Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо

Aдмин / Эдийн засаг

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 19 дүгээр хуралдаан энэ сарын 21-нд болж, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх тухай зэрэг нийт 15 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 4 компанид, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 иргэн, нэг аж ахуйн нэгжид олгохоор шийдвэрлэлээ. Мөн тус бүр нэг компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрөл болон олон нийтэд санал болгож буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр боллоо.

Харин нэр бүхий хадгаламж зээлийн хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, гадаад валютын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь тус тус түдгэлзүүлэх, хүчингүй болгох, нэг компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбогдуулж харилцагчийг уралдаант шалгаруулалтаар шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [150.129.143.176] 2020-10-22 15:16:40

Энэ их сайн ажил болж бгаа дэмжиж бна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.