Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо

Aдмин / Нүүр

Хүнсинй аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан товч танилцуулга хийлээ.

Монгол Улс , бусад улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд 2020 онд нэмэлтээр экспортлох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны тоо хэмжээний тухай байлаа. Бэлчээрийн ургамлын ургалт муу байгаа, даац олон дахин хэтэрсэн, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгуудад зудын эрсдэлийн үнэлгээ хийсэн. Дээрх аймгуудаас бэлтгэсэн хонь, ямааны махыг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан үзэж дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны экспортыг 10 дугаар сараас эхлэн зургаагаас доошгүй сарын хугацаанд бэлтгэж, экспортлох хэмжээг нэмэгдүүлэх санал гаргалаа.

Хуралдаанаас хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс зөвлөмж гаргалаа. 2020 оны нэмэлтээр экспортлох стратегийн хүнс болох дулааны аргаар боловсруулсан хонь, ямааны махны хэмжээг дөчин мянган тонн хүртэл байхаар тогтоохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд зөвлөлөө.

Монгол Улсын 2020-2021 оны хүйтэн улирлын төлөв байдлыг үндэслэн Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгаас бог мал бэлтгэх ажлыг экспортын эрх бүхий аж ахуйн нэгжтэй хамтран шуурхай зохион байгуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт чиглэл болголоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.26.240] 2020-09-30 15:34:11

Хятад хүнс оруулахыг зогсоо хорт хавдраар үэцгээж байна

зочин [115.65.47.30] 2020-09-30 13:49:45

Монгол улсын хүнсний дэлгүүрүүдийн лангуу, тавиурууд дээр "хоол хүнс" нэртэй худалдаалж байгаа зүйлийн бараг 80-90 хувь нь хортой, хорт хавдар үүсгэгч, тэжээгч биш үү? Бүх төрлийн чихэр, шоколад, жигнэмэг, гоймон, хийжүүлсэн ба согтууруулах ундаа, давсалсан, даршилсан, нөөшилсөн, лаазалсан жимс, ногоо, мах зайдас, мөөг, боловсруулсан мах, хиам, зайдас, цагаан гурилын талх, боов, бохь, гаа, цэлцэгнүүр, төмс, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн мэт нь хорт хавдар үүсгэдэг, эсийг нь тэжээдгийг эрдэмтэд нотолчихсон юм биш үү? Эрүүл хүнс, эрүүл хооллолтын талаар хүүхэд залуучууд иргэдэд маш тодорхой, ойлгомжтой зөвлөлгөө, өргөн дэлгэр сурталчилгаа нэвтрүүлгүүдийг бэлтгэж хүргээсэй.

Зочин [150.129.143.183] 2020-09-30 08:44:20

Ийм хурал Хүнсний аюулгүй баыдалтай ямар холбоотой юм.Мал эмнэлэг хорио цээрийн алба Мэргэжлийн хяналтынхны шийдэх асуудал юм биш үү. Хүнсний аюулгүй байдал гэвэл гаднаас оруулж ирж байгаа хшнс коронотой эсэх зэрэг амь амьдралтай холбоотой асуудал баймаар.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.