Голомт банкны санаачилсан “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т 200 мянган иргэн нэгдэж, хуримтлалтай болжээ
Жил бүрийн 10 дугаар сарын 31-нд тохиодог Дэлхийн хуримтлалын өдрөөр улс орнууд иргэдийнхээ санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, хуримтлалын ач тусыг таниулах зорилготойгоор олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн билээ. Манай улс 2017 оноос хуримтлалын үндэсний бэлгэ тэмдэгтэй болж “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улс даяар тэмдэглэж эхэлсэн юм.
Энэ жилийн хувьд уг өдрийг Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпорац, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкнууд хамтран “Хуримтлуулах хялбархан” уриан дор Blue Sky зочид буудлын Diamond танхимд 10 дугаар сарын 31-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.
Өдөрлөгийн үеэр Голомт банкны хамт олон иргэд, олон нийтэд хуримтлал хэрхэн үүсгэх, хуримтлуулах зуршлыг хэрхэн төлөвшүүлэх зэрэг хуримтлалын ач тусын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, хуримтлалын дансыг шууд нээх үйлчилгээ үзүүлэх юм. Голомт банк нь иргэдийг хуримтлалтай болгох, хуримтлуулах зуршлыг нь дэмжих зорилгоор Монголын банк санхүүгийн салбарт “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг 2015 онд анхлан санаачилж хэрэгжүүлснээр өдгөө орон даяар 200 мянган иргэн тус хөтөлбөрт нэгдэж хуримтлалтай болж чаджээ. Үндэсний хуримтлалын хөтөлбөр нь харилцагч сонгосон мөнгөн дүнгээрээ сар бүр тогтмол орлого хийснээр хуримтлуулах зуршлыг бий болгодгоороо онцлогтой Голомт банкны хадгаламжийн бүтээгдэхүүн юм.
Энэ өдөр харилцагчид Голомт банкны хамт олноос хуримтлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хуримтлалын данстай болоод зогсохгүй, төлбөр тооцооны хамгийн хурдан, хялбар шийдэл болсон SocialPay дижитал хэтэвчийг нээлгэх, 7-22 насны хүүхэд залууст зориулсан The Color Card-ийг үнэ төлбөргүй захиалах зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой.
Голомт банканд хадгаламж нээлгэхийн тулд та заавал банканд очин дугаарлах шаардлагагүй бөгөөд өөрийн үнэт цагаа хэмнэн интернэт болон смарт банк, SocialPay дижитал хэтэвчээр хэдхэн хормын дотор нээж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломжтойгоороо давуу талтай.
Харилцагч та өөрийн болон хайртай дотны хүмүүсийнхээ ирээдүйг баталгаажуулах “Үндэсний хуримтлал”-ын дансаа ЭНД дарж нээлгээрэй.


































































ЦЕГ: “Охидыг барих дуртай ажлаа 40-50 нас хүртлээ хийнэ“ гэж бичлэг нийтэлсэн иргэнийг шалгаж байна
Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ
Өнгөрсөн шөнө Дарь-Эхэд 30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ
Ч.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан
AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирлаа
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 898 вагон байна
ЭМДЕГ: 2026 онд эрүүл мэндийн даатгалд сард 15.840 төгрөг, жилд 190.080 төгрөг төлнө
Такси үйлчилгээнд Toyota, Hyundai, Kia, Nissan, Volkswagen зэрэг үйлдвэрийн машинаас хувийн хэвшил сонгоно
Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй
E-Mongolia системээр 12 төрлийн үйлчилгээг 5 улсын хэлээр олгож эхэлжээ