Аялал жуулчлалын гол авто зам дагуу ТҮР БУУДАЛЛАХ ЦЭГ байгуулна

Aдмин / Нүүр

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт “Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор байгуулах” зорилт тусгасан. Энэ хүрээнд БОАЖЯ, ЗТХЯ-наас Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу 150-200 км тутам байгуулах түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборын стандартыг батлуулж, Техникийн эзийн засгийн үндэслэлийг боловсруулан, байршлын судалгааг боловсруулсан.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА, Барилга хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төсөлд БОАЖЯ-аас хүргүүлсэн саналын дагуу “Өртөө” авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулахад дэмжлэг үзүүлэх урьдчилсан судалгааны туршилтын төслийг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-н Үндэсний хөгжлийн цогц төлөвлөгөө боловсруулах төслийн зүгээс “Өртөө” авто зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулахад тавигдах шаардлага, хууль эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нөхцөлд нийцүүлэн боловсруулах юм.

Төслийн ажлыг үр дүнтэй, бодит ажил хэрэг болгох хүрээнд цаашид түр буудаллах цогцолбор байгуулах ажлыг хариуцах бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагыг хамруулсан чадавх бэхжүүлэх сургалтыг 10 сарын 22,29-ний өдрүүдэд, Япон Улсын Зам, гудамж талбайн судалгааны хүрээлэн, Японы Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яам болон Хүйтэн сэрүүн бүс нутаг дахь зам, гүүр, инженерийн байгууламжийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд цахимаар зохион байгуулж байна.

Сургалтад Монгол Улсын талаас Барилга хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газар, Барилга хөгжлийн төв, Зам тээврийн хөгжлийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын холбогдох албан тушаалтнууд, 21 аймгийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд, хувийн хэвшлийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид хамрагдаж байна.


Сэтгэгдэл

АААolftupa [178.158.70.35] 2021-11-02 05:21:17

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

Й [203.91.115.49] 2020-10-22 14:51:45

Маш сайхан зов шиидвэр болжээ Хогжилтэ том гурнуудээс санаа авсан нь их ухаалаг шиидвэр.

Зочин [66.181.177.104] 2020-10-22 12:25:36

Франц, Герман мэтийн улсаас туршлага судлаа. Том юм хэрэггүй Жорлон, хогын сав болон хэдэн сандал ширээ тэгээд сайхан моднууд тарьчих.

Зочин [103.212.118.81] 2020-10-22 10:35:05

gadaadd klonk bolgon ni olon niited neelttei noiltoi klonkoo dagaj tvr buudallah gazruud bdg bzd manaihan klonkiin ezdd ni ter shaardlagiig ni tabia ch

Enkhbayar [66.181.161.48] 2020-10-22 09:27:06

Том цогцолбор яах вэ ядаж 00 барьчихмаар байгаа юм даа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.