Ж.Сандагсүрэн: Иргэд QR кодоо байнга уншуулах нь нийслэлд хатуу чанга хөл хорио тогтоохгүй байх нөхцөл болно

Aдмин / Хууль

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс өнөөдөр Барс худалдааны төв, Улаанбаатар их дэлгүүр зэрэг худалдаа, үйлчилгээний газруудад ажиллалаа.

Өнөөдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлcэн. Ингэснээр олон нийтийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж буй учраас худалдаа, үйлчилгээний төвүүд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, иргэний QR бүртгэлийг зайлшгүй хийж байх нь чухал байгааг тэрбээр худалдаа эрхлэгчдэд зөвлөн, мэдээлэл өглөө. Мөн мэргэжлийн байгууллагуудаас хүргүүлсэн түр заавар, үйл ажиллагаанд баримтлах тусгай нөхцөл, шаардлагыг заавал мөрдөн ажиллаж, хаа хаанаа хариуцлагатай байх нь коронавируст халдвараас сэргийлэх, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хязгаарлаад буй бусад салбар, чиглэлүүдийг хэвийн байдалд шилжүүлэхэд ихээхэн чухал гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн онцолсон юм.

Тэрбээр “Иргэд, үйлчлүүлэгчид QR код бүхий Ebarimt платформоо байнга ашиглаж, худалдаа үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх бүртээ уншуулж байх нь цар тахлыг тархаахгүй байхад маш чухал. Цаашлаад нийслэлд хатуу чанга хөл хорио тогтоохгүй байх нөхцөл болно” хэмээн зөвлөв. Сүүлийн үед нийслэл хотод голомтлон гарсан халдварын тохиолдлууд нэг орцны иргэд, нэг байгууллагын ажилтнууд байгаа нь хаалганы бариул, цахилгаан шатны товчлуур зэргээр халдварласан байх магадлалтай байгаа юм. Тиймээс нэг удаагийн бээлий өмсөх нь амны хаалт зүүхтэй адил чухал болсныг мөн тодотгосон юм.


Сэтгэгдэл

ааа [202.55.183.178] 2021-01-26 03:13:04

нээрээ тйим шүү

Зочин [202.9.46.16] 2021-01-24 15:25:38

Ajlaa huleelged ogoor zailtagaa ta nar Archaagui fucknuud hudlaa shaaj soliorj duusahguinmaa

Зочин [59.153.114.54] 2021-01-24 05:34:20

QR код уншуулаад Корона вирус халдаагүй юм биздээ?

Зочин [192.82.77.55] 2021-01-24 05:45:53

qr unshuulaad daraa ni tun udaxgui virus avbal ter qr chini uilchlexgui shuudee. gol ni zaI MASK UGAALT ARIUN TSEVER SAXIULAX TALAAR UXUULGA ALBADLAGIIN ARGA XEMJEE XEREGTEI BAINAA SANDAGSUREEN???????????

Зочин [202.126.90.50] 2021-01-24 05:17:23

Сумъяабазар ажлаа хиймээр юмаа, Сандагсүрэн жаахан амраасай

Зочин [66.181.184.164] 2021-01-24 03:37:18

Юу гээд худлаа дэмий тэнээд өвчин тараах гээд байна.Хотын удирдлагаас хурдан зайлцгаа.

Зочин [103.229.120.56] 2021-01-24 03:01:37

Энэ гөлөг УОК дарга юмуу

Зочин [192.82.78.117] 2021-01-24 02:35:22

VACCINE______________????????????????????

Зочин [64.119.25.8] 2021-01-24 01:44:31

Ажлаа хүлээлгэж өгөөд зайлаа.

Зочин [202.9.40.121] 2021-01-24 01:24:39

Захаар, автобусаар яваад үзээч

Зочин [202.126.90.69] 2021-01-24 01:00:38

Хоорондын зай барих,5 дээш хүн нэг дор цугларах хориотой.Нийслэлийн 2 С буюу Сумьяабазар,Сандагсүрэн хариуцлага хүлээ. Өргөө амаржих газарт гаргасан захирамжаа хэрэгжүүлж чадахгүй нөхөд нийслэлийг хөгжүүлэх үү...


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.