Үсчин, гоо сайхны салонд зөвлөмж хүргүүлэв

Aдмин / Хууль

ЭМЯ-наас коронавируст халдварын үед үсчин, гоо сайхны салонд өгөх зөвлөмж боловсруулсныг хүргэж байна.

Ажлын байранд тавих шаардлага:

• Ажилчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах

• Амны хаалт зүүх

• Бээлий өмсөх

• Сандал, орыг 1,5-2 метрийн зайтай байрлуулах

• Хайч, сэнс, сам зэрэг багаж хэрэгслийг үйлчилгээ бүрийн дараа халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэж ариутгах

• Алчуур, нөмрөг, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах

• Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах

• Ариун цэврийн өрөөнд гарын саван, хуурай цаас байршуулах

• Тогтмол агаар сэлгэх

• Хүлээлгийн танхимд зай барих тэмдэглээ хийх

• Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах

• 1л усанд 25мл белизна хийж шал, тавцан, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчих

• 00-г тогтмол цэвэрлэх

• 14 хоногт 1 удаа халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх

Үйлчилгээ үзүүлэхэд:

• Утас болон цахимаар цаг өгөх

• Биеийн халуун үзэх

• Амны хаалт зүүх

• Тос, вакс, түрхлэг зэргийг жижиглэн савалж 1 удаагийн халбагаар таслан авч хэрэглэх. Үлдэгдлийг буцааж хийхгүй, өөр хүнд хэрэглэхгүй

• Аль болох картаар тооцоо хийх

• Гар халдваргүйжүүлэгч байрлуулах

• Хог хаягдлыг уутанд хийж амыг сайтар боож хаях


Сэтгэгдэл

Зочин [192.82.69.14] 2021-01-23 14:36:53

"ОО" ороод бөгсөө арчихыг бичээгүй байна.

mask zuugeed yaj nuurend n tos turheh be ania [64.119.26.204] 2021-01-23 12:26:14

mask zuugeed yaj usee zasuulah yum boldoo agaa

Бичигч [66.181.161.15] 2021-01-23 11:54:33

Дээрх ажлын байрны шаардлагыг бичиж байгаа ЭМЯ-хан үнэхээр мэдлэг дутмаг,хүнд ойлгомжгүй,тушааж байгаа юм шиг бичиж байгаа нь хөөрхийлэлтэй байна.Жишээ нь:биеийн халуун үзэхгэсэн байгаа юм.Уул нь үйлчлүүлэгчийн биеийн халууныг багажаар шалгах гэвэл болно.Мөн Тогтмол агаар сэлгэх гэдэг нь өрөөнийхөө агаарыг тогтмол агааржуулах гэх,хүлээлгийн танхимд зай барих тэмдэглэгээ хийх гэдэг нь бодвол гамшгийн үеийн авах арга хэмжээний дагуу өвчин авах магадлал өндөртэй анхааруулах зурагт хүүдаснуудыг хэлж байх шиг байна.Үйлчлүүлэгч зайгаа авч аюулгүй байдлаа сахиасны дараа тэмдэглэгээ хийгээд зогсохгүй шүү дээ энэ нь ойлгомжгүй байгаа юм.Улсын хэмжээнд үйлчилгээний байгууллагуудад олон хүнд үйлчилдэг үсчин зэрэг газруудад хамгийн ихээр хэрэглэдэг олдоц ихтэй ариутгагчийг нэр зааж ажлын байранд хэрэглэх арга зүйг нь бичиж шаарддаг.Ийм ч юм алга даа.Мэдлэг боловсролоо ахиулж байж хүнд шаардлага тавина шүү.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.