Эмэгтэйчүүдийн өдрөөр эмэгтэй гишүүд хуулийн төсөл өргөн барилаа

Aдмин / Хууль

Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд орон нутгийн түвшинд буюу сум, хороонд хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, төрийн бодлого, зохицуулалт, удирдлага, арга зүйгээр хангах чиг үүргийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлагийн чиг үүрэгт хамруулах, хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн хуваарилалт, зарцуулалт, жишиг зардлыг тооцох аргачлал, журамд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг шинэ зохицуулалт тусгагджээ.

Хууль батлагдсанаар хүүхэд хамгааллын тогтолцоо бэхжих, төрийн байгууллагын бүтэц, чиг үүрэг бүх түвшинд оновчтой тодорхойлогдох, хүүхэд хамгааллын үйлчилгээ төрөлжиж, нэр төрөл нь олширч, чанар, хүртээмж дээшлэхээс гадна мэргэжлийн түвшинд шаардлагатай хүүхэд бүрт хүртээмжтэй хүрэх нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гол зорилго нь ажлын байранд бэлгийн төдийгүй сэтгэл санаа, бие махбодийн дарамт гарахаас урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг үл тэвчих орчин нөхцөлийг бүрдүүлэх, ажилтнаас гарсан гомдлыг шийдвэрлэх журмыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах, бие махбодь, сэтгэл зүйн болон аливаа хэлбэрийн бэлгийн дарамтаас ангид байх харилцааг хамт олонд төлөвшүүлэх сургалт, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.

Судалгаагаар манай улсад 5 эмэгтэй тутмын 1 нь ажлын байран дахь бэлгийн дарамтад өртөж байна. Түүнчлэн хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн ялгаварлан гадуурхалт байсаар байна. Хохирогчид нь хүчирхийллийн үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй, хүлээж аваагүйн улмаас ажлаас чөлөөлөгдөж, албан тушаал буурч, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл хүлээж, тэвчишгүй байдалд хүрэх нь тохиолдсоор байгаа аж.

Эдгээрийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх шинэ тогтолцоо бүрдүүлэх зүйл, заалтууд хуулийн төсөлд тусгагдсан байна.


Сэтгэгдэл

Хуц [64.119.25.147] 2021-03-09 03:43:12

Жендер зөвхөн өөрсдийгөө л бодсон хуулв . Та нарын төр барих гэж юу бдгий хүүхдээ цувуулаад дээшээ хараад аэвтэж бвал барав

Зочин [202.126.89.142] 2021-03-08 14:56:23

жэндэр жэндэр л гэнэ. Тэгж яривал эрчүүд эмэгтэйчүүдээс богино насалдаг хэрнээ тэтгэвэрт гарах нас нь яахаараа 5н жилээр хойш байдаг юм бэ? Уг нь үндсэн хуулиараа бол хүн бүр хүйс харгалзахгүй тэгш эрх эдэлмээр юм.

Zochin [202.55.188.34] 2021-03-08 12:53:37

Sarangerel gej altsaganasan gichii 30 jil turiin hulgaichuudtai nailinhaitaj yvsnaas uur yu hiisen ym be. Ylanguya 2015 onoos hoish hils hergeer horigdoj huchihiileld urtuj amidral ni tam bolson Chimgeegiin tuluu yagaad duugardaggui muu shulam be.EM iin said bolj kovidiig dalimduulj baahan mungu hulgailj ur dungui ajillachihaad Teriin hatan erdene ch geh shig. Hurelsuhteigee taarsan hogiin tantan.

Маск где [202.9.40.38] 2021-03-08 10:22:21

Маск где ? Хүн хоорондын зай где?

Хэхэ [66.181.161.123] 2021-03-08 09:41:45

Монгол улсад таван жилийн хугацаанд 2055 хүн амиа хорлосон ба үүний 84 хувь нь эрчүүд байна.Амиа хорлолтийн ннтенсив үзүүлэлтээрээ дэлхийд гуравдугаарт жагсаж байна.Мөдхөн нэгдүгээр байранд орох юм байна баярлалаа шуламнуудаа

зочин [103.229.121.42] 2021-03-08 15:40:15

загас наадах хүүхнүүдийн тоо улам л олшроод байгаан байна гэж ойлголоо

Hehe [66.181.161.123] 2021-03-08 09:24:16

Баяр далимдуулаад хогийн хуулиа зүтгүүлж байхын.Та нар нэгмөсөн Монголын бүх эрчүүдийг шоронд хийх хууль баталчаач. Эмэгтэй хүн богино ухаантай нь харагдаж барагдахгүй юмаа.Худлаа эрх нэрийн дор Монгол эр хүн нохойноос ч дор үзэгдэж харь эрчүүдийг залж оруулж ирэхийг хүсээд байдаг юмуу. Тэр утгаараа Монгол хүний үнэ цэнийг энэ хэдэн сэгсгэр шулам алдагдуулж байгаа шүү

Zochin [202.55.188.34] 2021-03-08 12:39:41

Unen shuu.

Мөнхжаргал [103.57.95.131] 2021-03-08 10:05:03

Тэнэгтээрэй. Малаа.

Зочин [64.119.16.58] 2021-03-08 08:11:49

76 үхэрнүүд амраад байхаар ажилаа хийгээч ээ өмбүүнүүд ээ

сонгогч [202.179.21.231] 2021-03-08 08:05:13

Мөн хувийн хэвшилд,ялангуяа дэлгүүр үйлчилгээнд ажиллаж, өдрийн 10-12 цаг хүйтэн цементэн шалан дээр зогсоо байдаг охид бүсгүйчүүдийн ирээдүйн эрүүл мэнд,хөдөлмөрийн нөхцөл,ажлын байрны эрүүл ахуйн талаар идэвхитэй анхаарч буй үйлдвэрчний болон эмэгтэйчүүдийн нэг ч байгууллага байхгүй байгааг анхаарч дуугармаар юм.Нас нь ахиад ирэхээр хөл,.бөөр нь өвтэй баахан хүмүүс болно доо.УИХ-ын эммэгтэй гишүүдэд анхаармаар юм ч их байна даа.

Zochin [46.224.12.227] 2021-03-08 07:59:00

Yu hiij yahaa Mdehgui humuus bhiim .C.Odontuya gishuundee Bayarlalaa gej hlheer bna gadaadad 6sar gatsaad bgaa bi ni 4sard nislegt bagtah boltoi shuu

zirgen [202.55.188.88] 2021-03-08 07:37:21

Dundgovios argalj bgd garsan SU.Batbold.G.Menhtsetseg 2 oo otoroor yvj bga malchidtaigaa irj uulzaach.Huhee evel.hahir havraar sum.oron nutagaad hench yriagui.uulzaagui.evs tejeel .neg tegreg ch oldoogui.Odoo otorloj bga Dornogobi aimag sumiin udirdlaguud nuu gedeg shaardlaga tavij bga.Otorchidtoigoo irj uulzana uu.

Зочин [103.212.119.80] 2021-03-08 07:31:23

ШОУЧИД

Зочин [202.9.46.181] 2021-03-08 07:22:35

5 jil hilseer shorond tarchilj ger bul ur huuhdeeree hohirch bgaa Chimgee Sodnomdarjaag anhaarch arga hemjee abaachee ehchuud gishudee

Зочин [202.126.89.47] 2021-03-08 06:31:04

Чимгээ хилс хэргээр зовж байгаа асуудлаа та нар хэлэлцээч

ss [66.181.161.7] 2021-03-08 06:36:47

chadahgui ee


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.