Коронавирусний гурав дахь давлагаа Азийн орнуудад эхэлж магадгүй
Коронавирусний гурав дахь давлагаа Азийн орнуудад эхэлж магадгүй гэж Дэлхийн олон эрдэмтэд үзэж байна.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ “Дэлхий дахинд 62.3 сая хүн коронавирус халдварласнаас 1.4 сая хүн эндэж, 43.9 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Дэлхий дахинд коронавирусний өвчлөл нэмэгдэж, өвчлөлийн эрч саарахгүй байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 790 мянган хүн шинээр өвчилсөн. Энэ нь анх гарсан өдрөөс өнөөдрийг хүртэлх бүртгэгдсэн өвчлөлийн тооноос хамгийн их үзүүлэлт боллоо.
Нийслэлийн түргэн оношилгооны цэгээр 180 734 хүн үйлчлүүлснээс 127 623 хүний шинжилгээ сөрөг гарсан. Бусад хүний шинжилгээг хийж байна.
Нийслэлд ЗӨСҮТ-ийн хоёр баг халдварын голомтуудад эцсийн халдваргүйтгэл хийж байна. Өчигдөр хоёр обьектын 160 мкв талбайг ариутгаж дуусгасан.
Мөн ЗӨСҮТ-ийн баг Архангай аймгийн Батцэнгэл сумын 285 хүнээс шинжилгээ авахад нэг хүний хариу эерэг буюу коронавирус илэрсэн. Харин Өмнөговь аймгийн Гашуунсухайт сумын 1003 хүнээс шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарсан.
Мөн тусгай дугаарын дөрвөн утсанд 6628 хүн, ЭМЯ-ны 323002 дугаарын утсанд 1808 хүн хандаж, коронавирусээс сэргийлэх болон бусад төрлийн өвчний эмнэлзүйн зөвлөмж, зөвлөгөө авсан байна” гэлээ.
www.montsame.mn







































































Р.Болд: Генерал хүн нэн тэргүүнд төрөө дээдлэх учиртай
Есдүгээр сард Монголд 73 мянган жуулчин ирж, өмнөх оны мөн үеэс 15 мянгаар буурчээ
Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна
Аравдугаар сарын зохион байгуулагдах бөхийн барилдааны тов
Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна
Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна
Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ