Дундаж давхаргыг “торгуулийн суман” болгов

Aдмин / Эдийн засаг

Дэлхийн улс орнууд цар тахалтай тэмцэж байна. Мөн эдийн засгаа хэрхэн хамгаалж авч үлдэх вэ гэдэгт ихэд анхаарч, улс орны тэргүүнүүд хариу арга хэмжээ авсаар байна. Манайд ч ялгаагүй. Засгийн газраас эдийн засагт чиглэсэн олон арга хэмжээ авч байна. Гэхдээ тэрхүү арга хэмжээ нь тооцоо судалгаатай юу, эсвэл үр дүнд хүрэх эсэх нь эргэлзээтэй, ойлгомжгүй байгаа нь үнэн.

Дундаж давхарга тэлэх биш хумигдаж байна

2018 онд Дэлхийн банкнаас гаргасан судалгаанд Монгол Улсын дундаж давхарга буюу economically secure 59 хувь, чинээлэг дундаж давхарга буюу Middle class 12 хувь байна гэж дурджээ.

Монгол Улсын хүн амын дийлэнх олонх нь дундаж давхаргад хамаардаг. Статистикийн байгууллагын өнгөрсөн нэгдүгээр сарын судалгаагаар 59 хувь нь дундаж бүлэгт хамаардаг гэж гарчээ. Өөдрөг л төсөөлөл. Тэгвэл дундаж давхаргынхан COVID-19-ийн нөлөөнд хамгийн их дарлуулж байна. Тэд торгуулийн суман болж ирлээ. Хөл хорионы улмаас ажил үйлчилгээ, эрхлэх боломжгүй, татвараа бүрдүүлж чадахгүй, яг гэртээ суугаад 20 гаруй хоночихлоо. Энэ байдал цаашид удаан үргэлжилбэл дундаж давхарга маань халамжийн хэсэг рүү шууд гулсан орох нь. Монгол Улс жинхэнэ утгаараа халамжийн орон болно. Уг нь дундаж давхаргаа хэрхэн дэмжих тухай эрх баригч намынхан мөрийн хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөртөө ч тусгасан. Тухайлбал, “1990 оноос хойш гучин жилийн хугацаанд манай улсын иргэдийн амьдралын чанар дээшлээгүй хэмээн тодорхойлж, 2021-2025 онд дундаж давхаргыг тэлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахаар заажээ. Цаашлаад дундаж давхаргын хэмжээг 80 хувьд хүргэхээр заасан. Гэтэл одоо дундаж давхарга тэлэх биш хумигдах, эмзэг бүлэг рүү ороход ойрхон ирснийг сануулъя. Гал тэргээр зүйрлэх юм бол нийгмийн зүтгүүр нь дундаж давхарга байдаг. Энэ давхарга сул байх нь эдийн засагт өөрөө эрсдэл юм.

Дундаж давхаргынхан гэж хэн болох...

МАН-2050 хөгжлийн хөтөлбөрийг батлахдаа дундаж давхаргыг 16 хувь хэмээн тооцоод 2025 он гэхэд 80 хувьд хүргэх зорилт тавьжээ.

Ардчилсан нийгэмд хамгийн идэвхтэй иргэд нь дундаж давхаргынхан байдаг. Дундаж давхарга олонх байх тусмаа боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй, төр засгийн албан тушаалтнуудын авлига, хээл хахууль харьцангуй бага байдаг гэсэн практик онол бий. Өөр нэг тодорхойлолт бол дундаж давхарга нь сардаа хоол, хувцас, орон гэр, боловсрол, эрүүл мэндийн зардлаа төлөөд цаана нь тодорхой хэмжээний хуримтлал хийж чадаж буй айл өрхийг хэлдэг. Энэ нь Статистикийн байгууллагаас гаргасан дээр тоо хэр бодит вэ гэж эргэлзэхэд хүргэж байна. Ер нь манайд дундаж давхаргын хэсэг нь их эмзэг. Жаахан л үзүүртэй зүйл хүрвэл хагарах бөмбөлөг шиг тийм эмзэг. Тэгэхээр цар тахлын үеийн энэ хөл хорио тэдэнд ямар хүнд тусч байгаа нь ойлгомжтой.

Цар тахлаас хамаарахгүйгээр дундаж давхаргад нөлөөлж байгаа хүчин зүйл

2019 онд хамгийн их буюу 19470 хүн гадаадад амьдрах болжээ. Монголд ажилтай атлаа цалин нь амьдралын наад захын суурь зардлаа ч төлж хүрдэггүй, тэгээд бүх насаараа ажиллаж, тэтгэвэр нь хэрэглээнээсээ ч бага байгаа нь иргэд гадагшаа гарахад нөлөөлж байна. Энэ талаар эдийн засагч Б.Жаргалсайхан “Энэ бол манай дундаж давхарга “гоожиж” байна гэсэн үг. Дундаж давхаргын бууралтыг зогсоохын тулд юуны өмнө, улс төрийн клиентилист тогтолцоогоо халах шаардлагатай байна” гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Тэгэхээр дундаж давхарга “гоожиж” байгаа дээр дахин цар тахал нэрээр халамжийн хэсэг рүү алдах нь Монгол Улсын эдийн засаг цаашид нэлээд бүүдийнэ гэсэн анхааруулга болж байна.

Анзаарахгүй өнгөрч боломгүй судалгаа

Дотоодод тархсан халдварын улмаас арваннэгдүгээр сарын 11-нээс хойш улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоогоод байна. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг, иргэдийн амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг МҮХАҮТ-аас судалжээ. Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшил ердийн үед нэг сая гаруй ажлын байр бий болгож, төсвийн орлогыг бүрдүүлж ирсэн. Харин хөл хорионы үед хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийсэн бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна. Энэ дундаас хамгийн их анхаарал татсан үзүүлэлт нь ажлын байр. Тухайлбал, энэ сарын 12-ны өдрөөс хойш 152 мянгаар ажлын байр хорогдож ийм хэмжээний хүн ажилгүй болсон гэсэн үг. Хэрэв хөл хориог үргэлжлүүлбэл нэмж 430 орчим мянган ажлын байраа алдах эрсдэлтэйг МҮХАҮТ-ын судалгаанд дурдсан байна. Мөн хувиараа бизнес эрхлэгчдийн 74 хувь нь цалин олгохгүй байгаа гэж хариулжээ. Аж ахуйн нэгжүүдийн бэлэн мөнгөний нөөцийг хүрэлцээтэй хугацааг энэхүү судалгаагаар тодорхойлоход хувийн хэвшлийн 63 хувь нь нэг сарын нөөцтэй гэжээ. Иргэд ажлын байраа хадгалах, зээлийн эргэн төлөлт, түрээсийн төлбөр, төрөөс гаргаж буй шийдвэрийн ойлгомжгүй, уялдаа холбоогүй байдал ч гол хүндрэл болж байгааг судалгаанд тодотгожээ.

Ийнхүү өнөөдөр цар тахлын улмаас ажилтай орлоготой байсан иргэд цомхотголд өртөн, ажлын байргүй болсны улмаас ядуусын эгнээ рүү орж байна. Мэргэжлийн байгууллагууд нь бодит тооцооллыг гаргаж чадаагүй байгаа дундаж давхарга “торгуулийн суман” болж байна. Эрх баригчид хүн амын 80 хувийг дундаж амьдралтай болгоно гэж амласан. Амлалт нь мөрөөдөл төдий л үлдэх нь.

Улс орнууд дундаж орлоготой иргэдээ ингэж дэмжиж байна

Дэлхий дахин цар тахлын нөхцөлд бараг жилийн хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд 195 орон иргэддээ тусламж үзүүлэхээр төлөвлөсөн, үзүүлж байгаа гэсэн дүн гарсан байна. Улс орнууд иргэдээ дэмжих үзүүлэлт хамгийн бага хувиар нэмэгдсэн нь Беларусь 15 хувь, Молдав улс 18 хувь байгаа бол Египетэд 157 хувь, Өмнөд Солонгост 150 хувиар өсчээ.

Дэлхийн зарим оронд ажилгүйдлийн өсөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л хүчин чармайлтаа зориулжээ. Тухайлбал, Герман, Дани, Швед, Их Британи, Франц улсад хөл хориотой холбоотойгоор ажилтнууддаа чөлөө олгон, сул зогсоосон компаниудын цалингийн зардлыг төрөөс даах ажлыг ч зохион байгуулав.

Хойд хөрш ОХУ ч ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний зардлын зарим хэсгийг нөхөн төлж байгаа бөгөөд орлого нь буурсан компаниуд нэг ажилтанд зориулж ойролцоогоор 12 мянган рублийн нөхөн төлбөр авчээ. Их Британийн эрх баригчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд сар бүр 2.5 мянган фунт стерлингийн тэтгэмж олгон тэднийг дэмжсэн бол Германд фрилансеруудад гурван сарын туршид сар бүр 500 евро олгожээ. Энэ мэтчилэн улс орнууд цар тахлын үед дундаж давхарга руугаа чиглэсэн дэмжлэгийг бодлогоор хүргэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Иргэн [66.181.188.127] 2020-12-02 12:55:46

Дундаж давхрагыг устгаж халамжийнхны эгнээнд шилжүүлээд сард нэг цөөхөн төгрөг шидчихээд бусад мөнгөөрөө соёлын төвүүддээ шоудаж амьдрах гээд бган бишүү энэ ЗГ чинь. Эсвэл яагаад ч толгой нь хүрэхгүй бх шиг бна, өнөө маргаашнаас хэтрэх зүйлс сэтгэх чадваргүй.

зочин [150.129.141.190] 2020-12-02 01:00:46

Банкны зээлийн хүүд дарлуулж хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөж яваа халамжинд хамрагддагүй сайн цагийг мөрөөдөгсөд бол дундчууд

Иргэн [192.82.73.163] 2020-12-01 22:02:04

Дундаж давхрага хамгийн хүндийг үүрч бор зүрхээрээ болохгүй байгаа юмыг ч болгож ирсэн.Тэд баячууд шиг төсөл хөнгөлөлт тэр болгон аваад байж чаддаггүй.Эмзэг бүлгийнхэн шиг шиг халамж авдаггүй.Дундаж давхаргынхан байхгүй бол пролетарын хувьсгал гарах тохироо бүрдэнэ.Ленин өөрийн бүтээлдээ хувьсгалын тохирооны талаар тодорхой бичсэн байдаг шүү.

Зочин [66.181.161.71] 2020-12-01 18:53:40

Төгрөгийн ханш уналтыг улс төрчид бус дундаж давхрага үүрдэг

зочин [64.119.25.176] 2020-12-01 17:57:02

манайд дундаж давхрага гэж байхгүй ээ.эндүүрч андуурч байх юмаа.дундаж давхрагын аж амидралтай хүн айл өрх гэхээр өмч харөнгөтэй,хувицаа эзэмшигч ,газар өмчилж авсан,хадгаламжтай, хувийн жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг,татвар төлөгч хэнээс ч хараат биш тийм айл өрх бүлийг хэлнэ.гэтэл манайд өмч хөрөнгө,газар,хувицаа ,хадгаламжгүй хашааны мухарт таван ханатай гэрт 5-7ам бүлийг улиралын чанартай ажил эрхэлдэг айл гэр бүлийг дундаж давхрага гэх үү.орон сууцны айл өрх 1-2,2-3 өрөө байртай 5-8 ам бүл өөр өмч хөрөнгө,хувицаа газаргүй,үйлдвэр үйлчилгээгүй цалингаас цалингийн хооронд өр зээл тавиж амидар бгаа айлыг дундаж давхрага гэх үү.орон сууцанд ихэнхи айлууд иймэрхүү л амидралтай бгха шүү.гэрт ч мөн адил ингэхээр дундаж давхрагад хамрагдах айл өр алгаа.бүгд өнөө маргаашийн өдөр хоногийг өнгөрөөж бгаа ядуу тариг давхрага харагдаж бгаа юмаа.миний мэдэх орос хэл дууслаа.

Злчин [139.5.218.147] 2020-12-01 15:00:58

Гэр хороололд очиж навсгар гэрт амьдар тэгвэл халамж хүртэнэ гэхдээ хэсгийн ахлагчийхаа гарыг хүндрүүлэхээ мартав өө бас ардын намд элсэнэ шүү АН д элсэж тэнэгтэв

irgen [202.9.40.102] 2020-12-01 14:52:45

Hedeenees irsen hunee ymar ih zalhaaj.shinjilgee hariu bhgui. beegnersen ymarch zohion baiguulalt bhgui.Ugui ene Sodbastar gj dongio uomaa HAAN bolgood tavichih.Orond n chadvartai Enhbayraa ch.Buyan Jagaag taviasai.Hurelsug ch duugarahaa blaa.SUM darga ch ereendee haluun hemjigch taviaf tag.Ezengui bolloo.Uguide Hedeeniihen yvmaar bn

иргэн [202.9.46.9] 2020-12-01 12:55:00

монголын дундаж давхраг 21 р зуунд гэр хороололд модон жорлонгоосоо салаагүй л байна даа

иргэг [192.82.74.35] 2020-12-01 12:09:28

Улаан загалмай ардаа зарлаад хандив өгсөн .Энэ хүмүүст өгөөгүй хэнд очсон юм вэ.Ийм хүмүүст хүрнэ гээд л хадивласан шүү дээ.Тэгэхэд дахиадл ийм сонин юм яриад л гуншигнаад л байх юм.Төр барьж багаа Тэнэгүүдийн буруу шүү дээ.Өөрсдөө баяжсан -- ардуудаа ядуу гэчих юм аа.драгнууд !!!!!!!!толгойн ажилахгүй .АРД ТҮМЭН ЧИНЬ ЭГЭ ЭХ ОРОНЫ БАЯЛАГ !!!!!!!!!"ЗА ЮУ.АРДУУД РУУ ХАНДСАН ---- зүйл хиыгээ заылаач!!!!!!!!!өөрдийн мөнгөө хадивт өгцөгөө!!!!!!!!!!!!!!!


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.