Эрхээ хасуулсан үедээ согтуугаар машин барьсан 12 жолоочийг баривчилсан байна

Aдмин / Хууль

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн дөрвөн өдөр зам тээврийн ослын шинжтэй 232 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс явган зорчигчийг мөргөж гэмтээсэн дөрвөл осол гарсан байна.

Нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолооч, орон нутагт 12 жолоочийг тус тус илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Иргэд жолооч та бүхэн цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд аль болох оролцохгүй байж, гэрээсээ гарахгүй гэртээ байж, халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.


Сэтгэгдэл

ИРГЭН [66.181.161.10] 2020-11-27 06:05:08

ХӨЛ ХОРИОГ БҮТЭН САЙНД ДАХИН СУНГАХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ ГЭНЭ АЖИЛДАА ЯВМААР БАЙН ШҮҮ!!!

Зочин [103.212.116.206] 2020-11-27 04:30:22

Архи Шаглаачид УОК-оос хөл хориог дахин 20 хоногоор сунгавал маш зөв зүйтэй алхам болно гэж үзэцгээж байгаа юм байнлээ шүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.