“Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоолын төслийг өргөн барилаа

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр (2020.10.30) ““Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Өдгөөгөөс 30 жилийн өмнө Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлыг байгуулан, БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллаж анхны Засгийн газрыг байгуулж, 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Улсын Бага Хурал нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн эрх зүйн үндсийг тогтоон олон хууль, тогтоол, олон улсын гэрээ, конвенцыг баталж, Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсныг Ардын Их Хурлын депутатууд 76 хоног хэлэлцэн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон.

Улсын Бага Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Бага Хурлын ажлын аппарат нь Улсын Бага Хурлын Тамгын газар мөн” хэмээн тодорхойлж, Тамгын газрын бүтэц, орон тоо, дүрмийг Улсын Бага Хурлын дарга батлахаар заажээ. Ийнхүү төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын түүхэн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад анхны парламенттай хамт Тамгын газар үүсэн байгуулагдсан юм.

Иймд Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнаж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн хүрээнд “”Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох нь зүйтэй хэмээн үзэж уг тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ.


Сэтгэгдэл

ЗОЧИН [103.229.122.38] 2020-11-01 13:33:13

ЯМАРЧ АЧ ХОЛБОГДОЛГҮЙ, МӨНГӨ ГАРЗАДСАН АРГА ХЭМЖЭЭ.

иргэн [202.126.89.77] 2020-11-01 04:09:42

Их хурлын тамгийн газрын 30 жил гэж ямар юм байдгийн болиоч дээ.

Зочин [192.82.67.234] 2020-10-31 12:29:35

Одон мёдилын зүүлтүүт гэж нусаараа наасан чанаргүй юм байх юм.ийм юм байснаас байгаагүйн дээр.арын хаалгагүй ганц одонгоо үлдээгээд эхийн одон бусад бүх одон мёдиалыг болчихвол ямар вэ.

Иргэн [192.82.67.234] 2020-10-31 12:19:06

Одоо скалданд байгаа Алтангадас одон гэхэд л БНМАУ гэсэн бичигтэйгээр тараадаг тараагаад дуусахгүй юм ямар учиртай юм бэ.эзнээ олсон шагналыг зүүгээд явахад урамтай хийсэн бүтээсэн зүилтэй харин арын хаалгаар юмуу сонгуулиар авсан хүн ичээд огт зүүдэгүй юм байнлээ.Баяраар зүүж салхи оруулж байвал хийморь сэргэж нас уртасдаг юмдаа.. Одоо шинэ загвар гаргаж 10 сая төг дагалдуулж жилд 50 ш олгож байхыг Одон туяа Б батэрдэнэ нарт уламжилья.

зочин [66.181.184.149] 2020-10-31 11:11:59

аварга минь хэрэггүй юманд оролцоо болиоч. Наад Одонтуяа ч яахав яг ийм л юм хийнэ. Наад медалийн чинь сүүлдээ хэн зүүх юм бэ Алтан гадас одонг сонгуулийн үеэр зүгээр л тарааж байсан гэдэг. Одонгийн нэрхүнд байхгүй болсон энэ үед медаль ч ёстой хэрэггүй хөрөнгө мөнгө үрсэн ажил

Зочин [192.82.70.230] 2020-10-31 10:10:54

АН-ын гишүүд, дэмжигчид, авгай хүүхэд, ах дүүс, танил тал бүгдэд нь гавьяатай гавьяагүй хамаагүй 12 жилийн турш баатар, ард, гавьяат цол болон одон медаль тараалаа. Одоо авах хүн үлдээгүй бололтой, ямар адуу мал, нохой гахайд нь өгөлтэй биш. Бусад намынхан ялангуяа МАН-ынхан тэдний гэсэн бүгдийг шагналаас хассан 12 жил байлаа, лут шүү ээ бурхан минь

Зочин [85.249.166.129] 2020-10-31 10:09:03

Еронхиилогч баахан томор тараасан одоо энэ76 их хулгаич нар санаачилж бас томор тараах нь болиорои Манангиин луиварчидаа 30 жилд ард тумнии амьдрал саижирснуу хэлээдэх

цог [103.10.22.66] 2020-10-31 09:21:11

элдэв шагналаасаа болих хэрэгтэй байна.нуруу нь амьдралын цаг хугацааны эрхээр бөгтийж бөхийсөн хөгшид чинь амьдралд нь ямар ч нэмэргүй энэ олон төмрийг зүүх тэнхэл алга гэдгийг ухаарахгүй байна уу.

иргэн [192.82.75.194] 2020-10-31 05:54:39

Хар төмөр хийлгэх гэж улайраад байхаар .Тэтгэвэрийн хууль хурдан өөрчилөөч тэнэгүүд ээ.та нарийг харахаар ёмтой хэдэн Эмээ нараас дор юм аа.чадахгүй бол яагаад л худлаа хуцаад суудал бөглөж идээд сахал мах болоод суугаад байгаа юм вэ.Ичиж амьдар!!!!!!!!!!Огцор бүрэн бүрэлдэхүүнээрээ.!!!!!!!!!"Тэнгэрт Хаан байдаг шүү.!!!!!!!!

Малчин [192.82.67.234] 2020-10-31 05:22:06

Би 30 жил ямаа хариулж байна.энэ жил ой тохисон тул надад 30 жил малчин гэсэг мёдиаль хийлгэх санал оруул. Оогий анай минь.

Zochin [103.57.94.127] 2020-10-31 05:12:28

Bayngol dvvreg tohijilt gej minii medeh svvliin 30 jil ym hiisengvi horoollin zamin gartsan deer heden tomor zooson ter ni gerel oilgogchteim boluu bvv med teged ene hvniig dahiad songochihiin hvmvvsiin bolousrol iim l muu bn

Zochin [103.57.94.127] 2020-10-31 05:08:37

Shagnalig het hautgairuulj ogoh ni hvnii hodolmoriin vne tseniig unagaj bnaa odoo hen durtai ni l altan gadas ,hodolmoriin gauiyanii ulaan tugiin odong audag bolson bn

kkk [66.181.165.93] 2020-10-31 02:54:54

30жил төсвөө авч явсан биенесмзнүүддээ зориулж "Биенес30 жил" гэдэгч юмуу, ер нь багш, эмч , тогооч, төрийн албан хаагч гээд салбар бүрээр 30 жил тэмдэг хийж зүүцгээх үү дээ.

Нар [202.126.90.130] 2020-10-31 02:25:18

Боль.ич.

Иргэн [202.126.90.130] 2020-10-31 02:22:39

Татвар төлөгчийн мөнгөөр төмөрийн хог хиых нь үү... арай л сэтгэлгүйн дээр хоцрогдоод баына даа...

Hmmmmm [202.9.40.71] 2020-10-31 01:59:28

Hmmmmm shit

Зочин [150.129.142.124] 2020-10-31 01:43:58

ой тэмдэглэх , өнгийн тэмдэг зүүх дон туссан энэ цаг үе улсаа хөнжүүлэхэд ямар тустай талаар өрган хэлэлцүүлэг явуулж , бүр төрийн шагналын асуудлыг нэг мөр шийдвэл зохино . одонгуудаа цөөлөх, гавъяат цол мэтийг салбарын шагнал болгох , цөөн одон медалыг ахиухан мөнгө дагадаг, тэр хөрөнгийг шагнагдагчийн байгууллага гаргадаг байх зэрэг шагналын нэр хүндийг дээшлүүлж болох арга замуудыг авч үзэж нэг мөр шийдмээр юмаа

Болто [64.119.17.165] 2020-10-31 01:07:57

Юм сэдсэн болж тэнэгтэртэтгээ болимоор юм. Юун одон медаль, баяо ёслол вэ. Улсаа хөгжүүлж чадахгүй байж

Дорж [64.119.24.60] 2020-10-31 00:33:17

Больж үздээ үүний оронд байрны 8/хувийг 6 хувь болговол амьдрал арай ойр шүү хийх ажилгүй юм шиг бна даа тэнэг юм санаачлаж байх гээ дээ ард түмэнд хэрэгтэй хууль хийдээ аар саар зүйлээр оролдоод байлгүй амьдралд ойрхон хууль хий

Зочин [192.82.67.234] 2020-10-31 00:11:52

50 жилээр л дурсгаын тэмдэг гаргая.одоо больж үз улс орон ард түмний амьдрал ямар билээ бодооч Одонтуяа та бүтэхгүй юм сэтгэхээ больж үз амьдралд хэрэгтэй хууль санаачил даа.тархи чинь тураалд орж байгаа юм бишүү кальц хэрэглэж бай.

Зочин [124.158.69.237] 2020-10-30 16:37:50

тэнэг юм хийж байхаар өр зээлнээсээ салж иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх талаар толгойгоо ажиллуулмаар байна

Ёстой тэнэг [66.181.161.76] 2020-10-30 14:59:04

Ийм элий балай юмаа болиочээ

зочин [115.65.47.30] 2020-10-30 12:02:39

Шагнал нэртэй энгэрийн тэмдэг олгодог, үйлдвэрлэдэг урамшууллын коммунист арга барилаасаа Монгол улс хэзээ ангижрах, салах, татгалзах вэ? Энэ тэмдгийг бий болгоод УИХ-ын гишүүн байсан бүх хүмүүст тарааж өгнө биз дээ? 76 гишүүн х 8 удаа = 707 гишүүн дээр нь тамгын газрын ажилтнууд, төрийн албан хаагчид гээд нэмэгдсээр тоо томшгүй олон тэмдэг үйлдвэрлэж тараах уу? Хайран мөнгө, татвар төлөгчдийн мөнгийг ард иргэдээс асуухгүй зарцуулж болдоггүй хуулийн заалттай болоосой.

Баасансүрэн [202.126.90.140] 2020-10-30 15:10:54

ЯГ ХОШИН ШОГ ҮЗЭЖ БАЙГАА ЮМ ШИГ. 30 ЖИЛ ХУРАЛДААД УЛС ОРНОО ӨӨД НЬ ТАТЧИХАЖ ЧАДАХГҮЙ ХУВААЖ ИДЭЭД ӨРНЫ ТУЛАМ БОЛГОЧИХООД МАРГААШАА ЯАЯ ГЭЖ БАЙЖШҮҮ.

dabaa [192.82.76.189] 2020-10-30 11:54:19

Hiih um baidaggui um baih daa,

Зочин [66.181.180.204] 2020-10-30 11:33:28

Одонтуяа тэмдэг үйлдвэрлэхээс өөр хууль санаачилж чадахгүй ээ,

Зочин [203.169.50.113] 2020-10-30 10:57:19

Тэгээд ч зүүдэг хүн байдаггүй биз дээ

Зочин [66.181.161.44] 2020-10-30 10:40:50

Oorsdiigoo shagnana

Зочин [192.82.67.110] 2020-10-30 10:34:39

Одоо болно ш дээ. Энэ өвчин тахал, ядуурал, хямралыг үнэхээр мэдрэхгүй тийм хүний биш ид шидийн амьдралтай юм уу

Зочин [64.119.24.76] 2020-10-30 10:13:05

НААД 30 ЖМДЭЭ БОЛЬЖ ҮЗ

Зочин [192.82.72.66] 2020-10-30 09:52:48

Ухаан санаа нь зүгээр хүмүүс мөн үү

Зочин [202.126.90.153] 2020-10-30 09:06:21

Занданшатар аа больж үз чи хямралтай байгааг мэдэж ойлголж бна уу

zochon [202.9.46.50] 2020-10-30 09:04:46

Boliosoi.Engertee tumer zuugeegui hun hun bish bolloo.Buten 8 tsagiin hiij uzeegui humuus 2.3 aar zeregtsuuleed zuuh uom.Turiin hulgai deeremee l tsegtsel.Hetsuulee.Badamsuren Endon.Oyunhorol.Badamjunai.

Нар [202.126.90.130] 2020-10-31 02:25:16

Боль.ич... татвар төлөгчиын мөнгөөр төиөр энгэртээ зүүвэл ард түмний нүдэнд харагдахгүй гэртээ ч юмуу шорондоо зүүгээрэй


34 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.