Нийслэлийн хэмжээнд эргүүлийн 1363 чиглэлд 5000 гаруй албан хаагч ажиллаж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр /2020.11.23/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа.
Тэрбээр “Нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлсэнтэй холбоотойгоор иргэдийн халдвар, хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор хяналтын ажилчид ачаалал ихтэй 34 чиглэлд 86 автобусны буудал дээр тогтмол ажиллаж байна. Өчигдрөөс /2020.11.23/ байдлаар нийслэлийн хэмжээнд тэтгэвэр, халамжийн мөнгийг картаар олгох, картгүй иргэдэд карт олгох ажлыг зохион байгууллаа. Энэхүү ажлыг нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, нийслэлийн халамж үйлчилгээний газар хамтран зохион байгуулсан. Уг үйлчилгээнд төрийн болон хаан банкны салбараар 30 гаруй мянган хүн хамрагдсан байна. Виза картгүй иргэдэд карт олгох ажлыг энэ долоо хоногт хийж дуусгах төлөвлөгөөтэй байна. Өчигдрийн /2020.11.23/ байдлаар хот руу хүнсний тээвэрлэлт, шатахуун, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, эм эмнэлгийн бараа материалыг тээвэрлэх зорилгоор 1141 тээврийн хэрэгсэл нэвтэрлээ. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд мэргэжлийн байгууллагын албан хаагчид хяналт, шалгалтын ажлыг өдөр бүр хийж байгаа. Нийслэл хот руу нэвтэрч байгаа бүх тээврийн хэрэгслийн гадаргууг ариутгах ажлыг Нийслэлийн мал эмнэлгийн газраас хийж байна. Товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдыг заавал шинжилгээнд хамрагдсан байхыг шаардаж байгаа. Хэрвээ шинжилгээнд хамрагдаагүй бол хот руу оруулахгүйгээр орон нутаг руу нь буцааж байна. Бид аймгуудын шуурхай штабын албан хаагчидтай цахим хэлбэрээр холбогдож цаг үеийн байдал, мэдээлэл тогтмол солилцож байна. Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод тээврийн цагдаагийн албаны хөдөлгөөнт эргүүлийн албан хаагчид иргэдийг хулгайгаар орон нутаг руу зорчих үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байна. Учир нь сүүлийн үед Өлзийт товчоогоор зүүн аймгууд руу нутаг буцах хүсэлтэй иргэд хулгайгаар нэвтрэх тохиолдол их гарч байна” гэв.
Нийслэлийн хэмжээнд эргүүлийн 1363 чиглэлд 5000 гаруй албан хаагч ажиллаж байна. Өчигдрийн байдлаар нийслэлийн шуурхай штабын 11-324702 утсанд эмнэлгийн үйлчилгээ, автомашины тусгай зөвшөөрөл, хотоос гарах, орох хөдөлгөөнтэй холбоотой 850 гаруй санал хүсэлт ирсэн байна. Иргэдийн санал, хүсэлтэд шуурхай штабын ажилчид цаг алдалгүй хариу мэдээллийг өгч ажиллажээ.
“Монполимет”-ийн дансыг царцааж, Ц.Гарамжавыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байна
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмааг “ажилтнаа зодсон” гэх үндэслэлээр шалгаж байна
Б.Лхагвасүрэн: Тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлийн ангиллаас гаргах байдлаар асуудлыг шийдвэрлэж болно
XV Далай ламыг албан ёсоор тодруулахаа мэдэгдлээ
"The Mongolz" багийг ялгаварлалгүй шагнана биз дээ?
2030 оноос баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашин импортлохыг хориглоно
Орбан: Европын холбооны ихэнх орны иргэд Украиныг элсүүлэхийг хүсэхгүй байна
Монгол судлал Монголын саятнууд, тэрбумтнуудын нэрээ мөнхлөх боломж, сонирхол
Шимизү Такэнори: Эзэн Хааны айлчлал хоёр орны харилцаа улам гүнзгийрч, хөгжих боломж олгоно гэдэгт итгэлтэй байна
Зеленский, Трамп нар утсаар ярилцав