Т.Бадамжунай хаана явна?!

Aдмин / Хууль

Нэгэн цагт, бүр нэ­гэн үед одоогийн эрх ба­ригч намын бүх асууд­лыг шийдэж явсан Т.Бадам­жунай гэж эрхэм бий.

МАН-ын санхүүг тэр л мэддэг байв. Т.Бадам­жунайгийн зөвшөөрөлгүй ямар ч томилгоо явахаа бо­лиод байсан.

Гэхдээ Т.Бадамжунай ил гардаггүй. Ямар ч албан тушаалд очих бяр нь байсан ч Хөдөө аж ахуйн сайдаас дээш суудалд очоогүй.

Тэр хөшигний ард МАН-ын эзний ажлыг хийдэг байв.

Гэвч 2016 оны сон­гуулийн дараа МАН-д “төрийн эргэлт” гарч Т.Бадам­жунайгийн тал бу­ланд шахагдсан. Хууль хяналтын байгуул­лагынхан ч ялагдсан талын нөхдүүдийг со­нир­хож эхэлсэн. Хэн нэг­нийх нь холбогдсон асууд­лыг шалгаад эхлэ­хээр л бүх “олс”-ны үзүүрт Т.Бадамжунай байж байдаг. Хууль хянал­тын­хан ч ингэж ярьдаг байв.

Чухам тэр үед буюу 2018 оны арванхоёрдугаар сарын эхээр Т.Бадамжунай хил давж зугтсан. Эх сурвалжийн мэдээллээр Т.Бадамжунай “УАЗ-469” буюу бидний ярьдгаар “69”-д суугаад Замын-Үүдийн боомтоор гарсан гэдэг. Мэдээж хэрэг, тэр ганцаараа гүйж очоод “69”-д суугаад явчихаагүй нь ойлгомжтой.

Тухайн үед хууль хяналтын байгууллагынхан энэ мэдээллийг авсан гэдэг.

Гэхдээ АТГ-ынхан 2018 оны арванхоёрдугаар сарын 25-нд ээлжит мэдээллээ хийхдээ “...Т.Бадамжунай хил давж зугтаагүй” гэж мэдэгдэж байлаа. Бас 2019 оны нэгдүгээр сарын 8-нд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “...Т.Бадамжунай “469” машинаар зугтаж, хилээр гарсан гэдэг нь худлаа” гэж хэвлэлд ярьж байв. Т.Бадамжунайгийн хувьд дээр хэлсэнчлэн олон хэрэг явдлын гол холбогдогч биш юм гэхэд гэрчээр дуудагдах нь тодорхой болоод байсан. Мөн түүнийг нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн авсан “найдваргүй зээл”-ийг зуучилсан хэргээр шалгах гэж байсан талаар хэвлэлээр мэдээлж байв.

Мөн зугтахынхаа өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байдаг “Twin tower”-т байдаг оффистоо их хэмжээний мөнгө “тоолж” байгаад баригдсан тухай мэдээлэл бас гарсан.

Харин сүүлд 2019 оны долдугаар сарын 1-нд тухайн үед УИХ-ын гишүүн байсан Ж.Батзандан “...АТГ-аас Т.Бадамжунайг баривчлахаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгааг хэлж байна” гэж хэвлэлд ярьсан байдаг.

Юутай ч Т.Бадамжунай хилээр гарч яваад яг хоёр жил болох гэж байна. Хүний нутагт ингэж удаан амьдарна гэдэг ямар олигтой байхав дээ.

Гэвч тэр хаана явна вэ гэдэг албан ёсоор бол тодорхойгүй л байна. Гэхдээ “...Т.Бадамжунай хил давж зугтаагүй” гэж мэдэгдээд байсан АТГ-аас энэ асуултыг асуух хэрэгтэй.

Албан бус эх сурвал­жуу­дын мэдээллээр Т.Бадам­жунай нь эх орон­тойгоо байнга холбоотой байдаг аж. Түүнийг хаана “хоног төөрүүлж” явааг мэддэг хүмүүс ч цөөнгүй байдаг бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ГАРЬД


Сэтгэгдэл

Иргэн [192.82.68.87] 2020-10-27 21:09:13

Но тойл хүндээ.байцааж барих л хэрэгтэй.хэрэг хуучрахгүй.

Зочин [202.9.46.49] 2020-10-24 12:09:49

Бадамжунайг хилээр гаргахыг хориглосон хилийн хоригтой байх үедээ хилээр гарч явсан. Тэгэхээр тухайн үед хилээр гаргаж явуулсан хилийн байцаагчдыг шалгахаас эхлээд барья гэвэл арга зам байж л байгаа. Хамгийн гол нь ман-ынхан Бадамжунайг шалгуулахгүй л байхгүй юу. Тухайн үед хилээр гарвал Буян Ухаагаар л гарах байх гэж анхаарч байтал 69 д суугаад Замын Үүдээр гэнэдүүлээд гарч явсан байна гэсэн мэдээлэл л яваад байсышд.

Зочин [66.222.163.98] 2020-10-24 06:46:22

Бадамжунай Багабанди 2 бол СОЦИАЛИЗМ - н уеийн ХУЛГАЙЧ нар хами ажиллаж Байсан хумуус нь Одоо ч ярьсаар бна Тээврийн товчооны Боос. Ккк хамгийн эхнийх нь хулгай 69. ккк Одоо сууж байгаа ккк, Багабанди байнга архи пиво хулгайлдаг Байсан гэсэн ,архи пивоны уйлдвэрт байх даа ккк ,Сурсан зуйлийг сураар боохгуйэ гэсэн уг Байдаг .

Zochin [43.242.243.26] 2020-10-23 17:40:10

Badamjunai uvguniig barih heregtei. M.Enhbold nar niilsen horchin luivsrchid uhehdee uher buugaa tavihgui shorond morilohoos aij l zugtdsan. Ta nariig divaajin chini huleej avahgui yarchlaana.

Зочин [192.82.65.88] 2020-10-23 14:06:14

М.Энхболд Бадамжунай нар УЛААНБААТАР-ын газрыг наймаалцаж завааруулснаас өнөөдөр хот ингэж түгжирч гацаж, хүмүүс стрессдэж өвчний үүр болж ажил амьдрал нь зам дээр өнгөрч байна ш дээ. Болоогүй бас Хөдөө аж ахуйн сайд байхдаа бас баахан улсын хөрөгийг завшаа биз дээ.Очсон газар болгондоо балагтай явж ирсэн хүн. Үр хүүхэд нь ичээсэй

зочин [122.201.19.99] 2020-10-23 11:12:32

Монголын маш том мафийн эзэн Бадамжунай хаана яваа болдоо гэж Дүү нь ИТХ дарга болов энэ ариун явдал уу маааш их мөнгө

Зочин [202.126.92.234] 2020-10-23 08:35:05

Жунай ахын Дүү нь Нийслэлийн иргэдийн хурлын дарга болсон доо

Зочин [59.153.87.173] 2020-10-22 23:10:03

СОХОР НОХОЙ ДҮҮВЭЭНЭЭР ГЭДЭГ ШИГ АЛУУРЧИН ЭЛБЭГДОРЖИЙН ХОШГОРУУЛСНЫГ ДАГАЖ ДАЛДГАНАХАА БОЛЬЦГОО

Zochin [64.119.17.201] 2020-10-23 22:13:51

Herev Mongold baisan bol ene nuhduud shig shorond hiine gej aisan biz

Зочин [59.153.87.173] 2020-10-22 23:07:41

БАДАМЖУНАЙГИЙН ИДЭЖ УУСАН ХУЛГАЙЛСАН ЛУЙВАРДСАН НЬ ЭНЭ ГЭЭД ГЭРЧЛЭЭД БАТЛААД ГАРГАЖ ТАВЬСАН НЬ ХААНА БАЙНАА

Зочин [202.131.225.197] 2020-10-23 13:58:19

za Junai ah aa

Зочин [59.153.87.173] 2020-10-22 23:05:30

ЖИНХЭНЭ ДЭЭРЭМЧИН ХУЛГАЙЧ УРВАГЧ НАР Л ЭНЭ ХҮНИЙГ ХИЛС ХЭРЭГТ УНАГАХЫГ ХИЧЭЭЖ БАЙГАА НЬ НУУЦ БИШ

Зочин [59.153.87.173] 2020-10-22 23:03:07

БАДАМЖУНАЙ УЛС ОРОН АРД ТҮМЭНД БУРУУТАЙ ЗҮЙЛ ОГТООС ХИЙГЭЭГҮЙ

Зочин [59.153.87.173] 2020-10-22 23:01:32

ЭНЭ ХҮНД ЗОХИОМОЛ ХЭРЭГ ТОХОЖ ХЭЛМЭГДҮҮЛЭХ ГЭЖ МӨНЧ ИХ ЧАРМАЙЖ БАЙНА ДАА.

Эх оронч нэхүүл [202.179.21.220] 2020-10-22 20:34:19

Бадамжунайг барья гэвэл Ж.Эрдэнэбат л сайн мэдэж байгаадаа.Түүний нагац ах Зоригтбаатар үргэлж холбоотой гээ биздээ.

Баатарбилэг [103.229.120.1] 2020-10-22 16:18:11

Яагаад зүгээр байж байгаад ЗУГАТАВ!!!!!

Зочин [66.181.161.103] 2020-10-22 16:17:01

Наад Бадамжунай чинь мафи гсн шүү, улсаа ч дарж мэдэх хошного гсн шүү

зочин [103.212.118.202] 2020-10-22 12:51:31

Хөгшин өвгөнийг одоо болимоор юмдаа хулгай хийсэн гээд байгаа барин тавин барисан юм алга л байх юм

Зочин [122.201.24.46] 2020-10-22 16:28:38

Тэр төгцөг чинь хэрэг хийсэн болоод л зугатаа биз авчирч шиитгэх нь зөв

Зочин [202.9.46.246] 2020-10-22 14:24:30

hulgaihiigeegeyui yumbol yaagaad zaugtah ve.

Зочин [202.5.198.55] 2020-10-22 13:39:30

баатар билэг ч энэ өвгөнтэй холбоотой лдоо

ТҮҮХЧ [202.137.131.174] 2020-10-22 12:29:13

БАДАМЖУНАЙ ХОТЫН МЕНЕЖЕР ХӨДӨӨ АХУЙН САЙДААС ДЭЭШ АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬД ХОЛБОГДООГҮЙ ХИЛ ГАРААГҮЙ ӨЧИГДӨР МЕРКҮРА ЗАХ ДЭЭР ҮХРИЙН МАХ АВААД Л ЯВЖ БАЙНА ЛЭЭ? 70ШАХСАН ТЭТГЭВРИЙН ӨВГӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙГААР МУУЛСАР БАЙГААД МАНГАС ШИГ ХАРАГДУУЛСАНААР АТГ ЦАГДААА ШҮҮХ ШАЛГАХ ГЭХЭЭР ЯМАР ХЭРЭГТ ЯАЖ ТОХОХ ГЭЭД ОЛДОХГҮЙ БАЙГААН БИЛЭЭ АРХАНГАЙН ЧУЛУУТЫН ТӨВ ХАЛХ БОЛОХООР ХЯТАД БОЛГОХ ГЭЖ ҮЗЭЭД БАААГҮЙ

Зочин [192.82.65.88] 2020-10-23 14:08:35

Яалт ч гүй МОНГОЛ улсад балагтай хүн, Миеэтэйнээ нийлж Улаанбаатарыг юу болгов. Хамаг авилгалыг цэцэглүүлсэн хүн ш дээ.

ОНОМ [119.40.98.106] 2020-10-22 16:39:49

МЕРКҮРИ зах нь байхгүй болчихсон байхад л ... худлаа шаах гээд байнд ч гүй банзанд ч гүй. Хөлсний тролл юмаа судалж бичээ

Зочин [203.91.115.55] 2020-10-22 13:50:55

хөөш чи муу хань хамсаатан нь уу

zochin [202.170.68.38] 2020-10-22 12:12:00

casinod l suuj bga bz

Hvn [202.9.46.7] 2020-10-22 12:11:23

Ene hvniu buruu yu hiisniig hench yamarch huuliin baiguullaga zarlaagvibaih zvgeerl muulah dontoi bolsonzombinuud tvrd ajillaj baisan hvmvvsiin muug vzej bahaa hangadag bolson ted odoo ene setgegdelvvdiig bichij baina

Зочин [202.126.89.251] 2020-10-22 11:57:44

Дийлэнх хувьчлалыг ардчиллынхан нэртэй хүмүүс хамж аваа биз дээ. Түүнийг санахгүй байна уу. Эсвэл зориуд мартчихаа юу? Хулгайчид гэж ярьвал аль аль талд нь байсан. Нэг нь өөрсдийгөө энхийн цагаан тагтаа, нөгөөгөө хар хэрээ гэвээс түүн шиг худал юм байхгүйг нийтээрээ дээр дооргүй л ярьцгаадаг. Хэнээс хэдэн төгрөгийн авилга авсныг гаргаж тавихгүйгээр хий хоосон сэжиглэн аймшгийн амьтан гээд байгаа нь нийгмийг төөрөгдүүлэх, МАН гэдэг улс төрийн байгууллагыг нэлд нь харлуулахыг улааран хүсэгчид, улс төрийн хонжоо олох зорилгоор явуулж байгаа зориудын бодлого гэж үзэж байна.

Зочин [192.82.65.88] 2020-10-23 14:10:50

Нийслэлийн бүх газруудыг худалдаж наймаалцаж дуусгасан нь МАН байх шүү. Өнөөдрийн энэ түгжрэл гацаа, хүмүүсийн энэ их стресс, өвчлөлд хариуцлагаа хүлээх хэрэгтэй ш дээ. МАН-ыг мань биш юм гэхэд БУРХАН нь шийтгэх биз.

Нутагтаа буцаж ирэх үндэслэл гарч л таараа. [202.131.225.53] 2020-10-22 11:35:21

Мөнгөө аваад урагшаагаа гараад явчихаж дээ. Хөгширч байгаа юм чинь шоронд суух ямарч боломжгүй. Иймд яруу алдарт Ардын хувьсгалын 100 жилийн ойн өршөөлийн үр дүнг харж байгаад буцаж ирэх эсэхээ шийднэ. Ялаас чөлөөлөгдвөл буцаж ирнэ, харин чөлөөлөгдөхгүй бол яадаг билээ? Тэгвэл БНМАУлс тунхагласны 100 жилийн ойн өршөөлийг 2024 онд хүлээндээ, өршөөгдөчих ч юм бил үү? За тэгээд хэрэг хуучраад, өөрөө хөгшрөөд, хуучирч хөгширсний дагуу хэргийг нь хэрэгсэхгүй болгочих ч бил үү??? Гол нь хөгшрөөд "чад" хийчихгүй бол алтан аягнаас ус уундаа. Кх!

Зочин [192.82.71.188] 2020-10-22 11:21:38

МАН н ИХ БАГА БҮХ ХУЛГАЙЧИД МОНГОЛЧУУДЫГ ХЭЗЭЭ БОЛТОЛ ДАРЛАЖ МАЛЛАХ ЮМ БОЛ ДОО КӨ ?

Зочин [202.9.46.235] 2020-10-25 20:13:43

сонгогчид өөрсдөө сонгож гаргаад л байх юм бол , дарлаад л байна ш дээ хөө

Шудрага [59.153.84.139] 2020-10-22 11:20:13

Хууль бусаар баяжсан авилагалчдын өөрсдийн болон ах дүү төрөл төрөгсөдийн хөрөнгийг хураах хэрэгтэй. Ингээгүй цагт Авилагалтай тэмцэж байна гэж ярих ч хэрэгггүй. Хөрөнгө мөнгөгүй болбол авилагалчид зугтааж чадахгүй. Одоо Бадамжунай,Баяр, Баярцогт, Сайханбилгийн ар гэрийхний хөрөнгийг хураах хэрэгтэй

содов [124.158.68.88] 2020-10-23 19:53:29

Ар гэрийн хөрөнгө гэж эдэнд огт байхгүй Авдрандаа хийчихээд сууж байх тэнэг хүмүүс биш

Зочин [202.126.89.129] 2020-10-22 11:05:16

Үнэхээр авилгалтай тэмцэе гэвэл энэ нөхрийг барьж байж олон түмэнд төр тэмцэж бна гэж ойлгоно шүү

Зочин [202.55.188.93] 2020-10-22 10:53:03

Хулгайч хүн хулгайчаараа дуусдаг.

Зочин [202.9.46.63] 2020-10-22 10:52:14

Бадамжунай,М.Энхболд,сугардаггүй Сугар ...гээд л олон хулгайчдыг шалгах хэрэтэй.Шалгах гэж дээ шууд хөрөнгийг нь хураа.Ойлгомжтой.

мө [192.82.68.43] 2020-10-22 10:48:17

одоо худлаа хүнииг хэлмэгдүүлхээ өоль хүн чанартай сайн хүн байсан монголд муу юм хийхгүй хүндээ

Nam bus irgen [66.181.183.75] 2020-10-22 12:41:41

Kue mun umuurvuu. Ene hotig tam bolgoson gants hulgaich sh dee. Chi hamt ideltssen buuni nohoi ni uu?

z [202.131.225.197] 2020-10-22 10:54:51

hahahaha. Chi hamsaatan ni uu

зочин [192.82.68.226] 2020-10-22 10:46:09

Туслах нь байсан Баатарбилэг гишүүн сайн мэдэж байгаа_, хүргэн сахал Эрдэнэбилэг гээд бүгд мэдэж байгаа. Их мөнгөтэй хүн хаа ч амьдрана. Харин ковид тусвал ирэх байх.

Зочин [66.181.170.117] 2020-10-22 10:18:14

ГЭМТЭН

Зочин [103.14.36.6] 2020-10-22 10:09:13

Өнгөрсөнтэйгээ зууралддахаа болимоор юм доо

Зочин [202.9.46.63] 2020-10-22 10:49:20

эднээс л хөрөнгөө салгаж авах хэрэгтэй шүү дээ.Харин ч тэр үеийн олон арван авилгачдыг сэргээн шалгах хэрэгтэй.

Зочин [103.229.122.180] 2020-10-22 09:36:06

singapore

Зочин [192.82.71.34] 2020-10-22 09:21:04

Zevuun kulgaich..odoo chiv chimeegui bolchihson

irgen [202.9.40.190] 2020-10-22 09:21:01

Chadahguiee.Badamjunai.Saihanbileg.Oyunhorol terbumaar ideed zugtaasan.End heden jaraahaitai notsoldoid bhaas Tomchuuliin neriig ch helj chasahgui suugaa.Tur.huuli.tsagdaa ylzarch duusch bga

зочин [64.119.26.125] 2020-10-22 09:15:13

Тагнуул бас шалгах хэрэгтэй. Хужаад очоод Монголын минь хамаг нууцыг задруулаал явж байгаа байх шүү. Шанзав бадамдорж, шанзав бадамжунай хоёр нэг тэрэгний дугуй

Зочин [64.119.18.187] 2020-10-22 10:04:13

Ерөөсөө та улсаас цалин аваад шалгавал яасан юм бэ? Та бол илрүүлээд аваад ирэхээр хүн байна ш дээ. Та даруй тагнуулын ерөнхий газар очоод энэ санаагаа илтгээд, томилолт аваад хужаа яваад ирээч. Шанзав Бадамжунай гэдэг хүнийг та л олно доо.

Зочин [64.119.24.189] 2020-10-22 09:10:58

МАН-ЫН ХУЛГАЙЧДЫГ ХЭН ШУДАРГА ГЭЭД БАЙГАА ЮМ БЭ БҮГД Л ХУЛГАЙЧ НАР ШДЭ.

Зочин [64.119.21.65] 2020-10-22 08:58:34

Үе үеийн намын МАН удирдагчид гэмт хэрэгтэнгүүдтэй хариуцлага тооцохгүй ирсэн, үүнээс болж энэ Бадамжунай гэж нууц ноентон ямар ч хариуцлага хүлээхгүй гадаадад сууж байна, бодвол Хүрэлсүхийгээ ч удирдааж ч сууж байгаа юмуу, Монголд шудрага хүмүүс алга


51 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
51 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.