Р.Гончигдорж: Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуулийн дагуу 2023 онд болох ёстой

Aдмин / Хууль

УИХ-ын дарга асан, академич Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Өнөөдөр анхны Үндсэн хууль батлагдсан өдөр тохиож байна. Анхны Үндсэн хуулиа баталж байхад та Бага хурлын дарга байсан шүү дээ.

-Үндсэн хуулийн өдрөө тохиолдуулаад 29 жилийн өмнө Үндсэн хуулиа баталчихаад баяр бахдалаар дүүрэн байсан Депутатууд, Бага хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнууддаа онцгойлон баяр хүргэе. Нийт монголчууддаа баяр хүргэе.

-Энэ жил Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөг-чөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох болсон. Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжтой эсэх талаар хуульчид яриад эхэллээ. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Нэмэлт, өөрчлөлтөөс өмнө Үндсэн хуулийн гучдугаар зүйлд Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай сонгогдоно гэж бүрэн эрхийн хугацааг нь заагаад гучин нэгдүгээр зүйлд 7 дахь хэсэг болгон Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэж заасан. Гэтэл нэмэлт, өөрчлөлтөөр ялгаатай зүйлчлэлийн хоёр харилцааг нэг дор болгон гучдугаар зүйлийн хоёрдугаар хэсэгт өөрчлөлт оруулан “Зургаан жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” гэж заагаад 31.7 дахь хэсгийг хүчингүй болгосон. Иймд Үндсэн хуулийн зүйлчлэлээр ялгабал 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болж, Ерөнхийлөгчөөр иргэн зөвхөн нэг удаа л сонгогдож болохоор болсон.

Тиймээс Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2023 онд дуусах ба ээлжит сонгууль 2023 оны зургадугаар сард болох ёстойг Үндсэн хууль хэлж байна. Тэгэхээр 2021 оны сонгуульд одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэх яриа, мэтгэлцээн Үндсэн хуулийн бус.

-Тэгэхээр энэ оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиараа нэр дэвших эрхтэй гэсэн үг үү. Тэгвэл яагаад хуульчид нэр дэвших эрхгүй хэмээн үзэж байгаа талаараа хэлээд, яриад эхлэв ээ?

-Одоогийн Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай сонгогдсон учраас 2021 онд сонгууль болно гэж үзээд зөвхөн ганц удаа сонгогдоно гэснээр нь энэ сонгуульд нэр дэвшиж болохгүй гэж яриад байх шиг.

Ийм байх ёстой юм бол нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульдаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн хоёр дахь хэсэгт оруулсан өөрчлөлтийг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гэж оруулах ёстой байсан. Эсвэл бүр 2025 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө гэж оруулж болох байлаа. Хэлэлцүүлгийн явцад эхнийхийг нь оруулж чадахгүй байсан. Харин хоёр дахийг нь хуульдаа хийж магадгүй байлаа. Гэхдээ тэгээгүй. Шилжих журмын тухай хуулиар өөрөөр зохицуулсан заалт байхгүй учраас 30.2 дагаж мөрдсөн өдрөөс хүчинтэй болж Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил болсон. 1992 оны яг энэ өдөр шинэ Үндсэн хуулиа батлаад БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай Үндсэн хуулийн хавсралт хуульд Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч сонгож тангараг өргөх хүртэл мөнхүү хугацаанд Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг БНМАУ-ын анхны Ерөнхийлөгч хэрэгжүүлнэ гээд, Монгол Улсын Ерөн-хийлөгчийн сонгуулийг 1993 оны зургадугаар сард багтаан явуулна гэж заасан байдаг. Тиймээс 1993 онд сонгогдсон П.Очирбат Ерөнхийлөгч 1997 онд нэг удаа улиран сонгогдохоор нэр дэвшиж байсан. Тэр үед 1993 онд улиран сонгогдсон мэтээр ярьж, 1997 онд дэвшиж болохгүй гэсэн ярианд Хавсралт хууль тов тодорхой хариулж байлаа. Харин нэмэлт, өөрчлөлтөд шилжих журмын тухай хууль маш нарийн шилжилтүүдийг зохицуулаагүй, бас Үндсэн хуультай зөрчилдсөн заалттай учир Үндсэн хууль олон удаа зөрчигдсөөр ирсэн юм. Өөр нэг сонин гаргалгааг хэлэх үү.

-Тэг л дээ.

-2021 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно, энэ сонгуульд одоогийн Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн 30.2-ын дагуу нэр дэвшиж болохгүй гээд байна аа даа. 30.2-ыг сонгуулийн харилцаа гэж үзээд. Тэгвэл зургаан жилээр зөвхөн ганц удаа сонгогдоно гэсэн сонгуулийн харилцаа ( бүрэн эрхийг тогтоогоогүй гэж үзье) нь дөрвөн жилээр сонгогдсон Ерөнхийлөгчид хамааралгүй болж таарна биз дээ. Тэгэхээр Ерөнхийлөгч байсан, байгаа таван хүний хэн нь ч нэр дэвшиж болох нь ээ. Зөвхөн энэ удаа ч биш, цаашдаа ч мөн адил. Харин зургаан жилээр сонгогдох Ерөнхийлөгчид болохгүй нь. Тийм байгаа биз.

-Математикч хүний гаргалгаа юу?

-Би хууль, эрх зүйг тэр чигээрээ гаргалгааны ухаан гэж боддог. Үндсэн хууль бол аксиом, бусад нь түүнээс үндэслэсэн гаргалгаанууд. Харин аксиом учраас Үндсэн хууль, түүнтэй адил хүчинтэй түүнийг дагаж мөрдөх журмын хууль нь дотоод зөрчилтэй байж огт болохгүй.

-Намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулах тухай яриад эхэллээ. Тан шиг 2023 онд Ерөнхийлөгчийн сонгууль болох ёстой гэсэн яриа огт алга.

-Уг нь 62 гишүүнтэй МАН Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Одоо мөн 60 гаруй гишүүнтэй байгаа МАН-ын УИХ дахь бүлэг санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хуулийн 30.2-ыг үндэслэн 2023 оны зургадугаар сар хүртэл хойшлуулах тухай тогтоол баталчихвал болчихно. Тэгээсэй ч гэж хүсч байна. Хууль байсан ч болно. Энэ чинь л гаргалгаа шүү дээ. Заавал Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэж шийдүүлэх хэрэггүй л юм. Одоо Цэцэд маргаан үүсгэж болох ганц шийдвэр нь 2021 оны төсвийн тухай хуулийн Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал гэсэн хэсэг л байх шиг байна. Хэрэв УИХ дээр хэлсэн тогтоол, хууль гаргалгүй 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тов тогтоох тухай тогтоол гаргавал энэ тогтоол Үндсэн хууль зөрчсөн тухай маргаан Цэцэд очиж асуудал шийдэгдэх биз.

-Цэцэд гэснээс та Цэцэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж мэдээлэл гаргаад Цэц маргаан үүсгээгүй гэсэн байх аа?

-Тийм. Уг нь одоо Үндсэн хуулийн түвшинд гараад байгаа маргаануудыг арилгаж засах боломж гаргахсан гээд Үндсэн хуулийн Цэцэд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зургадугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цаг байхаар заасан нь Үндсэн хуулийн жаран есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт УИХ ээлжит сонгууль явуулахыг өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно гэснийг зөрчсөн байна гэсэн мэдээлэл гаргасан юм. Үндсэн хуулийн зөрчлийн шинж агуулаагүй байна гэж үзээд ҮХЦ маргаан үүсгэхээс татгалзсан. Үнэндээ бол Үндсэн хуулиа биш ердийн хууль хэрэглэн тэр хуулийг (Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль) зөрчөөгүй тул зөрчилгүй гэж үзсэн юм. Зургаан сарын дотор дагаж мөрдөхөөр болгох нь зургаан сарын дотор батлахаасаа ч илүү ноцтой зүйл болох нь илэрхий л зүйл. Илүү ноцтой зөрчил л дөө, хэн ч бодсон. ҮХЦ-д гаргасан гомдолдоо би жич тэмдэглэх гэж байгаад “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг даган мөрдөж эхэллээ гэсэн албан ёсны мэдэгдлүүдээс эхлээд түүнийг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх тухай УИХ-аас гаргаж байгаа тайлбар, үйлдэл, эс үйлдлүүд нь илэрхий Үндсэн хуулийн зөрчлүүдийг үүсгэж байгаа бөгөөд цаашид ч улам гүнзгийрэхээр байна. Үүний үндсэн хоёр шалтгаан нь Үндсэн хууль ба нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн нэгдүгээр зүйл хоёрын хоорондох зөрчил, энэхүү журмын тухай хуулийн шилжилтийн харилцааг дутуу зохицуулсан эдгээр болно” гэж дурдаж байсан юм. Уг нь Цэц Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт эцэслэн гаргасан бол батлагдсан нэмэлт, өөрчлөлт хэвээр бөгөөд дагаж мөрдөх хугацаа хүчингүй болж шинэ УИХ дагаж мөрдөх хугацааг эхэлж тогтоогоод дараа нь Засгийн газраа байгуулах ажилдаа нэмэлт, өөрчлөлтийн дагуу орж болох байсан. Түүнчлэн шилжилтийн журмын хуулийг нарийвчлан чамбай өөрчлөн хийж болох байсан.

ӨДРИЙН СОНИН БАЗАРРАГЧААГИЙН НОМИН-ЭРДЭНЭ

image


Сэтгэгдэл

зочин [103.26.193.196] 2021-01-16 16:48:07

Ямар ч хүн ойлгохоор маргаж чадахааргүй гаргалгаа байна даа. Энэ хууль боловсруулсан нөхөд болон хуулийг баталсан 75 нар маань ямар өчүүхэн гэдгээ л харуулчихлаа. Гишүүдийнхээ өмнөөс ичиж үхлээ. Ядаж 6 сарын 25 гэж хуцаад ямар ч гаргалгаагүй болгодог нь юу ч юм бэ дээ. Ээ чаавас. Одоо яаж мурия даа байз. МАН-ынхан манайханд арга чарга байвал хэлээч. Амжилт...

Зочин [202.179.25.16] 2021-01-16 14:16:14

Хуулийг буцаан хэрэглэхгүй байвал зохино. Жишээлбэл хорих ял авсаны дараа цаазын ялыг сэргээж тэр хүнд цааз өгч болохгүй. Хуулийн зорилго нь гэмт хэрэг хийхээс урьдчилан сэргийлэх явдал болохоос гэмт хэрэг хийсний дараа яллах зорилго агуулдаггүй.

Зочин [202.179.25.16] 2021-01-16 19:02:53

Бас нэг зүйл: Ерөнхийлөгч Х.Баттулга энэ жил хугацаа нь дуусахаар шинэ Үндсэн хуулийн дагуу өрсөлдөх эрхтэй. Гэхдээ нам нь улиран сонгогддог хуучин зарчмаараа өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлэхгүй (шинэ хуулиар зөвхөн нэг удаа учраас шинээр анх удаа нэр дэвшиж байна гэсэн үг). Анх удаа нэр дэвшиж байгаа учраас намаасаа сунгаагаар өрсөлдөж байж гарах ёстой болж байна.

Зочин [202.179.25.16] 2021-01-16 15:11:15

Дашрамд, Баярцогтод хуулийг буцаан хэрэглэсэн байдаг. Компанитай гэрээ хийхэд оролцсон сайд албан тушаалаасаа буусныхаа дараа тухайн компанитай холбоотой мэдээллийг хувийн бизнестээ ашиглах (хувьцааг нь худалдан авах борлуулах гэх мэт) хориглох тухай хууль гараагүй байхад болсон зүйлийг шинэ хууль гарсны дараа шинэ хуулиар шийтгэнэ гэдэг хуулийг буцаан хэрэглэхдээ шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахааргүй бол буцаан хэрэглэж болно гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Зочин [202.179.25.16] 2021-01-16 15:02:29

Тамхины хууль гарахаас өмнө автобусны буудал дээр тамхи татсан байна гээд торгохтой адил зүйл бол хуулийг буцаан хэрэглэх явдал.

Зочин [202.179.25.16] 2021-01-16 14:35:45

Хэрэв өнөөгийн 4 жилийн хугацаатай ерөнхийлөгчийн хугацааг шинэ хууль батлах замаар 6 жил болгож сунгавал хуулийг буцаан хэрэглэсэн явдал болно. Эсвэл хоёр үндсэн хуулийг хооронд нь хольж хутган нэг хууль болгож байгаа гэсэн үг. Тэгэх нь яав ч зөв биш.

Зочин [202.179.25.16] 2021-01-16 14:29:49

Мөн түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдахаас өмнө хуучин Үндсэн хуулийн дагуу хугацаагаа үргэлжлүүлэн ажиллаж байгаа ерөнхийлөгчийн хугацааг сунгах эсвэл багасгах асуудал байж болохгүй.

Зочин [202.179.25.16] 2021-01-16 14:24:14

Тодруулбал Х.Баттулгын 4 жилийн хугацаа дуусангуут Үндсэн хуулийн нэг удаа 6 жил гэдэг шинэ заалт хэрэгжиж эхэлнэ.

Зочин [202.179.25.16] 2021-01-16 14:22:55

Дахин нэр дэвших тухайд тийм эрх өнөөгийн ерөнхийлөгчид байхгүй. Учир нь 4 жилээр 2 удаа сонгогдох эрхтэй гэсэн хуучин заалтын хүчин төгөлдөр байх хугацаа эхний 4 жилээр хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл өөрчлөлт батлагдахаас өмнө нэгэнт сонгогдсон байгаа бол тэр хүнийг огцруулахгүй бөгөөд хуучин хуулийн 4 жил нь дууссаны дараа хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр болно.

Зочин [202.179.25.16] 2021-01-16 14:18:15

Яагаад гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлт Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа батлагдсан учраас өнөөгийн ерөнхийлөгч хуучин хуулийн дагуу хугацаагаа дуусгах ёстой.

цог [103.10.22.67] 2021-01-16 11:57:49

Гончигдорж Элбэгдорж Баяр мэт ер нь амаа хамхиад дуугүй сууж байх нь монгол улс монголын төрд тус болж тийсэн нуглаа цайруулж байгаа нь тэр.

Би [64.119.24.159] 2021-01-16 08:21:00

Архангайн гичий.

Жэнш [64.119.21.184] 2021-01-16 05:42:45

Гончигоо чи больж үз 67 нас хүрч бга. Битгий бантан хутга. Чи ардчилал гэж гараад, ямар балиар юм хийснийг ард түмэн мэдэж бга. Олон хүний хараал тусаж хүүхэд, ач зээ нарынхаа амьдралын бод.

зочин505 [202.131.243.50] 2021-01-16 08:17:01

2021-онд сонгууль хийвэл бөөн хэрүүл. Гадныханд бөөн олз болно.Байгаа хуулиндаа захирагдаад 2023-оныг хүлээхээс өөр аргагүй юм шив дээ.Сонгогчид хуулиа ойлгоод сонгуульд оролцохгүй болчихвол яах вэ.Тал талаас нь бодох хэрэгтэй .Нэмэлт өөрчлөлтөө дагаж мөрдөх хуулинд тодорхой заасан бол...

Зочин [172.58.207.52] 2021-01-16 03:49:46

Өмнөх еок ийн сонгуулиар 4 жил гэж нийгмийн гэрээ хийсэн бол тэр тохиролцоогоор л явна. Дунд нь үүссэн шинэ нөхцөл байдал дараагийн сонгуульд хамаатай. Үүнд математик биш анхны тохиролцоо чухал. Ёр нь нэг тохиролцсон бол тэрийгээ дагах ёс манайд дутмаг байна.

Энхээ [202.179.27.247] 2021-01-16 00:46:40

Зөв л бичсэн байна. Нэмэлт өөрчлөлт 5-25 хэрэгжиж эхэлсэн шүү дээ. Тийм учраас ЕС-эрх мэдэл өрөгжиж бүх сайдаа томилсон. Энэ нь хууль хэрэгжиж байгааг харуулж байна. Тэхээр ерөнхийлөгчийн хугацаа автоматаар сунгагдаж 6 жил болно. 23 онд ерөнхийлөгчийн сонгууль болно гэдэг зөв. Хэрвээ 21 онд хугацаа дуусах, сонгууль хийх байсан бол түүнийгээ шилжилтийн хуулиндаа тусгаж өгөх хэрэгтэй байсан. Гэтэл ямар ч хууль гараагүй учраас 21 онд сонгууль болохгүй болж байна.

Хууль [202.126.89.213] 2021-01-15 21:47:39

Одоо зохиосон хуулиа ч тайлбарлаж ойлгох чадваргүй боллоо.Яана даа

Зочин [64.119.23.94] 2021-01-15 21:44:45

ene uheesei

Зочин [66.181.184.38] 2021-01-15 20:40:40

эрлийз хишигсүрэниэй суусан хурлийзын хутгасан бантангаас болж улс сүйрч байна Далд хий

Та одоо болноо. [202.126.88.142] 2021-01-15 20:01:18

Гончигдорж гуай та одоо болноо. 30н жил таны толгойгоор явлаа. Хөгжил биш бүр дампуурлаа. Эцэст нь бүр улсынхаа баялгыг харийнханд зүгээр тонуулаад дээрээс нь бүр хойч үедээ дааж давшгүй өр дээр нь бас гүний усгүй болсон хатмал хоосон улаан шороо л үлдээхнээ.

Зочин [64.119.22.107] 2021-01-16 13:53:20

Уучлаарай 30 жилийн 24 жил нь ман нам дангаар төр барьсан юм шүү гончигдорж хамаагүй

irgen [66.181.181.116] 2021-01-15 19:40:41

Mat mat l gene gants tooni ner zasch chadaagyi novsh doo.Ter bum gedeg neriin daraa ikh terbum gedeg ner baidag yum daa.Evrop mongol 2 neriig medehkgyi baina uu??Odoo 70 nasallaa uls turuus salaa!!!

Зочин [66.181.186.140] 2021-01-15 18:21:43

хаха ... уг нь яг үнэн л хэлсэн байна шүү дээ бодоод байх нь ээ.

Иргэн [66.181.184.71] 2021-01-15 18:18:41

Гончигдоржийн толгой төрд хэрэгтэй шүү. Арай л сайн сэтгэдэг ТОЛГОЙ ШҮҮ

Зочин [66.181.186.172] 2021-01-15 19:39:27

Hudlaa hutsaad bai, gusuulj bsan huuhen n umuu

Zochin [202.9.46.52] 2021-01-15 17:55:24

Gonchigoo odoo bnoo chi odoo iluu bitgii dugar chamd zondoo bolomj olgoson chi chadaagui odoo zugeer zail

Пидор [66.181.176.244] 2021-01-15 17:54:29

Сумын рок хамтлагийн бас гитарчин царайлсан пидорас

Зочин [66.181.182.230] 2021-01-15 17:39:26

Төрийн жинхэнэ хутгуур одоо болио

Зочин [66.181.185.92] 2021-01-15 17:07:04

Эсэргүүцэх боломжгүй тайлбар байна

Зочин [192.82.69.120] 2021-01-15 16:48:40

Алдарт хутган үймүүлэгч Р.Гончигдорж хутгах ажлаа эхэлсэн байна. ОДООГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ӨМНӨХ ХУУЛИАР ЗОХИЦУУЛАГДАНА. ХУУЛИЙН ЦАГААН ТОЛГОЙ МЭДДЭГ ХҮН ҮҮНИЙГ ОЙЛГОНОО ГОНЧИГОООО

Зочин [98.204.176.20] 2021-01-15 16:47:15

Gonchigdorj elbegdorj 2 30 jil saihan ulger yarilaa.hogjil bish dampuural avchirlaa .odoo harij amarch uz

Зочин [202.179.24.242] 2021-01-15 16:45:17

МАШ ЗАЛЬЖИН ТУН АЮУЛТАЙ ЭТГЭЭД ДЭЭ....

Зочин [202.126.88.197] 2021-01-15 16:12:17

76 энэ хүнээс суралц, жинхэнэ мэргэшсэн парламентч гэж энэ дээ,

Зочин [202.126.88.197] 2021-01-15 16:00:09

Ашгүй сонгуулиас бүр залхаад бсын 2023 он хүртэл ер.н сонгууль болохгүйн бна.

Зочин [66.181.189.75] 2021-01-15 15:57:40

Еэ хүүрээ, Хүрэлээ чи Лүндээжанцанг намаасаа хөөгөөч, наадах чинь албаар уу мэдээгүй юу маш том алдаа гаргасан байна, хэн ямар зорилгоор 2023 он хүртэл снгасныг олж тогтоо

Зочин [103.212.119.161] 2021-01-15 15:26:14

Үхэж далд ормор хуцалгүй далд ор

Зочин [203.91.115.37] 2021-01-15 15:00:30

За даа Гончигдорж ч өөрөө ерөнхийлөгч болж чадаагүйдээ насан туршдаа гомдол тээж яваа хүн дээ. Ийм хүн баттулга шиг нохойн шидсэн чулуунд хувирахад нэг их аксиомны хэрэгцээ гарахгүй байх аа. Бас монгол хүний үндсэн онцлог гэж байна.

пппп [66.181.187.231] 2021-01-15 14:59:02

Зөнөг толгой дут.

Зочин [202.9.46.140] 2021-01-15 14:17:19

новшнуудад хорвоо хатуу болохыг мэдрүүлэх юмсан.

Зочин [66.181.190.154] 2021-01-15 13:56:58

booo bolsiin gee biz dd, uulandaa ochhj buuluuch chamaas l eniig asuuh shine undsen huuli batlav gj ddd, meddeg humuus n bodod hiichhsen blgui dd, zunug uvgun mini,

Зочин [172.58.140.162] 2021-01-15 13:23:01

Zov gargalgaa baina

Зочин [202.126.88.137] 2021-01-15 13:10:44

Зөнөг гомо битгий мөрөөдөл бай.

Иргэн [202.21.107.115] 2021-01-15 13:01:40

Явж явж ГОНЧИГОО чинь ухаантай бсан юм биш үү

Зочин [64.119.18.209] 2021-01-15 12:59:39

Энэ Р.Гончигдорж багш тун зөв гаргалгаа хийжээ Математикч хүний толгой өөр юм

Зочин [202.179.21.247] 2021-01-15 12:30:33

Математик, хууль эрх зүйн холбоос гэж энэ шүү дээ, гишүүдийн толгой хүрэхгүй шдээ угаасаа

Зочин [66.181.161.85] 2021-01-15 12:23:33

мөн юм у г. м

Зочин [66.181.161.85] 2021-01-15 12:22:38

" Эрх зүйн курс " төгссөн гэх 60 - аад УХНА \ Дашбалбар агсны хэллэгээр \ 3 үнэн " эсвэл хулааг энэ олон зөрчилдсөн , бие биедээ харшилсан заалтуус гаргалгаа хийж чадахгүй л дээ - ер нь ч бичиг үсэгт тайлагдсан төдий \ зарим нь ч тайлагдаагүй , одоо уйгаржин үсэгт тайлагдахаар зурагтаар гараад байгаа биз дд ..\ хүиүүсийн хийх ажил биш л дээ ... Заавал математикжсан сэтгэлгээтэй байх албагүй - харин наад зах н ь философийн болон логикийн бүрэн курс эзэмшсэн байх зайлшгүй шаардлагатай юм шүү .. " Эрх зүй " бол бие даасан мэргэжил нь юу юм , яалт ч үгүй хуулийн шу-ны нэг том салбар мөн л дөө , тэгэхдээ манай энэ " эрх зүй " олгоод байгаа газар \ \ чинь төрийн албанд ажиллах хүн заавал " эрх зүйч " байна гэсн заалтыг биелүүлэхийн тулд л " мөнгөжиж " байгаа газар юм биш үү , гэтэл бас зөрчилтэй : Баттулга , Занданшатар , Хүрэлсүх нар төрийн албан хаагч биш юм уу , " эрх зүйч "

Зочин [202.126.89.52] 2021-01-15 12:17:40

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл дээр ажилласан Ажлын хэсэг маш муу ажилласан байна. Дутуу бүрхэг орхиснорс үүдээд ийм дур дураараа ярьж болох байдалд орж. Хуулийн төсөл боловсруулж үзээгүй онолын хэдэн багш нар л гүйлдээд байсан юмаа

Зочин [202.180.220.177] 2021-01-15 12:16:26

Асуудал шийдэх гарцыг үүнээс илүү яаж хэлэх вэ? Хуульчдын толгой хүрэхгүй.

Зочин [66.181.169.70] 2021-01-15 12:07:52

зөнөгтөөрэй

Зочин [202.126.88.142] 2021-01-15 11:40:02

Маш зөв тайлбар байна даа хууль дагаж мөрдөх нь нам болон монгол улсын иргэн бүхэн үг үсэгээр даган мөрдөх бичэг мөн . Үндсэн хууль намыг биш иргэнийг хамгаалах , үндсэн бичэг мөн гэж бодмой

Зочин [116.89.54.78] 2021-01-15 11:38:55

үндсэн хуулийн цэцэд орох гэж ир зүтгэсэн дээ, тийм уу

Зочин [192.82.78.27] 2021-01-15 11:33:14

Жинхэнэ хутгуур, гэмгүй царайлагч, өмч хувьчлалын том хулгайч.

иргэн [139.5.217.145] 2021-01-15 11:28:05

Төрийн хутгуур

Ж. Онгар [202.179.21.207] 2021-01-15 11:10:31

Зөв гаргалгаа бна. Дэмжиж бна

Зочин [202.21.108.253] 2021-01-15 10:52:01

enemuu unesesn chandruu haanaasaa amilaad garaad irewee

Зочин [66.181.161.85] 2021-01-15 10:45:23

МАН чууд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө дутуу боловсруулсан байна. Яг үнэндээ бол нэмэлт өөрчлөлтүүд хэрэгжүүлж эхэлсэн өдрөөсөө л үйлчлэх ёстой. Тэр өдрөөсөө эхлээд одоо байгаа ЗГ болоод Ерөнхийлөгчөө яах вэ гэдгээ огт тооцоогүй. Тэр өдрөөсөө л бүх юм хуулийнхаа дагуу явах байсан. Сүртэй нь аргагүй 25 өдрийн 12 цагаас эхлэнэ гээд заачихсан байгаа биздээ.

Зочин [192.82.72.92] 2021-01-15 10:45:09

Энэ зөнөчсөн цэцэн туулай

Зочин [64.119.22.41] 2021-01-15 10:20:09

Бузрын сда

unen bn [103.212.117.189] 2021-01-15 10:14:50

garts ni ene bn, ....

Зочин [192.82.72.114] 2021-01-15 10:05:37

Худал ярих хэрэггүй, Батхулхи чамайг баатар болгохгүй

Зочин [202.9.46.227] 2021-01-15 10:01:34

Matematik ni ali turuun yalgadas bolsoon

Хор найруулагч [66.181.161.94] 2021-01-15 09:59:12

Өөрөө л болж байвал өрөөл бусад болон нийгмийг яаж ч золиосолж чадах амьтан, албан тушаалыг өөрийн хувийн хэргээ гүйцэлдүүлэхэд гаргуун ашиглагч гэхээс өөр хэлэх үг олдохгүй байна

Зочин [66.181.161.85] 2021-01-15 09:48:34

За энд л Гончигдоржийн математик сэтгэлгээ тод харагдаж , хуулийн логик гэдэг ямар ухаалаг хийгээд " үнэнд " хүрэх гаргалгааг яаж хийх ёстой вэ ? гэдэг харагдаж байна даа .. Уг нь Гончигдорж нэр төрийн асуудал - аар саархан албан тушаалын арга залиа анхдагч болголгүй , математикч төрмөл , бас олдмол авьяасаа " уужуу тайван " монгол улсынхаа төлөө зарцуулаад - зориулаад явж байсан бол мөн ч 3 төрд хэрэгтэй зайран " байса даа ...


64 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
64 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.