Шүүхээс "800 хятад"-ын хэрэгт 9-12 жил хорих ял оноож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйлсийг УЛСЫН ОРЛОГО болголоо

Aдмин / Хууль

Манай улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрөөс шалгаж, хууль, хяналтын байгууллагаас 1000 орчим комьпютер, ухаалаг гар утас, арван мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн тансаг зэрэглэлийн автомашинууд хураан авсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь тогтоогдож, гол зохион байгуулагч болох 15 орчим хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, үлдсэн хүмүүсийг 2019 оны арваннэгдүгээр сарын 2-нд нутаг буцаасан. 2020 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 12-ны өлрөөс эхлэн өчигдрийг /2020.10.21/ хүртэл хэлэлцэж шүүгдэгч Лью Тин Хуад холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон бол бусад 14 шүүгдэгчийн хоёрт нь 12, үлдсэн хүмүүст есөн жил хаалттай хорих ангид ял эдлүүлэх, дээрх 15 хүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан компьютер, гар утас зэрэг эд зүйлсийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн тогтоолыг гаргалаа.


Сэтгэгдэл

Зочин [78.119.154.135] 2020-10-22 12:04:59

Ter deeguur baidag xulgaichuud xuvbildaad tedniigee xamgaalj chadsangui

Зочин [103.11.192.34] 2020-10-22 05:12:53

хилээр оруулсан байрлууласан дарга нартай нь яриач

azaa [59.153.114.115] 2020-10-22 05:09:58

oruulj irsen darga nartaa hariutslaga tootsooch eeee, ayulgvi bdal yyasan be...

Зочин [203.91.115.49] 2020-10-22 05:02:40

Хамтарч ажилласан Д.Энхтуяа гэгч юу болсон бэ?Байр савыг нь бэлдэж хаацайлж хамгаалж шиг хүртэж байсан гол хүн нь энэ хүүхэн байсан шүү дээ. Одоо ДИТХ төлөөлөгч болоод төрийн хамгаалалианд орсон хэрэг үү?. Монголд гулрага үнэн гэж байна уу?.

Уур хилэн [192.82.72.185] 2020-10-22 08:41:38

Мэдэхгүй хараагүй байж мэдэмхийрч солиордогоо зогсоо эргүйы НОВШОО.

Зочин [103.229.122.148] 2020-10-22 03:03:00

Шадар сайп асан Энхтүвшин юу болёон бол?

ган [202.72.247.58] 2020-10-22 03:02:07

ЯГ ОРУУЛЖ ИРЭХЭД НЬ ДЭМЖСЭН МОНГОЛ ДАРГА НАРАА ЯАХ ЮМ БЭ

mongol hun [64.119.25.134] 2020-10-22 02:49:57

Mash zov shiidjee, 100 jiliin oi ed nart hamaagui shuu !!!

Иргэн [103.229.122.173] 2020-10-22 02:46:01

Улс орныг бүхэлд нь доромжилсон гадаад, дотоодын луйварчид зохих шийтгэлээ авлаа. Дахин ийм явдал бүү гараасай.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.