ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Aдмин / Нүүр

Өнөөдөр аргын тооллын 2021 оны гуравдугаар сарын 8. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 25. Сумъяа гараг. Суулга одтой одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Огторгуй

Өдрийн наран 7 цаг 19 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзаад сайн.

Сэтгэлд сэвтэй газарт очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нүд бүрэлзэн улцайна хэмээжээ.


Сэтгэгдэл

Олон нийт [202.9.46.154] 2021-03-08 02:24:32

Балар цагийн бурангуй үжирсэн, булай мунхаг төвөдөөс монгол хүний оюуныг нь мухар сүсгээр базаж мал болгоод, улс орныг мөлжихөөр манжуудын шургалуулсан хоосон мунхруулгаа зогсоогооч ээ medee.mn -ийн мухар сүсгийн жорлонгууд аа! Ламын булай шашинд хэдэн арван үеэрээ идэгдэж мөлжүүлсэн Төвөд, Монгол хоёроос бусад нь сансарт тэмүүлж, Сарыг эзэмдэн, улмаа цаашаа Ангараг, одот ертөнцийг судлан өрсөлдөж байна биш үү?! Ард олныг мухар сүсэгт живүүлэх биш, шинжлэх ухаанаар гэгээрүүлэн шинэ дэвшилд хөтлөх нь танайх шиг мэдээллийн байгууллагын төр, түмний өмнө хүлээсэн үүрэг шүү!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.