Ромын Пап Иракт анх удаа айлчилж байна

Aдмин / Гадаад мэдээ

БАГДАД. /TASS/. Ромын Пап Францискийн Иракт хийж буй айлчлал үргэлжилж байна. Энэ бол Ромын их хамба ламын Иракт хийж буй анхны айлчлал юм.

Пап лам мөн Иракийн шиит шашинтнуудын оюун санааны удирдагч Али ас-Систанитай анх удаа уулзлаа. Шашны удирдагчид орчин үеийн ертөнц дэх дарлал, ялгаварлан гадуурхалтын талаар ярилцаж, тэдгээрийг арилгахын тулд шашны яриа хэлэлцээ чухал болохыг онцолжээ.

Али ас-Систани хавчлага, хядлагад өртсөн, тэр дундаа Иракийн хойд нутагт “Лалын улс” террорист байгууллагын гурван жилийн харгислалд өртсөн христийн шашинтнуудыг дэмжихээ илэрхийлжээ. 2000 оны эхэн үетэй харьцуулахад Ирак дахь христийн шашинтнуудын тоо 80 хувиар буурчээ. Ромын Папын энэхүү айлчлалын гол зорилгуудын нэг бол католик төдийгүй үнэн алдартны шашинтнуудын төлөөллийг дэмжиж, эв санааны нэгдлийг илэрхийлэх явдал юм.

Пап лам Иракийн шиит шашны удирдагчтай түүхэн айлчлалынхаа хоёр дахь өдөр буюу бямба гаргийн өглөө Нажаф хот дахь гэрт нь уулзжээ.

Али ас-Систанитай уулзсаныхаа дараа Ромын Пап иудей, христос, лалын шашны бүх дагалдагчийн оюун санааны өвөг дээдэс гэж үздэг Авраамын төрсөн нутаг эртний Ур хотын туурьт зочилжээ.

Ромын Папын айлчлал дөрвөн өдөр үргэлжлэх юм. Тэрбээр баасан гарагийн өглөө Багдадад хүрэлцэн очсон бөгөөд айлчлалынхаа үеэр Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Казем, Ерөнхийлөгч Бархам Салех, мөн сүм хийд, иргэний нийгмийн төлөөлөгчидтэй уулзана.

www.montsame.mn


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:36

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:39:35

Зочин [66.181.161.36] 2021-03-07 15:19:52

энэ зураг 2 нохой зодолдох гэж байгаа юм шиг манайд энэ христын сүм бариад байна гэдэг нэг ёсны түрэмгийлэл 21 ээр зууны

Зочин [202.9.46.152] 2021-03-07 05:26:50

Барууны ардчилал болон христын шашныг барууны банк санхүүгийн бүлэглэл санхүүжүүлдэг юм.

Зочин [66.181.161.36] 2021-03-07 15:16:58

шашинаас болж цуст яргалалыг эхлүүлсэн нөхдүүд чинь энэ папууддаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.