Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно

Aдмин / Хууль

Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 25-ны өдөр буюу өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.

Сануулахад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт ял оноосон.

  • Г.Загдаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 / Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол/ дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгож, 15 нэгжийг 1 хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ял, нийт эдлэх ялыг 6 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
  • Харин шүүгдэгч Г.Амарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.


Сэтгэгдэл

Zochin [202.179.27.208] 2021-02-26 01:42:34

Ene hoerch arai denduu baisan ymaa. Helj yarij bagaa ni haraal ursgaad humuusiig hel amaaraa doromjlood. Ulsaas negch handiv tuslamj avdaggui geed hudlaa yariad baisan. Ulsaas halamj avch baisan baina lee. Uul ni yadarsan arhinii hamaaraltai humuust tuslaad hiisen ajiltai ym baisan. Daanch hel am heruul hiij hun doromjilj baidag ni zan haritsaa ni avah ymgui humuus baina lee

Zochin [202.21.109.37] 2021-02-25 05:05:29

Ene 2 t ed byaraa gargaj bhaar oligarhuuddaa garga. chadahgui yaduuchuud yum daa.

Зочин [202.126.89.233] 2021-02-25 02:48:03

Sullaachee gemgui humuusiig

Зочин [202.9.40.213] 2021-02-25 02:44:46

uheesei

ЗОЧИН [202.9.40.29] 2021-02-25 01:40:13

ЭНЭ МУУ ХОЁР ЯАХАВ ЯЛАА ҮҮРЭЭД ЯВНА ЦААНА ЧИНЬ ЭЛБЭГДОРЖ ГЭЖ МОНГОЛООР МИНЬ ТОГОЛСОН ҮНЭН ХУЛГАЙЧ БУЗАР БАРИГДААГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ УУРЫГ БАРЖ БН

Зочин [59.153.87.162] 2021-02-25 01:20:44

МОНГОЛЫН ТӨР ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ЯЛЗРАЛ ЗАВХРАЛД ХЭЛМЭГДЭГСЭД

Зочин [64.119.24.62] 2021-02-25 01:27:56

Haha shaana biz.

Зочин [202.126.90.96] 2021-02-25 01:14:00

энэ нэг муухай 2 өвгөн эмгэн 2 ыг харахаас дургүй хүрмээр тэнэмэлүүд др дөрөөлж бизнес хийдэг муухай хөсрий царайтай 2 новш


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.