13:14:11

naadhaa oorsdodoo zuu. iim yum delhiin praktikt kontslagert l baisan baih

Ухаалага АМЬДАРАХ [202.21.107.65] 2020-09-22 13:20:34

НЯМБААТАРЫН зөв шоронд байснаас ХАЙРТАЙ ГЭР БҮЛ найз нараа үргэлж харж байвал СЭТГЭЛ тайван зөв хүмүүжиж БУРУУГАА УХААРЧ ойлгож сайн ХҮН бноо Амжилт хүсч бнаа

Зочин [202.126.90.124] 2020-09-22 13:11:13

Ядуурал дагаж гэмт хэрэг өсдөг. Сангийн сайд Хүрэлбаатар яагаад доллараар цалинжихыг болиулсан юм бол? Хүмүүс ханшийн зөрүүнд мөнгөө алдалгүй дэлхийн жишгээр цалинжаад амьдраад явах боломжтой байсныг яагаад болиулсан юм бол?

Зочин [202.126.90.124] 2020-09-22 13:13:35

Яагаад хүмүүс өндөр цалинтай байж болохгүй гэж? Заавал ядуу байх ёстой юм уу?

zochin [66.181.166.171] 2020-09-22 13:10:00

ysn ch surtei tseejniihee bangaar bichdeg yum chaawaas... ene ugee heleed uuruus ni yariltslaga awaad metgeltsej chddag boloosoi

Зочин [202.55.188.93] 2020-09-22 15:09:01

ooriig gavlaval taarna ed nar gav zvvh btugai tsaazluulah yltai hvmvvs

Зочин [66.181.169.6] 2020-09-22 12:58:20

Наад гарчигаа зөв өгөөч. жинхэнэ попорсон гарчиг өгчихдөг байна ш дээ.... ард түмнийг гавлана дөнгөлнө гэсэн зүйл яг хаана хэзээ хэлж ярьсан юм. гүтгэж байж нэг муу бичсэн юмаа хүнд хүргэчих гэсэн арчаагүй, чадваргүй сэтгүүлчийн болон сайтын оролдлого байна.

Зочин [172.58.84.201] 2020-09-23 04:56:21

Tiim l bna gutgesen baina novshiin site

хмм [182.160.37.228] 2020-09-22 12:47:56

хүчиндэгч нар гэртээ гавтай шоудаад л гэвтэж бх ньдээ кк

Иргэн [203.169.49.107] 2020-09-22 12:42:28

Яг зөв, сэтгүүлчид минь бичих зүйлээ жаахан судалж байж бич. Шоронд шууд суулгахаас илүү гэрт нь үр хүүхэдүүдтэй нь байлгах илүү энэрэнгүй шийдэл юм биш үү. Өөрөө л харин учрыг нь бүрэн ойлголгүй сүржигнэсэн байна.

зочин [66.181.161.108] 2020-09-22 12:32:41

арай сүржин үү... ер нь бол арай задгай байгаа, хуулиа дээдлээд л явах, мөн насанд хүрээгүй нялх балчируудыг болон эцэг эхээ дарамтлагч, гаж донтонд цаазыг сэргээх хэрэгтэй

temuujin [66.181.181.152] 2020-09-22 12:23:39

Харин ч үл ялих юмнаас болж шоронд орохоос сэргийлж байгаа юм биш үү?

зочин [192.82.69.9] 2020-09-22 12:21:15

юун хачин гарчиг вэ ард түмнийхээ гарт гав хөлд дөнгө гэнэ үү гэмт хэрэгтэнд гэж бичээч хэрэг хийгээгүй жирийн хүмүүс зүгээр л сайхан амьдарна монголд гэмт хэрэгтнүүдэд хууль хэрэгтэй тэгэхгүй бол жирийн иргэд тайван амьдарч чадахгүй сүүлийн жилүүдэд энэ л хэрэгтэй байгаа юм цагдаа та сэжигтэй харагдаад шалгалаа гэж сошиалаар төр засаг руу дайрна зураг өвч байсан юм бол шалгах нь зөвшдээ хэрэг хийгээгүй бол шалгуулаад л болоошдээ юундаа айж гар утсаараа бичлэг хийж цагдааг сүрдүүлээд байдгийн хэтэрхий замбараагүй дураараа аашилагчдыг төр л хязгаарлаж өгөхгүй бол жирийн иргэд чадахгүйшдээ цагдаа төр хоёрыг өмөөрчихье ёстой

Зочин [66.181.168.131] 2020-09-22 12:01:12

Сэтгүүлчид үнэнийг зөвөөр бичиж байх ёстой шүү, хэтэрхий нэг талыг барьж өөрийнхөөрөө бичих юмаа олж ядах юм

Зочин [49.0.170.94] 2020-09-22 11:58:51

За битгий тэнэг юм бичээд бай. Бидний шүтээд байдаг АНУ, Солонгост ч гэсэн ингээд л байж байдаг штэ

Зочин [202.126.89.5] 2020-09-22 11:53:31

Gemt heregtnuuded hyanaltin chiptei gav zuune geed bga yum bishuu.

Зочин [172.58.84.201] 2020-09-23 04:58:05

Tegeed haanahiin chip zuumeer bgaan be orkoo


72 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
72 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.