Хөл хориог сунгах эсэхийг ням гаригт хэлэлцэнэ
Монгол Улсад "Сovid-19"-ийн халдвар бүртгэгдэж, Гамшгийн тухай хуулиар бүх нийтийн бэлэн байдал тогтоож, хатуу хөл хорио тогтоогоод байгаа.
УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжих хугацааг арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06.00 цаг хүртэл сунгаад буй. Тэгвэл энэ хугацаа Мягмар гаригт дуусгавар болж байгаа учраас арваннэгдүгээр 29-нд буюу Ням гаригт Улсын онцгой комисс болон Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хориог сунгах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ" гэж хэллээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамны зүгээс хатуу хөл хорионы хугацааг дахин 14 хоногоор сунгах саналыг гаргаад байгаа ч эцсийн шийдвэрийг Улсын онцгой комисс, Засгийн газар гаргах юм. Засгийн газар ч эрдэмтэн судлаачид, мөн эрсдэлийн үнэлгээн дээр үндэслэн гурван төлөвлөгөөнөөс алийг нь сонгох вэ гэдгээ эцэслэж, олон нийтэд зарлана гэдгийг тодотгоод буй. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойш нийслэл болон халдвар бүртгэгдсэн аймгуудын орох, гарах хөдөлгөөнийг хааж, зарим аймагт түүвэр аргаар шинжилгээ авах, зайлшгүй шаардлагатай иргэдийг оруулж, гаргах ажлыг хийсэн.
Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор нийслэд 13 байгууллагын ажилчид хувийн тээврийн хэрэгсэл, нийтийн тээврийн хэрэгслээр тодорхой цагуудад зорчиж байгаа юм. Түүнээс гадна хүнс, эмийн сангаас бусад үйлчилгээний газрууд хаалттай байгаа юм.



































































А.ГАНСҮХ: З.ЭНХБОЛД ТАВАНТОЛГОЙГ ХЭРХЭН АВАРСАН БЭ?
“МИАТ” ТӨХК 4.9 тэрбум төгрөгөөр программ авахаар төлөвлөжээ
Нэр бүхий шүүгч нарт хариуцлага тооцож, огцрууллаа
С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Ц.Идэрбат: Мах талх шиг янз бүрийн үнэтэй байна
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Г.Дамдинням: АИ92 шатахууны 42 хоногийн, дизель түлш сар хүрэлцэх нөөцтэй байна
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо