П.Цэнгүүн: Цөөн хэсэг хүмүүст зориулсан бүлэг баян амьдардаг, бусад нь массаараа ядуу байна

Aдмин / Эдийн засаг

Өнөөдөр уул уурхай, ЖДҮ, тендэр, төсөл, хөтөлбөр гээд олон янзын маргаан их гарч байна. Энэ бүгд нэг л зүйл рүү чиглэж байгаа юм. Яагаад хэсэг бүлэг хүмүүст эрх олгож, первилижд өгөөд байна вэ. Бусдад нь яагаад олгогдохгүй байна. Зүй нь бүгд ижил эрх эдэлдэг байх ёстой. Капиталист системийн үндсэн чанар бүгдэд ижил боломж олгоход оршдог. Хэн нэгэнд давуу эрх олгодоггүй. Гэтэл өнөөдөр нийгэм яагаад шудрага бус байна гэхээр первилижд буюу давуу, онцгой эрхтэй тусгай нөхцөл байдлыг бий болгосон. Ингэснээр энэ нь буцаад социализмтай адилхан болчихож байгаа юм. Өнөөдөр цөөн хэсэг хүмүүст зориулсан бүлэг баян амьдардаг бусад нь массаараа ядуу амьдарч байна.

Ядуу, эмзэг бүлэг, жирийн хүмүүсийг чинээлэг амьдралтай, дундаж орлоготой , эрх чөлөөтэй болгодог систем бол капитализм. Үүнийг чөлөөт зах зээл лезецфе гэж хэлдэг. Нөгөө талаасаа энэ нь хамгийн ёс суртахуунлаг зүйл. Бизнесменүүд нэг их ёс суртахуун ярилаа гэж хүмүүс хэлнэ л дээ. Хувиа хичээх шиг сайхан юм байхгүй шүү дээ. Хувиа хичээх бол үнэхээр хамгийн сайн хувилбар буюу хүмүүсийн өөрөө өөрийгөө авч явах мөн чанар.

Хүн төрөлхтөний хамгийн анхны эрх нь “би”-гээс эхэлдэг. Төрснөөс эхлээд яг одоо байгаа “би “гэдэг эрх. Хүн төрөлхтний анхны үүрэг нь өөрөө өөрийнхөө төлөө амьдрах, өөрөө өөрийгөө авч явах. Тэр утгаараа хувиа хичээх гэдэг бол хамгийн ёс суртахуунлаг, хамгийн нандигдах зүйл. Гэхдээ анхаарах ганц л зүйл бий. Энэ бол бусдад садаа болохгүй, бусдыг золиослохгүй, бусдыг хохироохгүй, бусдаас давуу эрх эдлэхгүй байх.

Манай том том компаниуд бүгд сайн сайхан үйл ажиллагаагаа явуулдаг. Харамсалтай нь яагаад бүгд асуудалд орчихоод байна вэ гэвэл тэд төртэй нийлж ямар нэгэн давуу эрх эдэлчихсэн, ямар нэг первилжид, онцгой эрх авчихсанд байгаа юм. Тийм болохоор энэ нь өөрөө муухай харагддаг. Бусадтай илжилхэн замаар яваагүй. Улсаас маш их татаас, хөнгөлөлттэй зээл авчихсан, эсвэл ямар нэг давуу эрхээр төсөл, хөтөлбөр, тендэрт хамрагдчихсан байдаг. Бүтээн байгуулалт нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр баахан үйлдвэр, обьект барьдаг. Ингэснээр бүгдэд ижил боломж олголгүй , цөөн хэдэн бүлэг, цөөн хэдэн компанид давуу эрх олгосноор социалист систем рүү эргэж ордог. Хувийн өмчид ч гэсэн давуу эрх олгож ийм зүйл хийж байна. Түүнийгээ нийгмийн сайн сайхны төлөө гэсэн сайхан нэр өгч бүтээн байгуулалт гэж нэрлэдэг. Тиймээс өнөөдөр өөрөө өөрсдийнхөө төлөө бус нийгмийн сайн сайхны төлөө юм хийж бүтээх нь аюултай. Эрх чөлөө, нийгэмд хамгийн хортой. Тэгш бус байдал, ядуурал улам газар авна.

Хэдийчинээ олон хууль гаргаж, хэдийчинээ төрийн эрх мэдэл нь зах зээлээ тэлээд зохицуулалт нь нэмэгдээд, хэдэн арван сангаараа хямдхан зээл, татаас, урамшуулал авна үнэ тогтворжихгүй, төлбөр төдий чинээ өсч нийгэм өөдлөхгүй, ядуурал, шударга бус байдал улам ихсэж, улмаар хувьсгал гарах, Венесуэлийн араас орох бодит аюулд хүрэхийг үгүйсгэхгүй.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.146] 2021-01-18 19:55:36

Ёстой зөв бичжээ дэмжиж бна

Монголчуудын хийж чадах зүйл. [202.131.225.53] 2021-01-18 17:55:15

Монголчуудын байгааг хараад байхлээр бид капитализм ч биш, социализм ч биш ЗАВСРЫН байдалтай нэлээд удаан байх төлөвтэй. Лав Хятадын социализм нурж унатал иймэрхүү байдал үргэлжилнэ. Хүсээд байгаа зүйл нь Европ, Америк шиг болчих. Гэтэл чадаж байгаа юм нь тогоондоо махаа төмс луувантайгаа чанаад бор гэрээ салхинд авхуулчихгүй байх. Тэгээд л боллоо.

Иргээ [202.126.89.129] 2021-01-18 13:18:11

Зөв ярьж , бичиж бн. Удахгүй төрийн дарамт ирээд дуугай болоод, буруугаа хүлээгээд хувиа бодогч болох бх даа хайран ухаан

Зочин [103.229.120.210] 2021-01-18 13:08:54

Mongolchuud honi met. Aimhai, negdej chaddgui, Negnee dalduur muulna. Yumnii aldaag ehelj haraad shuugij ehlene, Tsaad sanaag oilgohgui hulduu... manai neg bor halzan honi bsan teren shig. Zailuul bayan ailiin togoo tosolson doo...

Зочин [202.21.108.32] 2021-01-18 16:47:57

+

Zochin [202.55.188.102] 2021-01-18 12:14:11

Amin huvia hicheehiig zuv geed baina uu. Sotsializmiin ued guriliin uilder baisan. Ter ni huvia boddoggui busdiin sain saihnii tuluu ajilladag baisan. Cham shig amia boddog hulgaichuud niitiin umchiig hulgailj yduuchuudiig bii bolgisniig oilgi erguu dagz aa.

Кса [192.82.76.75] 2021-01-18 12:07:43

Энэ хүнийг л хотын дарга болгочихмоор байгаа юм даа. Өөрийнх байгууллага компанийг нь харахаар цэцэрлэгжүүлэлт, тохижуулалт энэ тэр нь гоё юм билээ.

Иргэн [202.70.34.70] 2021-01-18 12:32:49

Өө худлаа худлаа, ийм хүмүүс чадахгүй, Батзандан, Мангнай хоёрын хувьсгалтай л яг адилхан. Бас нөгөө шударга 5 гишүүн ч бил үү. Юу болов. Бахь байдгаараа л ....

Зочин [202.126.92.99] 2021-01-18 11:01:19

Энэ хүн өөрийнхөө тухай бичжээ дээ

Иргэн [192.82.70.172] 2021-01-18 10:45:02

Манай залуус аймхай нэгдэлгүй төрийн албанд шургалах төдийгөөр сэтгэжбайнаМэдээж одоо 50- 60 нөстай байгаа улсууд ийм байдал бий болсоэд аэмгийн буруутай Үүнйиг өөрчлжх хэрэгтэй Би энэ хүнийг дэмжиж явдаг Нийгэмп гэрэл гэгээ оруулах гэж ном хэвлэл ивээн тэтгэж олон хүэийг ажиилтай байлгаж байгаа Гол нь хэдэн төгрөн олоод үүгээрээ өөрсдийгөө бусдээс илүү гээд улс төр улсаа хорлох авилгэ тендер гээд явдэг манай ихэнх бизнесмэнүүд гэгчдээс ялгаатай Би яахав далайд дусал гэж Алтан тариа гурил жаахан гахайн мах гэх мэт бүтээгдэхүүнийгзориуд сонгож авч хэржглэдэг

Зочин [66.181.177.183] 2021-01-18 10:41:39

Цэнгүүны хэлснийг ойлгох чадваргүй, ойлгохыг хүсэхгүйл дээ,энэ хүн бол либериал үзлтэй жинхэнэ чөлөөт э/з

Зочин [202.179.2.147] 2021-01-18 09:58:55

Алтан тариагийн цэнгүүн мэтийн хулгайчуудад хамааралтай юм ярьж байх шиг

Зочин [64.119.23.213] 2021-01-18 09:50:12

Зөв хэлж ядуу хоосны ялгаа байгаа яагаад ийм болсоныг намууд хариулах ёстой

Зочин [66.181.160.4] 2021-01-18 09:39:58

hudlaa buraad bai buruu muu bolgoniig socialist sistemruu chiheed bai ter ued tor ard tumniihee omno bugdiig hariucdag baisan eruul mend bolovsrol ajiliin bair ayulgui baidal hool huns huuliin shudraga baidliig hangaj avilaggaui niigem baisan shuu uul uurhai toriin medeld sain zuiluud ih baisan

Рэ [122.201.24.101] 2021-01-18 10:10:44

Тэгээд тэр социализмаараа бхгүй яасан бэ?! Чи жиш нь яваад сураглаадах даа хэн чам шиг боддог бсаныг ?! Чи өөрөө ч 88 он гхд ийм юм бичих хэмжээнд бгаагүй !

Зочин [122.201.24.101] 2021-01-18 10:08:51

Рэнцэнтавхай

Зочин [202.9.46.142] 2021-01-18 08:25:18

Пизда нарт хорвоо хатуу болохыг мэдрүүлнээ.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.