ЦЕГ: Хатуу хөл хорионы үеэр нийт 495 хүн эрүүлжүүлэгджээ

Aдмин / Хууль

Цагдаагийн ерөнхий газраас энэ оны эхний улиралд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо мэдээлэл болон хатуу хөл хорионы үед гарсан хэрэг зөрчлийн талаар танилцууллаа.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Баттулга "Хатуу хөл хорио тогтоосон эхний өдөр 198, дараагийн өдөр 161, гурав дахь өдөр нь 136 хүн эрүүлжүүлэгдлээ. Нийт 495 хүн архидан согтуурсан үедээ зөрчил гаргасан эрүүлжүүлэгдсэн.

Хэдийгээр эрүүлжүүлэгдсэн хүний тоо буурсан үзүүлэлт харагдаж байгаа ч гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өссөн. Хөл хорио тогтоосон эхний гурван өдөрт гэр бүлийн хүчирхийллийн тухай нийт 429 дуудлага ирсэн. Тодруулбал,

  • эхний өдөр 107,
  • хоёр дахь өдөр нь 140,
  • гурав дахь өдөр нь 182 болж өссөн.

Ер нь эхний улиралд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоог өмнөх онтой харьцуулахад 32 хувиар өссөн. Иймд хоёрдугаар улиралд архидан согтууруулахтай тэмцэх арга хэмжээг цагдаагийн байгууллагаас үе шаттайгаар хэрэгжүүлнэ" хэмээв.


Сэтгэгдэл

АЖИЛЧИН [202.126.88.153] 2021-04-14 04:50:20

АЖИЛЧИН АНГИА ДЭМЖИХ БОДЛОГО ЯВУУЛААЧ ,ЗАЛХУУЧУУД АРХИЧИН ,ЛУЙВАРЧДАД МӨНГӨ ТАРААХАА ЗОГСООГООЧ,,,ИРГЭД ЧИНЬ ҮНЭГҮЙ ЮМАНД НУГАСГҮЙ БОЛЖ ГҮЙЦЛЭЭ, ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ,,,архичдаар өөрийгөө дэмжүүлэх орлдлогоо зогсоо

зочин [103.10.22.117] 2021-04-14 04:21:55

300 мянган төгрөгийн дэмжлэг.архидах сонирхолтой эцэг эхтэй 5 н ам бүлтэй айл 1500000 төгрөг үүний 1 сая нь согтууруулах төрлийн ундаа болж 500000 нь хүнс болон бусад хэрэгцээт бараа болно .далд архи борлуулалт ч байгаа монголчууд бид муу юмандаа гаргууд сайн ялангуяа хөдөөнөөс хотод шилжин ирэгсэд . архины дотоод хольцод донтуулах нэмэлт нэмдэгч байж болох талтай .энэ талаар хардах эрхтэй

Зочин [64.119.20.243] 2021-04-14 02:52:03

гэрээс нь авч яваад эрүүлжүүлэхэд хонуулаадд байгаа юм уу?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.