ЦАГААЧИЛЖ байж амьд үлдсэн сүүлчийн ХУТАГТ ...

Aдмин / Нүүр

Дилов хутагт бол маш эрдэм боловсролтой, цэцэн цэлмэг, эелдэг зөөлөн, сайхан хүн байсан тухай түүнтэй уулзсан америкийн эрдэмтэд тэмдэглэн үлдээжээ. 1950-1952 онд тэндхийн халимагуудтай хамтран Нью Жерси мужид Буддын шашны анхны сүмийг байгуулахад ширээт ламаар нь залагджээ.

Дилов хутагт нь Монголын их хутагтуудын хамгийн сүүлчийн хутагт бөгөөд шарын шашны томоохон төлөөлөгч байв. Тэрбээр Лхас хотод 3 жил амьдрахдаа XIY Далай ламын гэрийн багш байсан тул хожим Дилов хутагтыг таалал төгсөхөд Далай лам очиж буяны ном хуржээ...

ХАЛХЫН СҮҮЛЧИЙН ХУТАГТ, ТАГНУУЛЧ, ЧАНКАЙШИ-ГИЙН ЗӨВЛӨХ, ДАЛАЙ ЛАМЫН БАГШ, ДИЛОВ ХУТАГТ ЖАМСРАНЖАВ

Засагт хан аймгийн гүн Загдсамбарын хошуу буюу одоогийн Завхан аймгийн Баян-Айраг уулын өвөрт малчин Башлуугийн хүү болон мэндэлжээ. 5 настайдаа Дилов хутагтын 5 дугаар дүрд өргөмжлөгдөн эрдэм мэдлэгийн арвин их санд шаргуу суралцаж, хожим улс орны төр болон шашны хэрэгт зүтгэсээр 1916 онд Хатанбаатар вантай нэгдэн баруун өмнө хязгаарын дайн самууныг даралцжээ. Хувьсгалын үйл хэрэгт оролцон Хатанбаатар, Бодоо нартай Орос улсаас тусламж гуйхаар яваад Хиагтын хил дээрээс албан баримт бичиггүй хэмээн буцаагдсан байна.

1930 онд “Эрэгдэндагвын 38-ын хэрэг” гэгчид холбогдуулан баривчилсан боловч хэрэг үл нотлогдсон тул тэнсэн өгч суллажээ. Жилийн дараа Дотоод яамнаас Түвдийн Банчин богд, гаминдааны хятадууд, Өвөрмонголд нэвтэрсэн япончуудын хэргийг судлуулахаар туршуул болгон Хятад руу явуулжээ. Ийнхүү 1931 оны 2-р сарын 26-нд эх нутгаа орхин гарахад “Дилов хутагт оргожээ” хэмээх цуурхал дэгдсэн байна. 1932 оны 6-р сард Бээжин хотод Банчин богдод мөргөөд улмаар хамтдаа Нанжин хотноо Халхын тухай хуралд оролцож,Хятад ба Монгол улсад чөлөөтэй зорчих эрхийн бичиг авчээ. Дилов хутагт Өвөрмонголын нутагт байхдаа Баруун Сөнөдийн Дэмчигдонров гэгч нь япончуудтай хамтран ажилладаг болохыг тогтоожээ.

Ийнхүү хилийн цаана оноосон үүрэг даалгаврыг биелүүлж явтал түүнтэй харилцаатай ажиллаж мэдээ дамжуулж байсан хамтрагч нар нь 1937-1939 онд бүгд хэлмэгдэж хороогдсон тул өөрийн хэргийг батлах хүнгүй болж нутагтаа эргэн очих ямар ч боломжгүй болжээ.

Түүнээс хойш бүгэж амьдарсаар 1949 оны 2-р сард Америкийн Монголч эрдэмтэн профессор Латтиморын тусламжтайгаар АНУ-д ирж Балтимори хот дахь Жонс Хопкенсын Их Сургуулийн монгол судлалын танхимд ажиллахааар болсон байна. Тухайн үед АНУ-д монгол цустай иргэд байсан боловч бүгд Халимаг, Өвөрмонголоос ирсэн хүмүүс байжээ. Дилов хутагтыг Гадаад Монгол иргэн гэдгээр нь ихэд онцолж хүндлэн харилцдаг байв. 1951 онд Вашингтоны ИС-ийн Алс Дорнодын тэнхимийн урилгаар тус сургуульд зочилж Монголч эрдэмтэн Николас Поппе, Паул Кирхофф нарын багш, Висконсины ИС-д багшилж байсан Роберт Миллер нарын доктор, оюутнуудтай уулзсан гэдэг. Дилов хутагт бол маш эрдэм боловсролтой, цэцэн цэлмэг, эелдэг зөөлөн, сайхан хүн байсан тухай түүнтэй уулзсан америкийн эрдэмтэд тэмдэглэн үлдээжээ. 1950-1952 онд тэндхийн халимагуудтай хамтран Нью Жерси мужид Буддын шашны анхны сүмийг байгуулахад ширээт ламаар нь залагджээ. Дилов хутагт нь Монголын их хутагтуудын хамгийн сүүлчийн хутагт бөгөөд шарын шашны томоохон төлөөлөгч байв.

Тэрбээр Лхас хотод 3 жил амьдрахдаа XIY Далай ламын гэрийн багш байсан тул хожим Дилов хутагтыг таалал төгсөхөд Далай лам очиж буяны ном хуржээ. Тэрбээр эх орондоо буцаж очихыг ихэд хүсдэг байсан тухай америк нөхөд нь ярьдаг бөгөөд Америк дахь буддистуудын хэрэгцээ шаардлагын улмаас завдал тохиол болохгүй байсаар буцаж чадаагүй гэдэг. Тэрбээр Чанкайши-гийн зөвлөх хийж байсан ба 1960 онд Чанкайши-гийн Засгийн газартай зөвлөлдсөний үндсэн дээр “Монгол улс бусад тусгаар тогтносон улс гүрнүүдийн адил НҮБ-д бие даасан гишүүн байж болно” хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн нь хутагтын туулж өнгөрүүлсэн түүх намтар, бүтээсэн үйл хэргийн тэмдэглэлд үлдсэн баримт бөгөөд эх орныхоо төлөө хийсэн хамгийн сүүлчийн түүхэн гавъяа ажээ.

Тэрбээр 1965 оны 4-р сарын 7-нд 82 насандаа Нью-Йорк хотод таалал төгссөн ба чандарынх нь нэг хэсгийг Энэтхэгт, нөгөө хэсгийг түүний гэрээс ёсоор төрсөн эх орон Монгол улсад аятай цаг ирэхэд аваачиж оршуулахаар тогтсон гэдэг. 1990 оны 5-р сарын 18-нд БНМАУ-ын Дээд шүүхийн 4-р тогтоолоор Башлуу овогтой Жамсранжавын хэргийг цагаатгажээ. Дилов хутагт гэдэг нь Дүйнхор бурханы 84 шидтэний нэг нь юм. Дилов хутагтын эхний 4 дүр нь Энэтхэгт 988-1069 онуудад амьдарч байсан хүмүүс байсан ба 5 дахь дүр нь Монголд тодорсон нь Башлуугийн хүү Жамсранжав байсан түүхтэй юм.

Эх сурвалж: Буян Чой


Сэтгэгдэл

Эрдэнэгэрэл болон Латтиморзул. Авирмэд йн Жаргалсайханы нэрийн өмнөөс [192.82.73.187] 2021-03-07 19:32:02

ДИЛОВ хутагт гуай Монгол улсыг НҮБ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн нь үнэн. Дээрх. Зарим нэг сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс түүхийг судал. Тухайн үеийн баримтыг НҮБ олон улсын архиваас очиж үзээд өөрийн сэтгэгдлийг бич. Тааж болохгүй тэр бол таны л бодол.

Зочин [43.242.243.197] 2021-03-05 21:26:00

2006 онд Нью Жерси дэх сүмд очиж мөргөж байлаа. Дилов хутагтын шавь гээд өндөр настай монгол лам 2-3 түвд энэтхэг лам байсаан Тэр монгол лам нас эцэслэсэн гэнэ билээ Ум ма ни бад мэ хум

ZOCHIN [202.55.191.194] 2021-03-05 08:53:04

Монголчууд аль сайхан хүмүүсээ алж талж, гомдоож үхүүлсэн адгийн хүмүүс дээ.

Зочин [192.82.75.93] 2021-03-05 06:17:56

Долив хутагтын багш Наро ванчин гэгээнтэн юм. Наро ванчин гэгээний шавь нар, түүний хийдийг ч мөн 1937 оны хэлмэгдүүлэлтээр сүйтгэсэн байдаг. Одоо хэр нь сүм хийдийн суурь нутаг орондоо бий. Миний удам судар Наро ванчин гэгээний ах дүү, шавь нар билээ. Одоо Завхан голын усан цахилгаан станцын Гэгээн нуурын дэргэд гэгээнтэний маань хийд буйр байсаар байна. Гэгээн багш минь гэж Долив хутагт Жамсранжав дуудаж явсан түүхийг Наро ванчин гэгээн мартах учиргүй юм. Наро ванчины үлдэгдэл хойчис бид дэлхийн шинжлэх ухаанд шинэ нээлт хийж, технологийн шинэ бүтээлийг тууривж явна. Гэгээнтэн, хутагтууд гэдэг нь шашины зүтгэлтэн гэхээсээ илүү эрдэмтэн судлаач нар байсан шүү. Коммунист үзэл сурталд шар феодал лам гэж нэрлэгдэж хэлмэгдсэн юм. Шинэжлэх ухааныхаа нээлтээр агуу өвөгдийнхээ шийрийг хатааж явна. Цаашид биднийг улс төржин хэлмэгдүүлэхгүй байхаар хүн төрлөхтөн танин мэддэг болсон.

Зочин [66.181.179.31] 2021-03-07 14:18:31

Uleedeg garuu hahaha

Чан Кай Ши БНМАУ-ыг хүлээн зөвшөөрөөгүй санагдах юм. [202.131.225.53] 2021-03-04 23:43:22

Нэг юм ойлгогдохгүй байна. Чан Кай Ши-гийн засгийн газар Монголыг Хятад Улсын нэг хэсэг гэж 1990 он хүртэл зүтгэсэн. 1990-ээд оны эхээр Тайванын парламентад очсон монголчуудад "Ар Монголын төлөөлөөгчдийн суудал" гэж 2-3 суудлыг үзүүлдэг байсан. Ө.х. Монгол Улсын тусгаар тогтнолыг Чан-Кай-Ши-гийн засгийнхан хүлээн зөвшөөрдөггүй. Тэгэхлээр Дилав хутагт яаж яваад Чан-Кай-Ши-гээр 1950-иад оны үед манай тусгаар тогтнолыг "хүлээн зөвшөөрүүлчихдэг" юм бэ? Монголыг 1961 онд НҮБ-ын гишүүн болж байхад Тайван чинь ганц эсэргүүцэж байсан улс биш бил үү? Сэтгүүлч дээр сайхан залж байх шиг байх юм.

t [122.201.24.236] 2021-03-07 13:33:02

huleen zuvshuursen ehleed, tegeed kommunist zadag togtonguut huleen zuvshuursun togtooloo huchingui bolgood taiwan ruu dutaasan gomindan namiihan

Зочин [192.82.77.6] 2021-03-05 21:40:54

Харин тийм түүхийг шууд гуйвуулаад шаачих юм. Дилов хутагт НҮБ д элссэнд ихэд баярлаж байснаас нөлөөлсөн гэдэг худал. Тухайн үед эсэргүүцэж байсан хятадын тайванийг Монгол юу ч уншдаггүй хөдөөний халтар оркууд БНХАУ тай андуурдаг. Хятадын Тайванийг БНХАУ үтэр түргэн даран сөнөөх ёстой юм.

Зочин [192.82.75.93] 2021-03-05 06:01:24

Тайван эсэргүүцсэн учраас ятгах ажлыг хийсэн хэрэг. Тайван чинь 1972 онд НҮБ-аас өөрөө хөөгдсөн юм. Учир нь коммунист хятадтай Америк дипломат холбоо тогтоосон юм.

Зочин [103.212.118.115] 2021-03-04 22:14:17

Миний ээжийн ах далив хутагтыг ургаш гаргах чойбасангийн даалгавараар үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ирээд ногоон малгайтнуудад баригдаад цаазаар авахуулж хэлмэгдсэн боловч цагаагдсан энэ хүн монголын тусгаар тогтнол болон миний ээжийн амьдралтай их холбоотой юм байна лээ.

Зочин [202.21.108.174] 2021-03-06 21:07:39

Өндөр өвөг Лхаваажав гэж уран хүн шавь нь (1932 онд) байгаад сураггүй болж. Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээхэд оролцож байжээ. Материал нь архив болон бусад баримт бичигт байхгүй өдий хүрсэн байна.

Зочин [66.181.190.196] 2021-03-04 17:57:31

МОНГОлын тусгаар тогтнолын төлөө нэг насаа зориулсан хүн. Цагаачлаагүй тагнуулаар гаргасныг нь албан ёсоор Тагнуулын eрөнхий газар хэлээд л байгаа шүү дээ. Монгол Улсын тусгаар тогтнолыг 1945 оны Ялтын гэрээгээр зөшөөрүүлэхэд болон НҮБ-д элсэхэд Амeрикт их юм хийсэн хүн дээ. Нэр нь тодроогүй нууц баатруудын маань нэг

Зочин [103.57.93.183] 2021-03-06 12:08:16

Түүх үнэнийг өгүүлнэ агуу хүмүүн байсан юм бна лээ хөөрхий. Манай коммунистууд эх орондоо ирэх хүсэлт тавихад нь хүлээж аваагүй гэдэг. Завхан аймагт одоо ч ах дүү удам судар нь байдаг Ум маани бадмэ хум

Зочин [192.82.77.6] 2021-03-05 21:42:36

За битгий шаагаад бай.

Zochin [67.81.184.102] 2021-03-04 21:03:33

Mongolchuudiin horongoor bosson USAdahi Daliv hutagtiin hiidiig Mongolchuud tuvd,enetheguudees butsaan abah ystoi

Зочин [66.181.161.88] 2021-03-04 17:09:27

Novshiin oros, hyataduud ch ene hunii neriig BNMAU geech teneg halh ulsuudad bodlogotoigoor muuhai harluulsan da novsh gej. Ard olon teneg baihad tuuhiin uneniig medtel modgui. Dandaa buh unen tuuhiig buruugaar nogoo talaas ni harj hun boltsgoodog mongol gej teneg ard tumen shu.

Зочин [203.91.115.37] 2021-03-04 16:18:14

Түүний тухай юу гэх нь хүмүүсийн асуудал. Энэ хүн эрдэм мэдлэгийг эзэмшсэн байдлаараа үнэхээр хосгүй хүн байсан. Яг энэ чанараас нь орчин үеийн хүүхдүүд жишээ авмаар. Тамгатай хутагтуудын тоонд ордоггүй боловч түүний эрдэм чадалд дөхөх тамгатай хутагт байгаагүй. Жинхэнэ educated man. Гайхалтай.

Зочин [192.82.77.6] 2021-03-05 21:43:23

Тэр үнэн байх. Эрдэм боловсролтой гэдэг. Харин тэр Ялт НҮБ гэдэг худлаа шүү

бахархаж байна [66.181.179.65] 2021-03-04 15:10:35

БНМУ ыг НҮБ д элсүүлэх ёслолын хурлын зочдын суудалд нэгэн өвгөн нулимсаа арчин сууж байсан хэмээн бичсэн байсан.

Зочин [103.57.94.107] 2021-03-04 14:15:51

;дэмчигдонровын талаар монголд буруу мэдээлэл дамжуулсан учраас дэмчигдонровын хэрэг гэгч зохиомол гүжирдлэгийн хэрэг мандаж түний харгайгаар цөөн биш хүмүүс хэлмэгдэлд өртсөн тал бий. Иймд 2 талтай л байх. яагаад эх орндоо буцаад ирэх хүсэлгүй болсон юм? Түүнийг өр засаг даалгавар өгөөд явуулсан юм бо буцаж ирээд тайлангаа тавиад нэг тийш болох л байсан шүүдээ???????????????????????????/

Undercover [202.179.21.219] 2021-03-04 15:14:48

Одооныхоор нууц туршуул undercover байсан байна. Тухайн үеийн энэ хавийн нийгмийн байдлаас шалтгаалж тагнуулчид лам дүрээр их явдаг байсан. Энэ хүн өөрөө шашны хүн тул туршуулаар томилоход үнэхээр тохиромжтой байсан нь үнэн гэсэн үг.

Уншина уу [202.179.21.219] 2021-03-04 15:07:13

Бичсэн байна. Түүнийг тагнуулаар урагш явуулснаа батлах/гэрчлэх дотоод яамны хүмүүс нь өөрсдөө эсэргүү хэрэг гэчид орооцолдон бүгд нас барсан / алуулсан тул эргэж очоод алуулах магадлал өндөр байсан байна. Барьж аваад алахыг байг гэхгүй. Гэрчгүй дээрээс нь шашны гаралтай хүнийг яаж ч бол яаж болох байсан.

зочин [103.229.123.74] 2021-03-04 14:10:11

Хутагт хувилгаад , багш лам нараа дагаж гараад 1945 онд боломж гарч, эх орноо гэж буцаж ирсэн олон мянган хүмүүсийг буудаж шоронд хийж хэлмэгдүүлсэн МАН уул нь цагаатгах уучлал гуйх ёстой. МАН-ын хэрцгий дарамталсан бодлогоос болж47 мянган хүн урагшаа гарсан байдаг

Зочин [192.82.77.6] 2021-03-05 21:44:38

Шаа л даа. 1945 онд хэлмэгдүүлэл буурсан байсан

зочин [59.153.114.188] 2021-03-04 13:41:38

Нью Жерси мужид босгосон тэр сүм нь газартайгаа нэг хэсэг Герман, Оросоос Америк очсон халимагууд, хятадаас очсон өвөр монголчуудын мэдэлд байсан, тэд нар нас эцэслэх, эхнэр авах, нөхөрт гарч нүүх зэргээр цөөрсөн. 2010 - аад оноос газар, барилга, сүм дугана нь бүгд шахуу төвд лам нарын юм болсон, Монголчуудын босгосон зүйл төвдийн өмч болсон доо.

Зочин [202.126.88.216] 2021-03-04 13:08:51

Дахиж битгий л хутагт лам нараа алж хядаасай билээ

Zochin [90.129.214.45] 2021-03-07 21:03:04

Erdem bolovsroltoi ner hundtei mundag hun bsan! HYB-d elsehed nuluu bolson gej unshij bsin bna! Manaihan iimerhuu humuus baitugai odoo ch gesen erdemten merged mergejilin sudlaachidaa sonsdoggyu ul toodog doo!

ЗОЧИН [59.153.87.162] 2021-03-04 13:03:25

ӨВӨРМОНГОЛЫН ДЭМЧИГДОНРОВ БОЛ ХАРИНЧ ЭХ ОРОНЧ МОНГОЛЫН ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХТЭЙ ЭРЭЛХЭГ БААТАР МАНАЙ ТҮҮХЭНД НЭР НЬ МӨНХӨРЧ ҮЛДЭХ ЁСТОЙ ХҮН ЮМ ШҮҮ.ЗАРИМ НӨХӨД УНШИЖ СОНСОЖ МЭДЭЖ ГАВЬСАН ЮМГҮЙ МӨРТЛӨӨ ХУДАЛ ХУУРМАГ ЮМ БИЧИХ НЬ ХАРАМСАЛТАЙ

Зочин [202.9.41.2] 2021-03-06 12:39:03

Дэмчигдонров бол жинхэнэ японы гар хөл бөгөөд урвагч юм шүү!

Зочин [202.179.21.219] 2021-03-04 15:10:13

Хүү нь японы талд ажилладаг манж тагнуулч хүүхэнтэй суугаад байдаг мөн үү?

Зочин [59.153.87.162] 2021-03-04 12:47:32

МАНЖ ХЯТАДЫН ХААДУУД ЭРЭЛХЭГ ДАЙЧИН МОНГОЛЧУУДЫГ ЦЭРЭГ ЗЭВСГИЙН ХҮЧЭЭР ХЭЗЭЭЧ ДИЙЛЭХГҮЙГЭЭ УХААРААД ОЮУН САНААНЫ ХҮРЭЭНД НЬ ХОРДУУЛАХААР ШИЙДЭЖ ЗАСВАРЛАН ГАЖУУДАЖ ТӨВДЖСӨН МУХАР СҮСГИЙН ШАШНЫГ 1640 ӨӨД ОНД МОНГОЛД ДЭЛГЭРҮҮЛСЭН ЮМ. ТЭГЭЭД ШАШНЫГ АЛЬ БОЛОХ ӨРГӨН ТАРХААХ КОМПАНИТ АЖЛЫНХАА ХУРДЦЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД МАНЖИЙН ХААНААС СҮЛЖЭЭНИЙ АРГЫГ СЭДЭЖ, ШАВЬ НАРЫНХАА ТООГ 700 ХҮРГЭСЭН МОНГОЛ ЛАМ НАРТ ХУТАГТ ЦОЛ ТАМГЫН ХАМТ ШАГНАХ ЗАРЛИГ ГАРГАЖ ЭНЭ НЬ ИХЭЭХЭН АМЖИЛТ ОЛСОН ЮМ,ӨНӨӨГИЙН БӨӨГИЙН СҮЛЖЭЭ БИЗНЕСТЭЙ ТӨСТЭЙ Л ДӨӨ. ЭНЭ ЯРИГДААД БАЙГАА ХУТАГТ ХУВИЛГААД ГЭГЧҮҮД БОЛ МОНГОЛД ШАРЫН ШАШНЫГ АЛЬ БОЛОХ ХУРДАН ДЭГЭРҮҮЛЭХ СҮЛЖЭЭ БИЗНЕСИЙН ОРОЙ ДЭЭР НЬ СУУЖ БАЙСАН НӨХДҮҮД Л БАЙХГҮЙ ЮУДАА, ҮҮНИЙ ҮР ДҮН НЬ ТАВИАДХАН ЖИЛИЙН ДАРАА ГАРЧ 1700 ГААД ОНЫ ЭХЭН ГЭХЭД МОРИН ТУУРАЙ ХҮРЭХ ГАЗАР БҮХНИЙГ ЭЗЭГНЭЖ ТОЙГТНЫГ СӨГДҮҮЛЖ ТОЛГОЙТНЫГ БӨХИЙЛГӨЖ,БҮХЭЛ БҮТЭН ГУРВАН ЗУУН ЖИЛИЙН ТУРШИД ДЭЛХИЙН БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛЖ БАЙСАН ЦӨС ИХТ ДАЙЧИН МОНГОЛЧУУД МАНЖ ХЯТАДАД ЭЗЛЭГДЭН 210 ЖИЛИЙН ТУРШ БООЛЧЛОГДСОН

Зочин [66.181.161.122] 2021-03-08 05:02:16

Яг үнэн

Ард [202.126.89.195] 2021-03-04 20:56:22

Санаанаасаа бүү зохио.Монголын түүх соёлд шарын шажны оруулсан хувь маш өндөр шүү.Өнгөрснийг гарбуугаар буудвал ирээгүй чамайг цөмийн цэнэгээр арилгана шүү.Түүхийг шүүдэг нь чам шиг бээжин хав биш ээ

Зочин [66.181.190.196] 2021-03-04 17:58:39

Зссс мэдрэл хар харистчид энд тэндгүй хуцаад л зайл зайл

ИВАН МАНГАД [66.181.161.39] 2021-03-04 12:42:04

ДИЛОВ, РУССКИЙ ЧЕЛОВЕК.

Зочин [66.181.161.88] 2021-03-04 17:10:33

Idi tyi v na hui

Зочин [64.119.25.214] 2021-03-04 11:57:36

Энэ их гэгээнтэн Монгол Улсынхаа төлөө их зүйлийг бүтээсэн юм шүү.Ялангуяа НҮБ-д элсүүлэх асуудалд их хувь намрээ оруулсан гэдэг юм билээ. Гэгээнтэн минь Монгол оо харж л байгаа даа.

Зочин [192.82.77.6] 2021-03-05 21:46:35

За шаагаад байгаарай. Тэнэг оркоо

Зочин [172.58.140.86] 2021-03-04 12:39:39

Tiim martaj bolohgui humuusiin neg!

Зочин [103.57.94.111] 2021-03-04 11:42:37

Энхрий хайр МАНаас зугтаагүй нөгөөдүүл нь хөөгөөгүй бхаа. Харин АН намын нөхдөөс зугтаасан болж таарлаа.

MARSHIL.L.D.ERDENEBAT [192.82.69.139] 2021-03-04 11:34:38

DILOB.XUTAGTIN.POTO.ZURAGIG.AMERIKIN.NERT.ZURAAJ.TOM.BORIC.LUBCAN.DYGERIN.ERDENEBATIN.XAR.URAN.ZURAG..GEDEG..MONGOLJUUD.OILGOX.N.JUXAL.TEREER.MONGOLIN.TYYXEN.URAN.ZOXIOLIG.MASH.CAIXAN.ZOCION.BIJEXDEE.BODIT.YNEN.IABDALAAC.CEDEBLEN.BYTEEDEG.BAINA.TYYXEN.DEEREE.DILOB.XUTAGT.GEJ.BAIGAAGYI.BOGOOD.JINXENE.NER.N.ERDENEBAT.GEJ.XUNTAIJ.ZOXIOLJ.XYN.BAICAN......GEDEG.TEREER.CYYLJIN.XUBILGAAN.NERTE.URAN.CAIXANI.KINO.XIX.YED.I.XOLIBUDIN.CTUDTEI.XAMTARJ.DEERX.DELOB.GEDEG.XYNI.XOROG.URAN.ZURAGIG.ZURJ.BYTEEN.KINON.DEER.JYJIGJIN.ZEBEENRABDAN.GUAIG.TOGLUULCAN.GEDEG...DEERX.DILOBI.XUBILGAANI.ZURAGIG.ZOXIOMOL.URAN.ZURAG.GEJ.OILGOX.XÉEGTEI.

Зочин [103.229.178.26] 2021-03-04 11:19:30

Уг нь Дилав хутагт гэж бичдэг байсан яагаад Дилов гэж бичиж байгаан бол? Сүүлийн үед хүн болгон өөр өөрийнхөө үзэмжээр бичих гээд байдаг болоо юу даа, энэ муу шүү, Уг нь нэгэнт тогтсон нэг л хэл зүйн дүрмээрээ явсан нь дээр дээ. Тэгэхгүй замбараагүй яваад байвал тодорхой хугацааны дараа бичгийн хэлгүй болно. Монголоор бичсэнийг зарим Монгол хүмүүс өөрсдөө уншаад ойлгохгүй юм болно.

Ард [202.126.89.195] 2021-03-04 20:58:22

Дилова гэдэг дээ

Зочин [66.181.176.128] 2021-03-04 11:18:37

Солиотой. хүмүүс их байх юм. Ардчилалд дургүй байэ бно. Харин ч хутагт хувилгаадын үнэн түүх замналыг АН ын үед сэргээж гаргаж тавьсан

сүрэн [103.140.11.61] 2021-03-04 11:00:50

Буян нь дэлгэрэх болтугай

доогий [202.179.26.245] 2021-03-04 10:16:50

хутагт минь авралдаа багтааж хайрла

Зочин [202.126.89.193] 2021-03-05 09:20:57

Хязгааргүй мунхаг сэтгэлээ арилгавал хутагт чамайг авралдаа багтаах л байх.

доогий [202.179.26.245] 2021-03-04 10:15:50

Цагаан дуганы гэгээ билүү киноны дууг зохиосон юмуу ,Хутагтад зориулж зохиосон дуу юмуу сонсход үнэхээр гоё шүү,Далантай Эрдэнэцэцэг 2-н дуулснаар сонсох дуртай,

Зочин [183.177.97.70] 2021-03-04 09:48:09

ум ма ни ба-дмэ хум

зочин [202.131.229.246] 2021-03-04 09:18:26

ум мани бад ми хум их багш минь аврал итгэлдээ багтааж хайрла

Иргэн [192.82.72.108] 2021-03-04 09:14:17

АН намын нөхдүүд засаг барихдаа түүхийн олон баримт устгаж, 116 шилдэг тагнуулчдийг тараасан нүгэлтэнгүүд!

Зочин [139.5.219.137] 2021-03-04 09:07:03

Нүүдэлчидээсээ 1000хүн дагуулаад америкт очсон бол америкдах монголчууд хүчтэй болсон байх байсан байх 1940өөд өнд 10аад мянган өрх бучаж монголдоо ирсэндээ 20иод жил өвөр монголд Дилан аймаг гэж байж байгаад

Зочин [202.179.21.219] 2021-03-04 15:11:54

Тийм үү. 10000 өрх гэж их тоо байна.

Зочин [66.181.170.73] 2021-03-04 09:04:31

ум мани бад мэ хум

Зочин [192.82.70.183] 2021-03-04 09:00:25

Za da her hun bsaniiig medeh tyyh ali deer ustsan


55 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
55 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.