Д.Бямбасүрэн Үхрийн сүүл хулганыхаас урт

Aдмин / Нүүр

Төмөр хулгана жил цаг хугацааны жамаар урсан өнгөрөхдөө хүн төрөлхтөн, түүний нэгэн мөчир болсон монголчуудад ухаарал, эргэцүүллийн чамгүй тулгалт үлдээж, зовлон, жаргал хосолсон хорвоогийн хатуу, зөөлнийг амсаж дөжирсөн хүн төрөлхтөнд түүхэнд үл мартагдах, содон сургамж үлдээж байна. Товч тоймловол:

  1. Хүн төрөлхтөн хөгжлийн асар өндөрт хүрч "Хавтгай дэлхий "-н тавцан дээр хав дөрвөлжин даналзах тухай бодох болсон ч Дэлхий бөөрөнхий хэвээр бөгөөд нүдний хараанаас далд хүн төрөлхтнийг бүхэлд нь сүйрүүлэхгүй юм гэхэд хорио цээрийн хашаанд намнаж оруулах аюул бодитой хүлээж байгааг Ковид-19 цар тахал харууллаа.

Нэг метрийг тэрбум хуваасны нэгтэй тэнцүү өчүүхэн вирус цөмийн зэвсгээс аюултай бөгөөд хорсол дайсагналцлын хөрсөнд үржүүлж "бурхны үрсийг" сүйрүүлэх хорон санааны түлхүүрийг чөтгөрийн гарт нэгэнт нээж өгч байгааг анхаарахгүй амьдрах аргагүй болов.

  1. Орчин үеийн хүн төрөлхтний амьдралын өнгийг тодорхойлж байгаа мэдээлэл-технологийн дэлхийг хамарсан сүлжээний "унтраалга" үндэстэн дамжин ноёрхсон цөөхөн медиа-магнатуудын ширээн дээр байдаг бөгөөд Тэд өөрийн дур хүслээр хэнийг ч түгжин тусгаарлах боломжтойг Ану-ын Ерөнхийлөгчийн холбоог хаасан үйл явдал харууллаа.

Төр, санхүү, боловсрол зэрэг гол салбарын ажлаа даатгасан нийтийн хэрэглээний (манай боловсорсон эрхмүүд “сошл” гэдэг) сүлжээний түлхүүр нь хувь этгээд, аль нэг улс гүрний дангаар ноёрхолд байгаа нөхцөлд түүнийг түшиглэн амьдрагчийн хувь заяа мөнхийн эмзэг байдалд оршдогийг энэ үйл явдал нотлов.

Амьдралд тохиолдох боломжтой алив муу үзэгдэл хамгийн эгзэгтэй хүнд үед хамгийн хатуу өнцгөөрөө тулгардгийг Мэрфийн хууль гэдэг бөгөөд түүний үнэн зөвийн, нотолгоог эрэх шаардлагагүй юм.

  1. Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийн нэг болсон нийгмийн амьдралын зохион байгуулалтын ардчиллын утга агуулга, хэрэгжих нөхцөл, шалгуурыг сэргээн тунгаах хурц шаардлага бодитой илрэв.

Агуу их А.Линкольн "Ардчилал бол ард иргэд төрөө байгуулж, төр нь ард иргэддээ үйлчилж, ард иргэд төрөө хянах явдал мөн” хэмээн тодорхойлсноос хойш их хугацаа өнгөрчээ.

Ардчиллын үзэл санаа, утга агуулга нь неолиберализмын өнгө будагт хучигдан, ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх гол арга хэрэгсэл болох төрийн сонгууль гажуудаж, олигархийн захиалгат төрийг төрүүлэхэд үйлчлэх болсныг ардчиллын гол тугч гэгдэх болсон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль Монголын сонгуулиудтай нэн төстэй болсон явдал нийтэд харууллаа. Төрийн сонгууль иргэд, иргэдийн бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрмээс гажиж, ов мэх, хөрөнгө мөнгөнд дулдуйдах нь ардчиллын зарчмын завхрал мөн бөгөөд эцсийн дүнд улс, нийгмийн хүнд хямралд оруулдгийг Дэлхий нийтээр харж, ухаарах боломж гарлаа.

Төмөр хулгана жилийн үлдээж буй дээрх сургамжууд улс орон бүрд өвөрмөц өнгө айзмаар хамаарах нь дамжиггүй. Монгол орон нийтлэг замаас гажаагүй ч өөрийн мөн чанар, оршихуйн онцлогтойгоор энэ оныг үдэж байна.

Монголчууд бид хулгана жилийн эхнээс дэлхийд түгж буй цар тахал, түүнээс улбаалсан эдийн засгийн уналт хямралтай учрахаа ойлгож, хэр чадлын хэрээр бэлтгэж, оны дундуур төрөө шинэчлэн байгуулж, улс төрийн амьдралаа тогтворжуулан хүчээ нэгтгэх чиглэлд чамгүй алхам хийсэн юм.

Гэвч жилийн эцэст хулганын сүүл шарвах мэт огцом хөнгөнөөр төрийн толгойд түймэр асч, Засгийн газар огцорлоо. Монгол төрийн сүүлийн 25 жилийн намтрыг эргэн санавал Засаг төр холбирсон тоогоор Ази тивдээ толгой цохих төдийгүй Дэлхийд ч тэргүүлж мэднэ. Нийгмийн хоцрогдол, эдийн засгийн дорой буурай хөгжил, төрийн тогтворгүй байдлаараа “гадилын орон” хэмээн хочлогддог Латин Америкийн жижиг улс орнууд Төрөө онхолдуулах чадвараараа Монголын хаана ч хүрэхгүй бөгөөд манай олигархууд мөнгөөр төрийг цохидог бол тэнд цэргийнхэн зэвсгээр төрөө унагана.

Энэ удаагийн Монголын Засгийн газрын огцролт хууль дүрэмд заасан процедурын бүх шат дамжлагыг 7 цагийн дотор багтаан дамжиж хэрэгжсэнээр онцлог юм. Өнгөц харахад бүх үйлдэл "хуулийн дагуу" өрнөж, шийдэгдсэн.

МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газар огцрохыг дэмжиж, УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулган, олонхийн саналаар шийдсэн.

Гэтэл Үндсэн хууль гэж чулуун суурь буй. Тэнд "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна", 'Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгон байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" (3.1), "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална " (23.1) гэж заасан буй.

МАН хийгээд УИХ-ын гишүүд Засгийг огцруулахад, ард түмнийхээ саналыг асуусан, судалсан зүйл байхгүй. Олон нийтийн зүгээс У.Хүрэлсүхийн огцрохыг шаардаагүй. МАН-ын гол өрсөлдөгч АН-ын удирдлага сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх нь байтугай толгойгоо хаана байгааг мэдэхгүй болтлоо будилж, сулраад байна. Уг нь толгой мөрөн дээр баймаар. Гэтэл байхгүй. Зарим нь гэдэс гүзээ хавиар, магадгүй түүнээс ч доогуур эрэх янзтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн огцрохыг "огтхон ч дэмжихгүй" гэдгээ УИХ-ын индрээс албан ёсоор мэдэгдсэн.

Ийм нөхцөлд 100 жилийн ойгоо угтаж буй "хашир" нам, түүний нэрээр Улсын Их Хуралд зонхилогчид дэрсний туулай шиг цочирдож, засаг төрийг хямруулах болсны үнэн учир шалтгааныг зөв оношлох нь нийгмийн амьдралын цаашдын тогтвортой байдал, төрт ёсны хойшлуулшгүй захиалга болж байна.

Болж өнгөрсөн үйл явдлуудын баримт мөрдвөл Засгийн газрыг огцруулахад хүргэсэн шалтгааныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тайлбарлахдаа:

  • Эмнэлгийн нэг байгууллагад нялх биетэй, эх хүнд хүмүүнлэг бус, хүйтэн цэвдэг сэтгэлээр хандсаны төлөө Засгийн газар хариуцлагаа хүлээж, нийгмээс уучлал хүсэж байна;
  • Ерөнхийлөгч улс төрийн жагсаал цуглаан зохион байгуулж, санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн;
  • Ерөнхийлөгч шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлж, Үндсэн хуулийг зөрчиж байна хэмээн

тайлбарласан бол Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганд оролцож, Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар Төрийн тэргүүний байр суурийг илэрхийлэхдээ "Бизнесийн тодорхой бүлэглэл, тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Сү.Батболдын толгойлсон бүлэглэл төрийн эргэлт хийж байна" хэмээн мэдэгдсэн билээ. Харин Улсын Их Хурлын орлогч дарга С.Одонтуяа "Энэ бол МАН-ын дотоод зөрчил туйлдаа хүрсний илрэл мөн" хэмээн оношилжээ.

Нийтийн анхааралд хүргэсэн албан ёсны эдгээр байр суурийг үйл явдлын мөн чанар, утга агуулга, үр дагаврын талаас үнэлбэл итгэл үнэмшил төрүүлэхүйц тайлбарыг Ерөнхийлөгч өгүүлжээ.

Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудал хэлэлцэж байгаа. УИХ-ын танхимд Ерөнхийлөгчийг огцруулах хүслийн үзүүр тод цухалзаж байсан нь төрийн эргэлт хийх оролдлого бодитой байгааг харуулсан юм. Энэ дүгнэлтийг үгүйсгэх байр суурь байж болох ч миний хувьд ийм үйлдэл эртний танил юм. МАХН (Одоогийн МАН-ДБ)-ын төв штаб 1991 оны 7 сарын 28-ны Бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг "Монголын тусгаар тогтнолоос урвасан" гэх үндэслэлээр огцруулах, төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан ч шившигтэйгээр нурж билээ. Тэр оролдлого тоталитар дэглэмийн сүүлчийн эсэргүүцэл байсан бол энэ удаагийн оролдлого нөлөө бүхий нэг олигарх бүлэглэлийн ноёрхлын амь тавихын өмнөх алхам юм уу даа.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн огцрох хүсэлтээ гаргах үед улс орны улс төрийн амьдралд хоёр том асуудал нийтийн анхаарал татаж байлаа. Түүний нэгдэх нь 2010-аас 2012 онд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд байсан, Одоогийн Улсын Их Хурлын гишүүн Сү Батболдын гадагш зөөж гаргасан хөрөнгөө байршуулсан олон оронд шүүхийн шийдвэрээр хөрөнгийг битүүмжилж, хамгийн сүүлд АНЦ-ын Нью-Йоркийн шүүх бас ийм асуудлыг хэлэлцэж байв. Тэнд нэр хүндтэй гэрчийн мэдүүлснээр Сү.Батболд болон хамаатнууд “Эрдэнэт”, “Оюутолгой”-гоос ихээхэн мөнгө унагаж, 10 гаруй оронд 100 гаруй хуурамч компани байгуулж байжээ.

Энэ асуудлаар Монголын төрийн зарим салбарт ч доргио чичиргээ үүсч, авлигачид Ерөнхийлөгчийн хэлснээр "амь тавих" байдалд сандарч байв. МАН, түүний бүрдүүлсэн төрийн дээд институт энэ байдалд цочирдон уулгалсан нь намын эрх ашиг, тухайлбал санхүүжилттэй холбоотой байж болох "өндөр магадлалтай".

Олны анхаарал хануулах асуудал нь УИХ шүүхийн талаарх хуулиудыг өөрчилж, Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Шүүхийн сахилгын хороо бүрдүүлэхэд Ерөнхийлөгчийн оролцоог цуцалж, Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын саналаар томилох болсон явдал юм.

1992 онд Үндсэн хууль хэрэгжиж эхэлснээс хойш шүүх засаглал, улс төрийн хүчнүүд болон эрх мэдэлтний нөлөөнд байгаа тухай хардлага, шүүмжлэл тасраагүй билээ.

Шүүх, АТГ-ын тухай хуулиудыг хөндөж байх энэ үед Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг УИХ-ын сонгуулийн үед барьж хорьсон, УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа тангараг өргүүлэхгүй байж ялласан зэрэг нь аль нэгэн эрх мэдэлтэн шүүхэд нөлөөлснөөс үүдэлтэй байж болох тухай асуудал олон улсын хэмжээнд хүртэл анхаарал татаж байв.

УИХ-д Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үед зарим гишүүд “шүүгч нар Төрийн ордны зүүн жигүүрийн гуравдугаар давхраас хэн нэгнийг яллах үүрэг даалгавар авдаг байсан” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч рүү чичилж, сүүлийн үед моодонд орсон "импичмент"-ээр далайлгасан нь нэн ноцтой асуулт үлдээлээ. Тэр нь:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх зэмлэлийг “гүтгэлэг” хэмээн мэдэгдээд, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх байр сууриа илэрхийлэв. Олон түмэн энэ заргын үр дүнг нэхэн хүлээх болно.
  2. Аймаг, дүүргийн шүүгчид Төрийн ордноор орж гарах нь юу л бол. Шүүхийн дээд түвшний хэн нэгэн Төрийн ордны жигүүр, давхрын хооронд гомдол зөөж явсан бол шүүх өөрөө улс төрийн хутган үймүүлэгчийн байр сууринд очсон хэрэг үү?!
  3. Шүүх засаглал болон АТГ-ын тухай хуулийн шинэчлэл ийм үндэслэлд тулгуурлаж шийдэгдэн, төрийн энэ чухал салбарыг эрх баригч улс төрийн хүчний ногтонд оруулав уу? Улиг болтол ухуулдаг "Засаглалын тэнцвэртэй хуваарь", "Шүүхийн хараат бус байдал" сулрав уу, бэхжив үү?!
  1. Сүүлийн 20 гаруй жил тасралтгүй үргэлжилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн тэргүүний хувьд төрийн бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зүй ёсны үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлах оролдлого Шүүхийн салбарт хэрэгжих хуулийг УИХ батлав.

Парламентын засаглалыг шүтэх үзлийн далбаан дор Монгол төрийг задалж буй энэ чиг хандлага “Парламент” нь мөнгөний сонгуулиар, олигарх бүлэглэлүүдийн захиалгаар бүрдэж байгаа одоогийн нөхцөлд улс орны эрх ашиг, хувь заяанд гүйцэтгэх үүргийг бодитой үнэлэх шаардлага нэн хурц болж байгааг үйл явдлын өрнөлт тод харууллаа.

Монголчууд бид олон юм үзэж догширсон зангаараа хулгана жилийн сүүлийн үйл явдлуудыг мартагнан орхиж, өнгөц тайлбарт сэтгэл амарч болох юм. Ямар ч болов одоохондоо Улсын Ерөнхийлөгч нь “төрийн эргэлт болж байна” хэмээн мэдэгдсээр атал УИХ нь учир явдлын тайлбарыг хаалттай чуулганаараа ч сонсолгүй ”эв нэгдэл” хэмээн уриалаад чуулганаа өндөрлөв. Улсын Их Хуралд "чүүчилүүд" их л олон болж дээ. Тэгэхдээ олон хавар нэгэндээ гэж нэг сануулга бий.

"Зовлонгоос ангижиръя гэвэл зовлонгийн шалтгааныг арилга" гэсэн бурхны сургаал ч бий. Тэгээд ч цагийн өнгө биднийг алив бүхэнд чамбай няхуур хандаж, урьд урьдынхаас илүү ухаалаг, холч бодлогоор амьдрахыг шаарднам бус уу.

Монголын улс төр, нийгмийн амьдралд олонтоо тохиолдож буй хямралт байдлыг нягтлан шинжилбэл түүний үндсэн шалтгаан, гол зангилаа нь дараах хоёр асуудалд тулдаг билээ.

Түүний нэг дэх нь, 1992 оны Үндсэн хуулиар 76 гишүүнтэй, нэг танхимтай. Улсын Их Хурлыг “төрийн эрх барих дээд байгууллага” хэмээн тогтоосноор өөрийгөө хянах чадваргүй төдийгүй, улс төрийн аль нэг хүчинд дулдуйдсан “масоны төр”-ийн зэрэмдэг тогтолцоонд шилжсэн билээ. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ доголдлыг өөрчилж чадаагүй юм. Одоогийн шүүх засаглалыг тойрсон ээдрээтэй асуудал энэ доголдлын нэг л салаа мөчир юм.

Төрийн дээд эрх мэдлийг бүх ард түмний төлөөлөлтэй Ардын Их Хуралд хадгалж, Төрийн бүх салбар, түүний өмнө ажил үүргээ хариуцдаг болсон цагт Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт шилжинэ. Ардын Их Хуралд Улсын Их Хурал, ИТХ-д хамгийн олон удаа сонгогдож, олон түмний итгэл хүлээсэн төрийн зүтгэлтнүүд болон залуучууд, ахмадууд, ҮЭ, соёл шинжлэх ухааны салбараас сонгогдсон төлөөлөгчдөөр бүрдүүлэхэд нийгмийн эрх ашгийг бүрэн илэрхийлж чадах нь эргэлзээгүй. Гэвч энэ асуудлыг ойр мөд шийдэх боломжоо 2019 онд алдсан билээ.

Одоогийн улс төрийн амьдралын ээдрээтэй байдлын хоёр дахь шалтгаан нь улс төрийн намуудыг шүтэх үзэлд үндэслэж, нэг талаас тэдэнд төрийн эрх мэдлийг авах онцгой эрх олгосон хэр нь, нөгөө талаас төрийн эрх мэдлийг худалдах, худалдаж авах, олон түмнийг сонгуулийн бохир технологи, худал хуурамч амлалтаар төөрүүлэх, төрд ноёрхсон олигарх бүлэглэлүүдийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүд хаалгыг нээж өгч байгаа "Улс төрийн намын тухай хууль"-ийг өөрчилж чадахгүй байгаад оршино. Энэ асуудал сүүлийн 10 гаруй жил Улсын Их Хурлын чуулганы шийдвэрлэх асуудлын тоонд орж яваа боловч одоогийн эрх баригч МАН-ын дангаар ноёрхлын үед УИХ-ын санаачилсан төсөл хэлэлцэж, нийгэм хүлээн зөвшөөрөх шийдэлд хүрэх магадлал тун бага.

Намуудын тухай хуулийн шинэчлэл хийхэд тэдний хариуцлагыг дээшлүүлж, нийгмийн хяналтад оруулах шаардлагыг хэрэгжүүлэх нь нийгмийн амьдралын үндсэн захиалга мөн болно.

Улс төрийн шударга, тэгш өрсөлдөөний орчин бүрдүүлж, намуудын хариуцлагыг дээшлүүлэн авлигын мафиоз сүлжээнд орох боломжийг хаахын тулд адаглаад л хууль шинэчлэх концепц буюу үзэл баримтлалыг зөвшилд хүргэж тогтсон байх зайлшгүй шаардлагатай. Үндсэн хуулийг өөрчлөх үед эрх мэдэлтнүүдийн ов мэхэнд хөтлөгдөн хашигдаж гаргасан алдааны гашуун сургамжийг мартах ёсгүй.

Намын тухай хуулийг шинэчлэхэд төр нийгмийн талаас баримтлах гол чиглэлүүдийг олон түмний саналыг судлах үндсэн дээр ҮАБЗ-өөр хэлэлцэн тогтоож, улс төрийн бүх намуудын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр толгойлуулсан ажлын бүлгээр шүүн хэлэлцэж, төсөл боловсруулсан нөхцөлд нийгмийн зөвшилд хүрч, улс төрийн орчныг эрүүлжүүлж болох юм.

Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч мөн гэсэн Үндсэн хуулийн заалт (30.1)-ын утга агуулга, ач холбогдол, үр ашгийг монголчууд нэгэндээ хүртэх, үнэлэх боломж олдох билээ. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэл нь иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэж хамгаалахдаа, санхүүгийн бэрхшээлийн улмаас олигархуудын халаасанд орж, нийгмийг хуваан өмчилж буй бүлэглэлүүдийг тэтгэхэд бус, Төрийн эрхийг авч, түмний заяаг шийтгэж тэмүүлэгч субъектүүдэд, өндөр хариуцлагын буулгыг нь тохож өгөх, нийгмийн захиалгыг биелүүлэхэд чиглэх ёстой.

УИХ-ын 2021 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд уг асуудалд багтаж орсон. Тэгэхдээ Ардчилсан нийгэмд эрүүл үзэл баримтлалтай, өндөр хариуцлагатай олон намын тогтолцоо хэрэгтэй болохоос олон "мам"-ын тогтолцоо тус болсон түүх байхгүй билээ. УИХ-д суудалтай намуудын сүүлийн 5-аас 10 жилийн санхүүгийн үйл ажиллагааг бүрэн шалгаж үнэн байдлыг нийтэд мэдээлэхгүйгээр тэднийг төсвөөс санхүүжүүлэх асуудлыг шийдэх нь ээлжит хуйвалдаан төдий болох бөгөөд үхэр жил сүүлээрээ хулганаас дутахгүй шилбүүрдэж ч магадгүй юм.

Үхрийн сүүл хулганыхаас урт шүү дээ.

Д.Бямбасүрэн

2021 оны 2 сарын 18-ны өдөр


Сэтгэгдэл

Зочин [195.46.106.44] 2021-03-02 12:02:06

Хэн хэлсэн бичсэн нь хамаагүй. тэндээс хэрэгтэй зүйл юу байгааг нь олж харах нь таны чадамж. Хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хаячих. Улс төрийн намуудын хууль яаралтай гаргах, УИХ-д нийгмийн давхарга бүрийн төлөөлөлийг оролцуулах боломжоор хангах, намуудын санхүүжилтийг шалгах, аливаа асуудлын учир улыг сайтар олж, тал бүрээс нь судлан холч ухаанаар хандах гээд л сургамжтай л юмнууд сануулжээ. Хэрэггүйг нь зүгээр л орхичих. Өвгөн бичээчийг бүү доромжил. Танд өөрт чинь эргээд тусна. Бямбасүрэнгуай, Ганболд, Дорлигжав 3 жоохон яаруу сандруу буруу зөрүү юм хийсэн нь ард түмэн,төр улсад тусгүй юм болсон нь үнэн. Ганболд Дорлигжав нарыг хэн бэ гэдгийг цаг хугацаа харуулсан. Төр түмэнд буруу санасан хүмүүст Тэнгэрийн гэсгээл гэж айхтар юм ирдэг гэдгийг хүн бүр мэдэж сүлдэндээ сүсгэлж явахтун.

Зочин [64.119.16.159] 2021-03-02 02:29:29

uvuu ta odoo amar a

С.Ганбаатар-Босоо [205.189.56.246] 2021-03-01 06:22:55

Намайг ерөнхийлөгчөөр сонгочих. Тэгвэл би хулганы сүүлийг үхрийнхээс урт болгохоо амлая

Зоч [64.119.25.205] 2021-03-01 00:49:57

Барын сүүл ч бас богинод орохгүй дэ, туулайнд сүүл гэх юм юу бхав, за тэгээд луу, могойны сүүлийг хэмжих л үлдэх юм шив дэ ...

Зочин [202.126.89.64] 2021-02-28 21:00:39

Та нар наад өвгөн шигээ сэтгэх болоогүй шүү хэн хэн гэдэг нь удахгүй тодорноо тэр цаг та бүхэн урьд бичсэн зүйлээсээ ичих болно тэр цагт та нар монголоос явсан байна даа хувхай хөлсний бичээч нараа монгол аав ээжээс гараагүй юм шиг байх юм ухаараач хүний гар хөл болж бгаа чин ...өвгө дээдэс минь тэнгэрээс харж бгаа шүү

Zochin [66.181.161.62] 2021-02-28 19:42:38

Odoo bolichih uvuu mongoliig suiruuleh anhnii alhamiig hiisen hun.

Бат [121.101.238.60] 2021-02-28 19:18:22

Энэ зөнөг өвгөн монгол орныг сүйрүүлэх эхлэлийг тавьсан. Худлаа юм ярьж бичиж цэцэрхэхээ болиоч ээ. Одоо 35 хүртэлх насны залуус энэ өвгөний монгол орныг сүйрүүлж элгээр нь хэвтүүлсэнийг мэдэхгүй болохоор их л сайн сайхан буурал гэж боддог... зөнөг толгой нүгэл буяны дэнсэнд ирж байгаагаа мэдэхийн дээдээр мэдэж байгаа..

Сониуч сонжооч [66.181.161.99] 2021-02-28 23:45:44

Монголыг эдийн засгийн хувьд сүйрүүлж чадсан л гавъяаг АН мартдаггүй магтдаг юм. Гадныханы мөнгөөр хувьчлал нэрийн дор бүх зүйлийг цөлмүүлчихээд үлдсэн хог хаягдлыг нь 20 дахин үнэлж монголыг молигдсоныг нь хөгшид мартаагүй ч өөрийнхэн үеийн настайчууд ажлын байр нь үйлдвэр заводоо хувьд очсоноор ажилгүйдэж гундсаар хорвоогоос зүхсээр буццагаасаныг мартсан бололтой доо.

Бар [202.126.89.105] 2021-02-28 15:50:17

Барын сүүлч гэсэн хулганыхаас урт, тэхээр туулай жил гарч байж л нэг амьсгаа авах шивдээ, луу дээр тэгээд сүйр2

Зочин [202.126.88.197] 2021-02-28 14:53:36

Buurliin ug unetei!!!

Зочин [203.23.49.49] 2021-02-28 14:31:44

Зөнөчихсөн цагаантны үлдэгдэл одоо амаа хамхи

Зочин [202.131.228.50] 2021-03-01 15:01:26

Та нэг юм бичээд нэрээ нуулгүй БС-гуайн бичлэгт хариу гээд нийтлэлээ тавьчих. Хэдэн хүн хандах нь вэ? Харъя даа Нохой шиншлэхгүй юм гарна гэж бодож байна. Хэлж байгаа үгнээс чинь хараад ийм бодол төрж байна. Ахмад үеэ сонсохгүй залгамж үе байдаггүйг сана.

Овоо юм уу гэсэн олиггүй өвгөн байна лээ [202.126.90.38] 2021-02-28 14:16:11

Балай өвгөн одоо НОХОЙ-ныхоо баасыг яаж арилгахаа бодоод суу.

Зочин [202.9.40.50] 2021-02-28 14:03:07

Өвгөн минь одоо элдэв юм бичиж залуусын толгойг эргүүлээд яах вэ. Одоо үед хүний толгой амархан мангуурдаг болсон байна лээ

Залуучууд [205.189.56.246] 2021-02-28 21:12:09

Ийм балай юм уншдаг залуучууд одоо байхгүй болсоон

Zoshin [103.229.121.56] 2021-02-28 17:00:42

Ahmadiin cyrgaali alt gedeg minii huu MANii holcnii bisheeshee...

Иргэн 2050 [202.126.89.94] 2021-02-28 13:35:58

Бямбасүрэн гуайг муулж байгаа бол лав сайн хүн биш ээ. Бямбасүрэн гуайг би хувьдаа танихгүй. Монголын төлөө цохилох зүрх, сэтгэл, хүсэл түүнд бий. Монголын төр түүн шиг хүмүүсийг насан туршид нь ашиглах хэрэгтэй! Хүн муулж бичиж байхаар өөрийгөө боловсруулах зүйлд анхаарч ажилласан дээр шүү! Завтай, ажилгүй хүн л хүнийг муулж байгаа.

Зочин [66.181.161.89] 2021-02-28 18:04:12

Харин тийм

Зочин [78.82.243.241] 2021-02-28 17:42:43

Byambasuren guitai en zeregtsej setgeh hun algadaa Yuuch medehgui bichsen yumyg ni oilgoh chadvargui murtluu hun muulahdaa r sain humuus yamar olon bainaa gaihah yumOyuny doriotol ih boljee

Mongol [202.9.40.191] 2021-02-28 13:52:35

Ene hun mundag shuu demjij bna erunhiilugch bolooroi amerik uwgchuulees dutah yum alga

Ард [203.91.115.49] 2021-02-28 12:21:13

Буурал мянгуужин олон сайхан залуусын амьдрал хүсэл мөрөөдлөөр тоглосондоо одоо нүгэл нүдээр гарахыг үзээд л үхэх нь үлдээ шив.

Зочин [202.55.188.102] 2021-02-28 15:38:22

988888888

зочин [66.181.179.195] 2021-02-28 11:19:52

ЭНЭ ХҮН БОЛ ТОТАЛИТАР ДЭГЛЭМИЙН ҮЕИЙН СОЦИАЛИСТ ТӨВЛӨРСӨН ТӨЛӨВЛӨГӨӨТ ЭДИЙН ЗАСАГТ ЭРЭГ ШУРАГ НЬ БОЛЖ ЯВСАН ЭГЭЛ КОММУНИСТ ӨВГӨН.БӨӨН ХОЦРОГДОЛ ХЭНЭЭ ТУССАН ХТЙХ ЮМАА ОЛЖ ЯДААД Л БУВТНААД ҮГЛЭЭД НЭР ТӨРЧ ГЭЖ АЛГА. ТАЙВАН АМАРМААР ЮМ.

Зочин [202.126.89.70] 2021-02-28 10:53:09

та одоо болчихвол болдоггүй юм уу

Зочин [66.181.187.73] 2021-02-28 11:06:49

Харин тийн, зөнөсийн байлгүйдээ,

зочин [202.126.88.180] 2021-02-28 10:33:24

Үеийн үед эх орноо гэсэн өвгөд хөгшдөө буудаж алж, нутаг зааж хөөж байсан юм, ард нь дандаа орос хятадууд байдаг байсан , түүх давтагдаж дахин харааж зүхэж эхэлж байна

Үнэн үг Алтнаас ч үнэтэй [107.77.205.135] 2021-02-28 06:02:35

Д. Бямбасүрэн гуай маань дандаа л үнэн, ухаарлын үгс хэлэх юм даа! Одоо улс нийгмээрээ тоглож ханасан бол бодолцох л чухал асуудлууд шүү!

Zochin [112.187.178.1] 2021-02-28 19:39:28

Erunhiilugchid neree devshuul bi demjinee

Зочин [202.9.46.154] 2021-02-28 04:04:50

Zugeer l zailaa hudlaa huuramch ovgon

Зочин [64.119.19.127] 2021-02-28 03:53:40

Энэ муу буриад өвгөн Монголд их гай тарьсан, хар энергитэй хүн. 20-р тогтоол гэгчийг гаргаж монголын бүх иргэнийг хохироосон зөнөг муу хар хулгайч байгаа юм.

Зочин [203.91.115.52] 2021-02-28 22:52:44

энэ гадаадынхантай улс ороноо баялагаа хоосолсон хулгайчууд шиг биш хамгийн мундаг шударга ерөнхий сайд б.сан

Зочин [59.153.113.138] 2021-02-27 21:00:17

20р тогтоолоор ард түмэн яаж сүйрэл болсныг тэр үеийн хүмүүс одоо мартжээ тэр тогтоолоос мөнгөний ханш одоог хүртэл унаж байгаа шүү дээ тэр нэгэн өглөө авдранд байсан 6000 төгрөг 3000 болсон байхад тээшээ ЗГ хол доошоо газар хатуу байж билээ

Зочин [192.82.76.21] 2021-02-27 21:45:34

Үеэ өнгөрөөсөн Бямбасүрэнгээс сургаал сонсох хэрэггүй. Коронавирусын эрин үед бид хамгийн шилдэг залуусыг олж удирдуулах болсон.

Зочин [59.153.113.138] 2021-02-27 21:10:19

Энэ үед 6000 төгрөгтэй хүн ч ховор тэр үед 1 америк доллар 20 орчим төгрөг байсан бол уу

иргэн [66.181.161.24] 2021-02-27 19:44:31

МОНГОЛЧУУДЫГ ЯДУУРАЛ РУУ ТҮЛХСЭН БУРИАД ДАА. НЭГ ШӨНИЙН ДОТОР ГЭНЭТИЙН 20 ДУГААР ТОГТООЛ ГЭГЧИЙГ БАТАЛЖ МӨНГӨНИЙ ХАНШИЙГ 50% УНАГААЖ.ЮМНЫ ҮНИЙГ 2 ДАХИН НЭМСЭН ГЭЭД БОДДОО.ӨНӨӨДӨР ТАНЫ 100 САЯ ТӨГРӨГ МАРГААШ ӨГЛӨӨ БОЛОХОД 50 САЯ ТӨГРӨГИЙН ХАНШТАЙ БОЛВОЛ ТА ЯДУУРНА БИЗ ДЭЭ. ИЙМ Л ЮМЫГ ХИЙСЭН ГЭЭД Л ДҮГНЭЧИХ.

Бүрэн хойшоо [103.26.195.213] 2021-02-27 19:08:53

Дундаж бидний амьдралыг самарсан хүн дээ.

Зочин [192.82.72.26] 2021-02-28 00:33:20

Тийм шүү

зочин [64.119.23.110] 2021-02-27 18:35:02

Олигархи баячууд энэ өвгөнийг үхээсэй гээд их хараах юм даа, Энэ хүн монгол эх орныхоо төлөө л дугарч байна. мөн ч их хараах юм даа баячуудын хөл гарууд

зочин [192.82.70.113] 2021-02-27 17:43:46

Одоогийн болж байгаа үйл явдалыг энэ Өвгөний дайны ухаж ойлгох ,хүмүүн ховорджээ. Эсвэл хүсэхгүй байна уу. Толгойны орой руу эрт орой аль нэгэн цагт орно гэдэгт итгэж байна.

Ч.Насанбаяр [202.179.21.219] 2021-02-28 04:11:11

Эрхэм буурал : Эх орныхоо төлөө оюунаа чилээж одоо цагийн үнэн төрхийг олонхи бодитой ойлгоосой гэсэндээ бичсэн зүйлээс цаашдын асуудалд анхааруулсан бололтой. Даанч энэ цаг дор 30 жил хуримталсан балаг дүүрээд сагаж . Ахмадын үгийг хэрэгтэй. Бас ахмадууд хойч үеийнхээ төлөө жагсахад арай 2008 шиг буудахгүй байлгүй. Залуус бол гэнэдэж мэднэ дээ.

Zochin [172.58.45.6] 2021-02-27 16:24:15

Mongol hun ! Hun torolhtonii undes n bolhoos mochir navch bishee

Зочин [64.119.26.170] 2021-02-27 14:38:36

Ene uvgun odoo bolioo

Зочин [103.26.193.233] 2021-02-27 12:45:26

Зөнөг өвгөн минь битгий ард иргэдийг дарамтлаад айлгах гээд бай .Муу амтай муухай өвгөнөөс бүү ярилцлага авч бай бүүр зөнөглөчихсөн хүн

Зочин [64.119.20.70] 2021-02-28 11:08:54

Хөгшрөхийг үзэлгүй төрөл арилжаарай чи

Зосин [202.9.47.41] 2021-02-28 06:38:19

Чамаас илүү тархи учир маш соргог харж хэлсэн байна чи мөнгний төлөө энэ өвгөн улс рны төлөө хэлсэн байна усан толгойтоо

Зочин [202.9.46.154] 2021-02-28 03:58:38

Hrn thh muu amtai gaitai ovgon

Иргэн [122.201.31.194] 2021-02-27 09:56:04

Бямбасүрэн гуай та “зовлонгоос ангижрья гэвэл зовлонгийн шалтгааныг арилга” гэж бурхны сургаалийг иш татчихаад өөрөө шалтгааныг нь биш зовхон зовлрнгий нь биччихэж. Энхбаярын үеэс эх үүсвэр нь тавигдаж, Элбэгдоржийн үед төгс төгөлдөр болсон одоогийн зовлонгийн шалтгаан болсон гажуудлыг засах чадвар Баттулгад даанч байсангүй. Наад захын жишээ гэхэд л Баабар сангийн сайд, Ламбаа эрүүл мэндийн сайд болж байсан үеийг огт бичээгүй байж гажуудлыг арилгах гэж муйхарлан зүтгэсэн Хүрэлсүх рүү давшсэн байна. Тэгэхээр зовлонгийн шалтгаан луу Хүрэлсүх давшиж, харин та том үг иш татчихаад зөвхөн зовлонгий нь бичсэн байгаа нь таны нэр төрөө ашиглан байж бичсэн үгний цаад Санаанд Баттулгын зовлонг л харуулж. Үхрийн дараа гарах бар бүр ё урт сүүлтэй. Тэгэхээр сүүл хавиар эргэлдээд яахав дээ.

Зочин [202.9.46.171] 2021-02-27 16:37:42

Чи буддын сургаал айлдаж бга биш соларад бай

Зочин [202.9.46.54] 2021-02-27 16:17:04

Яг үнэн...энэ өвгөн зөнөсөн байна.

Ард [66.181.161.18] 2021-02-27 12:44:38

"Үхрийн сүүлэн дээр хутга" гэж...жилийн төгсгөлийн тухай яриагүй байх аа.

Зочин [124.158.68.199] 2021-02-27 11:40:18

Төэы бичсэнтэй санал нэгтэй. Дэмжиж байна. Барын сүүл ч тун хүчтэй шавхуурдах биз.

Зочин [64.119.20.148] 2021-02-27 09:55:29

Алдаа оноог дэнслэх ахмад зөвлөх юм даа.

Зочин [202.9.46.101] 2021-02-27 08:31:08

20-р тогтоол ч цаг үеэ олсон Монгол улсын эдийн засаг,барааны хомсдлыг аварсан агуу тогтоол байсан юм шүү. Энэ хүний дайны сэтгэдэг толгойтон 90 оноос хойших төр засагт байсангүй дээ.Болдог бол энэ хүний уураг тархийг тархины тураалтай нөхдөд суулгачих юмсан.

Зочин [202.55.188.102] 2021-02-28 17:40:02

Үнэнийг өгүүллэгч өвгөн ах минь урт насалж удаан жаргаарай

Зочин тэтгэвэр [202.9.40.53] 2021-02-27 14:43:36

Дэмжиж байна. Монгол төрийн хүн хэмээх ахул энэ Эрхэм мөн болой. Танд эрүүл энх, сайн сайханыг хүсье.

Зочин [172.56.12.103] 2021-02-27 08:01:47

Өвгөн үхэр жилийн төгсгөлд их юм болохыг зөгнөжээ. Энэ ч аргагүй л алсаас мэдрэгдэж байгаа байх. Одоо монгол төрд тулхтай хүн алга даа. Ус цутгуулаад нүхнээсээ гарч зугатаах зурам шиг л юмнууд байна. Хүрэлсүхийг хар, яаж байна. Ийм удирдагч байдаг гэнээ.

Зочин [66.181.161.40] 2021-02-27 01:54:20

Гайхалтай

Иргэн [202.126.90.106] 2021-02-27 01:31:15

Охин нь АН-д ажиллаж байгаа болохоор бичсэн зүйл яг л худалдагдсан хүнийх гэмээр болжээ. Бямбасүрэн гуайг ингэж сэтгэдэг гэж арай ч бодсонгүй. Уг нь хүндэлдэг хүний маань нэг байсан юм.

Реатваген [192.82.69.193] 2021-02-26 22:55:52

Өдий настай гэхэд Бямбасүрэн гуайн ухаан, сэтгэлгээ хоёр өнөөдрийн үсээ гельдсэн хөндий цээж 10 богоон залуучуудынхаас давна даа харин чиг. 90 онд энэ хүн, 96 онд Энхсайхан хоёр зоригтой шийдвэр гаргаж Монголыг аварч байсан юм шүү.

Зочин [103.26.193.233] 2021-02-26 22:39:57

Зөнөг өвгөн битгий муу амлаад бай наад муухай амаа гэртээ л шингээ

Зочин [192.82.78.19] 2021-02-26 22:17:39

Бямбасүрэн гуайгаас өөр бичдэг боддог эдийн засагч, хуульч, төрийн зүтгэлтнүүд байдаг бол зэрэгцүүлээд уншихсан. талуудад хуваагдаад л үзсээр юмдаа, маниус

Зочин [124.158.68.199] 2021-02-27 11:43:23

Эрийг нас дарна, уулыг цас дарна гэдэг. Моншууурах янзтай болж дээ.

Зочин [66.181.186.155] 2021-02-26 22:07:12

энэ мянгуужин монгол орныг самарсан п и з д а үх ээ гүй юмуу

Сонгогч [202.126.89.146] 2021-02-26 20:49:14

Настан тэнэг, мөннөнд хууртдаг хүн биш. Ойлгоыг хүсвэл хэрэгтэй үг хэллээ

Иргэн [64.119.22.192] 2021-02-26 20:29:26

5G бол АНУ-ын NASA-гийн тагнуулын технологи.

Зочин [202.9.46.154] 2021-02-28 04:02:29

5G bol china buteel ted ch neesen delhii medne

Зочин [66.181.161.61] 2021-02-27 10:38:09

Хятадад илүү хөгжсөнлдөө их мэдэхээ

Зочин [80.215.75.236] 2021-02-26 19:27:49

Зөнөг мянгуужин

Зочин [202.179.27.97] 2021-02-26 22:07:41

Чамд бол сэтгэх ухаан ч байхгүй муу гөлөг минь

магнай [205.189.56.246] 2021-02-26 20:04:36

Яг үнэн

ахмад [64.119.21.233] 2021-02-26 15:55:36

Энэ өвгөн буурай хэчнээн үнэнг хэлнэ бэ!.Ийм сайхан өндбр настны үг нэгийг санагдуулж хоёрыг бодогдуулах бус уу.!

Зочин [122.201.31.75] 2021-02-27 14:32:50

Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй Үхэр унасан хүнд нохой өшөөтэй

Зочин [202.179.27.97] 2021-02-26 22:08:40

Зөвлөхөөр ав ерөнхий сайдаа

иргэн [202.131.247.198] 2021-02-26 15:46:55

Ухаантай, ухамсартай хүмүүст бол ч маш чухал, хэрэгтэй дүгнэлтийг өгчээ. Яах ч аргагүй л аливаад дүгнэлт хийж чадах чадвартай, улс орноо гэсэн сэтгэлтэй иргэн дээ

Зочин [203.91.115.52] 2021-02-28 22:59:18

дэмжиж б.на зөвлөхөөр авхад буруудахгүй л б.х

Зочин [111.199.61.249] 2021-02-26 15:22:19

MUNDAG SHUU!

Зочин [118.165.41.236] 2021-02-26 15:05:27

Өтөл өвгөн насны бөгсөнд ингэж худалдагдах гэж

Зочин [122.201.31.75] 2021-02-27 14:35:26

Настныг адлах хэрэггүй ээ. Азтай нь өтөл насыг зооглодог гэдэг.

Монгол Улсын иргэн [117.111.15.169] 2021-02-26 14:13:45

Буурлаас үг сонс. Болсноос ам хүрт гэдэг үг бий шүү. Ахмадуудынхаа амьдралын олон жилийн туршлага, мэдлэгийн уурхайгаас хүртэх нь юу нь болохгүй гэж. Залуучуудад мэдлэг боловсрол байвч амьдралын хар, цөлх ухаан, туршлага, дадлага дутах нь мэдээж шүү дээ. Үнэхээр юмны голыг нь олоод хэлжээ. Даанч үг сургаалыг нь хүлээж авах голдоо нүхтэй махан толгойтнууд УИХ, МАН.д хэр зэрэг байгаа болдоо хөөрхий.

Зочин [202.9.46.206] 2021-02-26 15:35:17

Зззааасссс

Зочин [91.20.63.141] 2021-02-26 13:57:04

Бла бла бла

МОНГОЛ [202.9.47.25] 2021-02-26 13:46:10

БУУРАЛ МЯНГУУЖИН ЖООХОН ҮНДЭСТЭЙ ЮМ ЯРИХГҮЙ БОЛ ОДОО ЗАЛУУСЫН ДООГ БОЛОХ НЬ БАЙНА ШҮҮ. ТОО БАРИМТ АНАЛИЗ БИШ САНААНДАА ОРСОНЫГ НЭГ ИХ САНАА АЛДАЖ БАЙГААД Л ДУТУУГЫН КОМПЛЕКСДДОГ ЦАГ ӨНГӨРЧЭЭ.

Зочин [64.119.21.50] 2021-02-26 13:38:19

Үхэр жилийн сүүлээр нилээн юм болох нь дээ

Бямбаа [103.229.122.69] 2021-02-26 13:06:30

Ахмадаа хүндэлж сурмаар юм Үнэт зөвөлгөөг нь авч баймаар юм

Зочин [66.181.161.61] 2021-02-27 10:39:02

Энэ үнэд хүрэх үү

Зочин [66.181.161.14] 2021-02-26 12:27:40

Шинэ ЗГ-ын тэргүүн одоо амьд сэрүүн байгаа Ерөнхий сайд нарыг цугалуулан зөвлөл байгуулан ажиллана гэсэн үнэн болов уу. Анхаарч үзмээр олон чухал дүгнэлтүүд байна паа.

ЗОЧИН [59.153.87.162] 2021-02-26 12:23:16

МОЛОМОО ЧИ ... ГЭДЭГ ШИГ УНДРАА ЯГ ҮНЭН БӨГӨӨД ЗӨВ ҮГ ХЭЛСЭН ЮМ ШҮҮ. ДАШИЙН БЯМБАСҮРЭН БОЛ МАШ ӨӨДГҮЙ МУУХАЙ ХҮНЛ ДЭЭ, ҮҮНИЙГ НЬ ИХ УДИРДАГЧ ЦЭДЭНБАЛ ГЯРХАЙ ТАНИАД ЭНЭ НӨХРИЙГ ХАРИУЦЛАГАТАЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ХЭЗЭЭЧ ДЭВШҮҮЛЭН ТАВЬЖ БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ. ӨДГӨӨ ИХ МЭДЭГЧ БОЛЖ ДОНГОСООД БАЙГАА ЭНЭ ЭТГЭЭД ЗАСГИЙН ГАЗАР ТОЛГОЙЛОХДОО СОНГОЖ ДЭВШҮҮЛСЭН ҮХЭЭРҮҮД ДОРЛИГЖАВ, ХАЛЗАН ГАНБОЛД БАТ ҮҮЛ ГЭЭД БҮГД ХУЛГАЙЧ УРВАГЧ НАР ТЭДЭНТЭЙГЭЭ НИЙЛЖ УЛСЫН ЭРДНЭСИЙН САНД БАЙСАН ТАВАН ТОНН АЛТЫГ ГАДГАШ ГАРГАЖ ЗУВЧУУЛСАН ГЭЭД ТООЧВОЛ ....НҮГЭЛЭЭ ДААМГҮЙ ИХ

Авгад [192.82.74.240] 2021-02-27 11:51:08

Буриад зэрэг олон бүлгээс бүрдсэн Монгол угсаатны уураг тархи, ноён нуруу болсон ийм ухаант мэргэд байсан цагт гэрийн харьяа хатавчаар шургалан голомтонд маань суурьшсан хятад цустнууд овоолон хувхай яс хаясан ч Монгол оршсоор байх болно!

Зочин [43.242.243.84] 2021-02-27 04:54:45

Монголын дунд давхаргыг хэний ч юм заавраар үгүй хийж баян ядуу хоёрыг туйлыг буй болгох үндэсийг энэ хүн тавьсан...

Зочин [203.217.139.240] 2021-02-26 18:00:17

Энэ өвгөн Ерөнхий сайд байсан, эрх мэдэлтэй байхдаа энэ яриад байгаагаа хийхгүй яасын, хий ярихаас цаашгүй болчихоод юугаа элийрээд байдаг юм бэ. Зөнөжээ гэж... 20 дугаар тогтоолоор хамаг амьтныг балласан нөхөр дөө. Одоо балайрахаа боль оо. Монголын эдийн засаг энэ нөхрөөс болж элгээрээ хэвтээд одоо өндийх ч чадалгүй шавар шавхайтайгаа хутгалдаад байгааг мэдэхгүй хүн гэж байхгүй байх. Одоо дуугүй байж, улс орны асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх гээд буруу зөрүү юм ярьдгаа боль. Харин нүглээ наманчлаад дуугүй л суух хэрэгтэй.

Zocnin [68.145.61.75] 2021-02-26 11:52:20

Byambasuren guain tolgoig halzan Ganbold erguulcnihsen yum

ЗОЧИН [66.181.169.162] 2021-02-26 11:39:07

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЭХ ЯВЦЫГ ХУРДАСГАСАН НӨХӨР БАЙГАА ЮМ ДАА. 20 ДУГААР ТОГТООЛООР.... ГЭМШИХГҮЙ ЮМ ДАА.

Зочин [103.11.195.34] 2021-02-26 11:37:50

Энэ зөнөсөн буриад хэзээ тэнэгтэхээ болих юм болоо. үхэж байж болих гээд байгаам байхдаа

Зочин [192.82.74.240] 2021-02-28 11:02:51

Авгад [192.82.74.240] 2021-02-27 11:41:59

Буриад зэрэг олон бүлгээс бүрдсэн Монгол угсаатны уураг тархи, ноён нуруу болсон ийм ухаант мэргэд байсан цагт гал голомтонд маань гэрийн хаяа хатавчаар орж ирж суурьшсан хятад цустнууд овоолом хувхай яс хаясан ч Монгол оршсоор байх болно!

Зочин [202.55.188.38] 2021-02-26 15:53:17

Буурлаас үг сонсч сур. Залуу байж үзээгүй хэн байх вэ, бүгд л хөгширнө.

Зочин [103.57.94.136] 2021-02-26 11:23:38

Эцэст нь дахиад хэлхэд. Хар ПР, бүсэлхийнээс доошхи үзээрийн бузар сэдвийн эсрэг Гэгээлэг, хүн болгоны амьдралд хэрэг болохуйц, зөв цэгцтэй мэдээллийг ард иргэдэд түгээх хэрэгтэй. Төмөр зам тавантолгойгоос үүдэлтэй хөшигний ар дахь толхилцоон захиалгат сэтгүүлзүйгээр илрэн гарч ирэхдээ нийгмийг талцуулсан үзэн ядуулсан сэдэв болж байна. Улстөржих шиг их сэдэв алга. Одоо ажлаа хийцгээе. Шижрийн тактик зөв. Одоо МУ-ыг бүхэлд нь хамарсан эдийн засаг-нийгмийн цоо шинэ зохион байгуулалтын бүтэц схемээ бэлдүүлж бүх ард иргэдээрээ хэлэлцүүл.

Зочин [64.119.26.217] 2021-02-26 11:16:26

БЯАМБАСҮРЭН ГУАЙ ЯМАГТУЛС ТӨРИЙН БА ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААС МУНДАГ ДҮН ШИНЖИЛГЭЭ ДҮГНЭЛТ ХИЙДЭГ ЮМАА. МАН-ЫН НОХОЙНУУД БОЛ УНШИХЫГ Ч ХҮСЭХГҮЙ, ПАРАЗИТУУД. ЭНЭ НАМЫН ХАЛХАВЧ ДОР МОНГОЛЫН НИЙГЭМ ЯЛЗАРЧ ДОРОЙТЛЫН НАМАГТ ЖИВЖ БАЙГААГ МАШ САЙН ХЭЛЖЭЭ. БИД ЭНЭ ХУЛГАЙЧДЫГ ХАЛАХГҮЙГЭЭР ЦАААШ ЯАХ ЮМ БЭ? ЭД НАР ДАЛДУУР ИНГЭЖ ИДСЭЭР ЗАЛГИСААР ЭЦСИЙН ДҮНД ГЭР ОРОНД ОРЖ ИРЖ ӨРХИЙН ГИЙШҮҮД ҮР ХҮҮХДИЙГ МИНЬ Ч БАРЬЖ ИДНЭ ДЭЭ. ИЙМД ТҮМЭН ОЛОН МАШ САЙН БОДОЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХУУИЙН ӨӨРЧЛӨЛТҮҮД БОЛ ДАН МАН-ЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛД БҮХ ИНСТИТУЦИЙН ЭРХ МЭДЛИЙГ ШИЛЖҮҮЛСЭН ХУУЛИЙН ДЭЭРЭМ БОЛСОН ШҮҮ. ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР МАН-ЫН ХУЛАЙЧ ГАРВАЛ ЭНЭ НАМ АРД ОЛНЫ ТОЛГОЙ ДЭЭР БААЖ НИЙГМИЙГ СУУРИАР НЬ УХАЖ НУХРААХ АЮУЛТАЙ

Зочин [122.201.31.75] 2021-02-27 17:12:13

Манай оронд байгаа байдал бусармаг үйлдлийг ил гаргаж ирсэн хүмүүсийг албан тушаалд тавьж, санхүүгийн туслалцаа үзүүлж дуугарах эрхий нь боогдуулдаг, янз бүрийн айлган сүрдүүлэх, амь насанд нь заналхийлэх дарамтуудаас тэмцэх хүн тэр бүр гарч ирэх боломжгүй болжээ. Аргагүй л дарангуйллын эрин ирчихжээ

Зочин [122.201.31.75] 2021-02-27 15:24:43

Ийм бусармаг хэргүүд гарч байгаа нь харамсалтай, үүнийг магадлая тайван амгалан байж, намаар талцахгүй зөв сонголт хийж тооллогыг хар машинаар ч, гар тооллогыг ч хатуу хяналтан дор шийдвэрлэвээс зохилтой. 10-р ангийн хүүхэд 20000-ын дэвсгэртийг бүтээсэн тохиолдол гарч байсан. Тэхээр хар машинд ч итгэхийн аргагүй, 2017 оны сонгуулиар 3-т эрэмбэлэгдэж байсан М. Энхболд 00 цагаас хойш 2-т орж ирж байсан ийм л но-той зүйл яригдаж байсан.

Зочин [122.201.31.75] 2021-02-27 14:55:40

Нам намаараа талцсан, сонгуулийн үеэр ажиллаж байгаа хүмүүс ямар их маргаан тэмцэл өрнүүлсэн увайгүй үйлдлүүд гаргадаг гээч. Ийм нөхцөлд эх оронч хүн гарна гэхэд эргэлзээтэй болоод байна.

Зочин [103.57.94.136] 2021-02-26 11:06:08

Үндсэн хуулийн нэмэлтээр хамгийн чухал хэсэг болох 6-р зүйлд 6.2 Төр-Нийтийн өмч гэх заалтыг амьдралд хэрэгжүүлэх талаар одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар жинхэнэ систем схем болгож бүх ард иргэдээрээ хэлэлцүүлж босгож ирэх хэрэгтэй. Харин яаж энэ заалтыг амьдралд хэрэгжүүлэх үү? Энэ заалт сүүлд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүрэн батжиж орж ирлээ золоор. Одоо Шижир хуульчдаа ажиллуулж аймаг орон нутаг, нийслэл хот тосгоны иргэдэд Та нарт орон нутагтаа босс нь байх үндсэн схем бүтэц нь ийм байх ёстойн гэж пресентаци бэлдүүл. Энэ бол Сү-гийн бөгс бөөр сэвээчдийн эсрэг жинхэнэ бүүм болно. Энэ бол МУ-ыг эдийн засаг, нийгэм ба байгалийн баялгийн тухай цоо шинэ эринд аваачих болно. Тухайн орон нутгийн иргэн бүр яагаад тухайн орон нутгийн газрын дээрхи ба доорхи баялгийн "Алтан хувьцаа" ба "Давуу эрхийн"-г эзэмшиж болдоггүйн. Үлдсэн энгийн хувьцааг нь л хөрөнгө оруулагчдад өглдөө. Ийм аж ахуйн нэгжийн бүтцийг Улсын бүртгэлийн тухай хуулиндаа оруул..

Зочин [103.57.94.136] 2021-02-26 11:12:20

Товчхондоо та нар бөгс бөөр сексийн сэдэв сонгох уу орон нутагтаа эзэн нь байж алтан ба давуу эрхийн хувьцааг сонгож иргэний оролцоот нийгмээ тухайн орон нутагтаа байгуулах үйл хэрэгт гар бие оролцох систем загварчлал сонирхох уу гэж асууна. Энийг үтэр түргэн судалгаанд оруулж бүх ард иргэдээрээ хэлэлцүүлэх шат дараатай арга хэмжээг Шижир авч хэрэгжүүлнэ бизээ. Бүсэлхийнээс доошхи сэдвийн эсрэг Тархины чадамжаа шалгацгаая

Зочин [66.181.161.16] 2021-02-26 10:54:46

Хөөрхий дээ , өвгөн бурмад яриад лбайх юм , бураад л байх юм , бичээд лбайх юм , будлиад л байх юм ...

Зочин [103.9.88.154] 2021-02-26 13:21:11

Энэ өвгөнөөс авах юм их шүү Ухаантай нь авах биз дээ

Зочин [202.21.108.3] 2021-02-26 10:52:48

Uhaantai buural sanaagaa chileej yarij helj baidagt talarhdag shuu

Зочин [103.57.94.136] 2021-02-26 10:40:56

Нэмээд хэлхэд. Одоо Херо стайл явхаа байсан. Шижрийн тактик зөв. Бөгс бөөрний сэдвийн өөдөөс жинхэнэ сэдэв пресентаци схем яриулж байгаа нь. Бүсэлхийнээс доошхи "сайн агаа" ажиллагаа одоо хол явахгүй тул бүсэлхийнээс дээшхи Тархины чадамжаар Олон нийтийг татах хэрэгтэй. Хар ПР явуулахгүй. Сөрөг хар ПР ын эсрэг ухаалаг мэдээлэл тавьж Оюуны цар хүрээгээ шалгах цаг ирлээ. ОУ-д оффшор хөөцөлдж байгаа спец-агентуудаа чадавхижуул. Центральный буюу төвлөрсөн биш диверсионный буюу партизаны дайны тактик одоо ашиглах цаг нь ирсэн. Үзэл санаагаар уриалан дуудах хэрэгтэй ард түмнийг. Тийм хүчтэй үзэл санаа бодож олох хэрэгтэй. Тэрнээс тэр секс сэдэв сайн агаа нар дундаж баялаг бүтээгч давхаргад түй ч хамаа алга. Хар масс одоо хэрсүүжиж ухаажиж байгааг тооцоол....Энэ л чухал байна

Зочин [103.57.94.136] 2021-02-26 10:25:52

Хаха...Зүгээр л Баттулга Батболдын хоорондын толхилцоон холоос харвал инээдэм, ойроос харвал эмгэнэлт жүжиг шиг явагдаж байна. Доогуур нь учраа олохгүй баахан гар хөлнүүд нь эргүү ац мэдээлэл масст цацаж байна. Бичил ЖДҮ дампуурчлаа. Одоо яахын сурвалжлаадах гэсэн хүсэлт тавихаар Зариг.мн мэт нь биеээ үнэлэгч бичил бизнес эрхлэгчдийг төрөөс тусгайлан яаж дэмжиж байгаад сурвалжлаад явчих. ЕТГ дэд дарга залуу баахан цуглаан зохион байгуулдаг нөхдүүдийг цуглуулаад орчин үеийн нарийн бүтэцтэй оффшор схем зааж байх юм. Энэ жүжгээ болицгоо гэж Бямбасүрэн гуай хэлээ байлгүйдээ. Одоо бид Ковидын хямралыг туулах хүндхэн үе тохиож байна. Ард иргэдээ эмгэнэлт инээдмийн жүжигт 2 тал болгож оролцуулах цаг зав үгүй. ЕТГ Шижир байрандаа цэвэрлэгээ хийж цацсан хорноос зугтсан жоомнууд зэргэлдээ өрөөний Сү-гийнд бултаараа наалдсан бололтой ккк. Яалтай билээдээ Элит хэсэг маань. Ингэж сэтгүүлчдийг тэрбумтан болгож байхаар 1 стартап бойжуулцан бол ч .....

Undsen [103.26.194.226] 2021-02-26 10:24:53

Undsen huuli chi mani d hamaatai bas miniig hamgaaldag huuli shu ta yadaj ohinoo jaahan yum unshuul

Зочин [59.153.113.103] 2021-02-26 10:22:45

энэ хүн нөхцөл байдлыг дүгнэх ямар ч чадваргүй болсон байна. эдийн засгаа ч ойлгохоо байсан байна лээ. өмнөх нг ярилцлагадаа инфляцыг шал буруу тайлбарласан байсан. 1-р курсийн оюутан л мэддэг зүйл. одоо ингэж олон юм хэлж суух хэрэггүй ээ, сайхан амар.

Зочин тэтгэвэр [202.9.40.53] 2021-02-27 14:59:17

Инфляцийг яаж ч тайлбарлаж болно шүү дээ. Та ганц талаас нь өнгөц ойлгосон юм уу даа Зочин гуай минь.

Gg [103.26.194.226] 2021-02-26 10:22:27

Yag unendee byambasyren guai Ta shuuh gej bichihdee jiriin irgenee bodoj bgaach neg l ih tom yarisan hun bh yum shuu n ih dampuu bh iig Ta zugeer l neg irgen talaas n bodoid yumaa bicheech

Зочин [202.126.88.165] 2021-02-26 10:01:38

Улс төрийн одоогийн байдлыг яг зөв дүгнэн хэлж байдагт тань баярлалаа, гэвч таны хэлснийг ойлгож ухаарах, хууль бус зүйлийн эсрэг тэмцэх , нэгдэх чадваргүй ард олон байгаа нь харамсалтай.Нөгөө тамын амьтад тамдаа жаргалтай гэгчээр төрийхөн тэгсэн гэнээ ,гээд сонсоод маргааш нь мартаад өдрийн хоолоо яах тухай бодсоор ,өдөр хоног өнгөрсөөр өлөн зэлмүүн амьдарсаар

Зочин [183.177.97.70] 2021-02-26 10:01:01

ухаант буурал өвгөд минь урт наслах болтугай.

Иргэн [192.82.76.39] 2021-02-26 09:43:08

Зөнөг банхар ЗГ огцор гэж ард түмэн шаардаагүй гэнээ талбай дээр цугласан Баттулгын нохойнууд барьж идэх гээд ЗГ ОГЦОР гээд орилоод халуун хоол цай зөөлгөөд байсанг мэдээгүй юу.Худлаа Баттулгад зусардах юм.

зочин [103.9.88.154] 2021-02-26 13:23:51

Сүхээр эхлээд сүхээр дууусна Гэж дуулсан уу Зөнөөгүй банхар тинь

Зочин [103.229.121.227] 2021-02-26 09:51:29

Баттулга нохой нь нохой гэхдээ манай нохой


117 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
117 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.