Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар: 21 аймгийн засаг дарга нартай цахим хурал хийв

Aдмин / Хууль

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон бусад албаны хүмүүс 21 аймгийн Засаг дарга нартай цахим хурал хийв.

Хурлаар үндсэн хоёр чиглэлээр мэдээлэл солилцов. “Ковид-19” халдварыг дотооддоо алдсанаас хойш аймгийн удирдлагуудтай хоёр дахь удаагаа цахим хурал хийж, тодорхой үүрэг чиглэл өгч, аймгийн онцгой комисстой байнгын холбоотой ажиллаж байна.

Аймгийн удирдлагуудаас “Ковид-19” халдвартай холбоотой саналуудыг сонслоо. Тухайлбал: Баян-Өлгий, Өмнөговь, Орхон, Дорнод, Хөвсгөл, Хэнтий аймгуудад түргэвчилсэн оношлуур, PCR урвалж нэмж авах хүсэлтээ илэрхийлсэн. Мөн орон нутаг болон Улаанбаатар хооронд зорчих хөдөлгөөнд хэрхэн хяналт тавьж ажиллах болон бусад асуудлаар саналаа хэллээ.

Шадар сайд 21 аймгийн засаг дарга нарт хэд хэдэн чиглэл өглөө.

- Боловсруулах үйлдвэрийн салбар нээсэнтэй холбоотойгоор “Түр журам” гаргах хэрэгжүүлэх

- Халдвар гарсан ч хяналтандаа авсан аймгууд хөдөлгөөнөө хязгаарлалттай нээх

- Халдвар гарсан аймгаас гарч байгаа иргэдийг заавал PCR шинжилгээнд хамруулах

- Халдвар тархаагүй 14 аймаг халдвартай бүсээс ирсэн иргэдээс заавал PCR шинжилгээний хариу нэхэх

- Халдваргүй бүсээс ирсэн иргэдийг асуумж хаяг, байршлалын нарийвчилсан мэдээллийг авч нэвтрүүлэх

- Аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг үе шаттайгаар нээх

- Халдвар гараагүй аймгууд худалдаа, үйлчилгээг үе шаттайгаар хэвийн горимд оруулах

- Голомттой аймгуудад Засгийн газрын нөөцөөс дэмжлэг үзүүлэх

- Бусад аймгууд төсөв дотроо зохицуулалт хийх замаар гарч буй зардлыг шийдвэрлэх зэрэг үүрэг, чиглэлийг өглөө.

Аймгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилт, отор нүүдлийн талаар санал бодол, хүсэлтүүдээ ЗГХЭГ, ХХААХҮЯ, Улсын онцгой комисс-д илэрхийллээ. Өвөлжилт хүндэрч болзошгүй, эрсдэлтэй 10 аймагт Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс өвс, тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх зорилгоор 2 тэрбум 160 сая төгрөгийг шийдвэрлээд байна.


Сэтгэгдэл

Зочин [122.201.22.211] 2020-12-02 14:21:05

Шөнө бүр 100 илүү согтуу эрүүлжүүлэхд 50 илүү согтуу жолооч . Хэн архи зараад байгаа илрүүлж чадахгүй байна уу хүсэхгүй бна уу

Ард [122.201.22.211] 2020-12-02 14:18:01

Янз бүрийн арга хэмжээ авч баыгаа нь сайн хэдий ч яг оновчтой биш бна. Өнөө л төрд хамаарал бүхий цөөн хэдэн компани д ашиг ихээр авчирах зорилготой . Жижиг дунд бизнес эрхлэгчид буюу татвар төлөгч ЦӨМ маань гадна үлдлээ.

MOGEUH [202.9.46.140] 2020-12-02 09:08:22

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

ZOVHIN [66.181.161.25] 2020-12-02 08:56:01

онцгой онц ажиллаж байгаа.Урам хайрлъя

Зочин [103.212.116.114] 2020-12-02 08:00:58

Шадар сайдаа наад поп нөхрөө солихгүй бол таны ажилд муугаар нөлөөлнө шүү.

зочин [103.212.116.114] 2020-12-02 07:59:10

Шуурхай штабын дарга ууганбаяр гэж худлаа попорсон хүн орон нутагт ажиллаж байгаа хүч хэрэгслийн мэдээ танилцуулж суухаар гайхуулаад байдаг гамшгийн менежментээ яриач. нэг л их хүмүүсийг зөрчлийн хуулиар айлгасан хүн. чамд худлаа ярьж попорохоос өөр чадах зүйл байхгүйг мэдэх хүмүүс олон байгаа


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.