Сүүлийн 2 удаагийн шалгалтаар 70 гаруй тн хуурамч цемент хураан авчээ

Aдмин / Хууль

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн барилгын материалуудад хяналт шалгалт хийж байна. Тус шалгалтын үеэр энэ оны 6 дугаар сард СХД-ийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам дагуу үнстэй хольсон хуурамч цемент савлан зарж байсныг газар дээр нь илрүүлж, СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн. Мөн 7 дугаар сард БЗД-ийн 14 дүгээр хороо Автобус баазын хашаа болон Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд хуурамч цемент үйлдвэрлэн савлаж байсныг газар дээр нь илрүүлж, БЗД-ийн 3 дугаар хэлтэст шилжүүлсэн байна.

Ийнхүү өмнөх хяналт шалгалтын мөрөөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Эрүүгийн цагдаагийн газартай хамтран дахин шалгалт хийж байна. Өчигдөр ЭЦГ-ын албан хаагчидтай хийсэн хамтарсан шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 20, Баянгол дүүргийн 24 хорооны нутагт дэвсгэрт нэр бүхий этгээдүүд цементийг цахилгаан станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэж, худалдан борлуулж байсныг илрүүллээ. Сүүлийн 2 удаагийн шалгалтаар 3 газраас нийт 70 гаруй цементийг хураан авсан. Энэ хэрэг Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байна. Тандалт судалгаа үргэлжилж байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд цемент худалдан авахдаа чанар байдлыг тодорхойлсон сертификат, лабораторийн шинжилгээг үзэж худалдан авахыг анхааруулж байна.

Мөн баталгаажилт, чанар байдал нь тодорхойгүй барилгын материал, цемент худалдан борлуулж буй сэжигтэй тохиолдлыг НМХГ-ын 70128012 дугаарт хандаж мэдэгдэнэ үү.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР


Сэтгэгдэл

Барилгачин [203.91.115.52] 2020-10-22 00:12:58

Ёстой аймшиг. Хэдэн жил хуурамч цемент үйлдвэрлэв? Наад үнсээр чинь хэдэн барилга, зам талбай цутгав?

зочин [103.212.117.69] 2020-10-21 11:17:54

Ийм үйлдэл хийсэн хүмүүст хатуу шийтгэл оноох хэрэгтэй. Хэрэв эд нараас авсан цементээр барьсан барилга нурсан тохиолдолд цаазаар авах хүртэл ял оноох нь зүйтэй. шуналын бузар болсон хулгайчууд юмаа

Зочин [66.181.179.160] 2020-10-21 09:09:07

хамгийн новшийн сэтгэлтэй санаатай гэмт хэрэг хийсэн ийм хүний оронцогнуудыг хатуу яллах хэрэгтэй. ингэж ашиг хийдэггүй байх шүү муусайн новшнууд, хүн чанар гэж бас байдаг даа монгол хүнд

Ганаа. [202.55.188.33] 2020-10-21 05:57:23

Яаанаа яагаад ийм новшийн yum бэ?Нөгөө муулаад байдаг хужаа нараасаа долоон дор болохнээ

болзошгүй аюул [192.82.67.64] 2020-10-21 05:24:44

Ийм хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээнэ биз дээ. Сургууль цэцэрлэг давхар орон сууцны материалд орж олон түмнийг хохирвол хэн хариуцлага үүрэх вэ!

Зочин [203.91.115.49] 2020-10-21 03:48:48

Барьсан барилгууд нь нурж их сүйрэл болох бий дэ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.