Шотланд ба тусгаар тогтнолын үнэ цэнэ

Aдмин / Нүүр

Би Монголын тусгаар тогтнолын тэмцлийн түүхийг маш олон постоор бичсэн , энэ агуу хүнд хэцүү тэмцэл хэрэв цаг алдсан бол яаж дуусаж болох жишээ бол Шотландын тусгаар тогтнолын санал асуулгааас харагдна.

Иймээс бид 1911 оноос энэхүү агуу үйл хэргийг эхлүүлсэн Ханддорж Намнансүрэн, цааш түүчээлэн авч ирсэн Сүхбаатар Чойбалсан Цэдэнбал нарыг үеийн үед бишрэн хүндэлж байх ёстой юм.

Хэрэв одоо Өвөрмонгол Буриадад тусгаар тогтнолын санал асуулага болбол яавч 1945 оны 10 сарын 20-ны өдрийн дүн шиг байхгүй . Тэгэхээр түүх яг тэрхүү түүхэн цаг үе мөчлөгөө ашиглаж чадахгүй бол түүхийн хүрд өршөөдөггүйг энэ санал асуулага нотлох юм . Шотландын хүн ам 5.295 сая хүн ба шотландчууд 84%, англичууд 7.9%, ирланд польш гэх мэт европчууд 4.1% , ази цагаачид - 2.7% , африк, энэтхэг, арабууд 1.5%-г эзэлдэг юм , үүнээс харахад үндэстэний хувьд бас боломжийн боловч шотланд хүн ам Христийн 2 урсгалд дотроо бас хуваагддаг . Шотландад Католик ба Протестант гэж хоёр христ шашны урсгалынхан үеийн үед тэмцэлдэж ирсэн ба үүнийг Протестант шашинтан нар дэмждэг Глазго Рейнжерс католик шашинтан нар дэмждэг Селтик багийн хөгжөөн дэмжигч нарын өрсөлдөөн одоо авч үлджээ.

Тэгвэл яагаад Шотландчууд ТУСГААР ТОГТНОЛООС ТАТГАЛЗАХ БОЛСОН-г түүхээс нь хайх гээд үзье. Анх Ромын эзэнт гүрэн Британи арлын өмнөд бүсийг эзэлсэн нь одоогийн Англи байсан ба арлын хойд хэсэг эзлэгдээгүй үлдсэн кельт угсаатан одоогийн Шотландууд байсан юм . 5-р зуунд Ромчууд Их Британиас гарсаны дараа VI зуунаас Шотландад Христийн шашин дэлгэрч VIII зууны эх гэхэд Шотланд бүрэн Католик шашинтан болсон байна . МЭ-ний 843 онд Шотландын хаант улсын түүх эхэлсэн ба 9-р зуунаас эхлэн Викингийн хойч Дани Норвегичууд халдаж байжээ.

Гэхдээ энэ бол түр зуурын довтолгоо байсан ба харин жинхэнэ аюул 1066 оноос эхэлж Английн дүрвэгчдийг Шотландын хаан хүлээн авсанаас Англи Шотланд анх удаа байлдаж 1071 онд Шотланд ялагджээ. Англичууд үүний дараагийн хоёр зуунд Шотландын эсрэг удаа дараа амжилттай дайн хийж 1174 онд Шотландын хаан бүүр олзлогдож байсан бол сүүлдээ Англичууд Шотландтай ураг барилдан Шотландыг бүрмөсөн захирах бодлого явуулж байжээ . Энэ нь 13-р зууны төгсгөлд бүүр хүчээ авсан байна. Английн Эдвард хааны хүчтэй бодлогыг эсэргүүцсэн ч 1296 онд Английн арми Шотландад довтлон ялж улс орныг нь эзлэжээ.

Үүний эсрэг Шотландчууд 1297 онд Уильям Уоллесын удирдлагаар бослого гаргаж Английн армийг ялжээ . Английн хаан ихэд хилэгнэн өөрийн биеэр их цэрэг удирдан ирж 1298 онд шотландчуудыг ялж зугтаасан Уильям Уоллесыг 1305 онд барьж Лондонд цаазлажээ. Гэхдээ Англичууд Шотландыг шууд захирч чадаагүй ба Роберт Брюс 1306 оны 3-р сарын 25-нд хаан ширээнд сууж 1314 онд Англичуудыг ялж Шотландын тусгаар улсаа дахин байгуулжээ . Гэвч Роберт Брюсын залгамжлагч ханхүү хүүхэдгүй байсаар нас барсны дараа Роберт Стюарт хамгийн ойрын төрлийн хувиар хаан ширээ залгамжлагч болж 1371 оны 3-р сарын 26-нд Роберт II хаанаар өргөмжлөгдөн түүний удам 300 гаруй жил засаг барьжээ . Гэхдээ энэ 300 жилд Английн зүгээс Шотландад ямагт цэрэг улс төрийн дарамт үзүүлж бүүр хааныг хүртэл барьцаалж авах тохиолдол ч байсан . Гагцхүү 100-н жилийн дайны үед 1421 онд Франц -Шотландын хамтарсан арми Англичуудыг ялж Англичууд арга буюу 1424 онд барьцаанд байсан хаан I Жеймсийг эх оронд нь буцаажээ . Хаан 1428 онд Францтай холбоотны гэрээ байгуулж Францын эх оронч Жаннад Арк-н цэрэгт тусламжийн цэрэг хүртэл илгээж байсан ч илгээж байсан ч 1437 онд Ордны хуйвалдаанаар алагджээ . Түүний хүү Жеймс II хаан дөнгөж 6 настай байсан учир Английн эсрэг тэмцэл зогссон нь Шотландын хувь заяанд маш муугаар нөлөөлжээ . Хаан 1449 оноос засаглаж эхэлсэн ба Английн иргэний дайн болох Цагаан сарнай-н дайнд оролцож байгаад тулалдаанд алуулжээ . 1469 онд III Жеймс хаан болсон ба 1481 онд Английн арми дахин Шотландад халдаж тэдэнтэй шотландын зарим ноёд нэгдсэнээр Шотланд ялагдаж газар нутгаасаа Англид өгчээ.

Удалгүй Шотландын дотоодын дайн гарч хаан 1488 оны 6-р сарын 11-нд болсон тулаанд алуулжээ . Энэ мэтээр Шотландын дотоод байдал ээдрээтэй өнгөрч байсан ба 1502 онд Шотландын хаан IV Жеймс Английн хаан VII Генрихийн шаардлагаар түүний гүэжтэй гэрлэжээ. 1509 онд Английн хаан Генрих VII таалал төгсөж, түүний хүү Генрих VIII Английн хаан ширээнд заларч Шотландыг өөрийн харьяат гэж үзэн түрэмгий бодлого явуулсанд IV Жеймс хаан эсэргүүцэн Францтай холбоотон болж Англитай дайтаж байгаад 1513 оны 9-р сарын 9-нд тулааны талбарт нас баржээ . Хаан ширээ залгамжлагч Жеймс V дөнгөж 2 настай байсан ба хатан эх нь Ангдийн талыг барьсанаар Шотландад дахин хямрал нүүрлэжээ.

Сулхан засаглаж байсан Жеймс V хаан 1537 онд нас баржээ . Энэ үед Английн хаан VIII Генрих Ромын паптай муудаж католик шашинтнуудыг харгисаар хавчиж шотландад Английн талыг баригч нарыг протестант шашинд оруулж эхэлсэн ба үүнд таагүй хандсан гэх шалтагаар 1542 оны 8-р сард Английн арми Шотландад довтолсон боловч Шотландын цэрэг уг нь эхлээд ялжээ, гэвч энэ ялалтын дараа язгууртнуудын дунд хагарал гарсанаар Шотландчууд ялалтаа баталгаажуулж чадахгүй байсаар дараагийн тулаанд Шотландчууд ялагдаж Жеймс VI ордондоо буцаж ирээд нас баржээ . Жеймс VI хааны хаан ширээг цорын ганц өв залгамжлагч охин Мария үлдсэн байжээ.

Ингээд Шотландад Английн талыг баримтлагч язгууртнууд засгийн эрхэнд гарч 1543 онд Англи улстай гэрээ байгуулж, Шотландын залуу хатан Английн ханхүүтэй гэрлэх болж энэхүү гэрлэлтээр Шотландыг Англид нэгтгэхээр болжээ . Харин Английн хаан VIII Генрих ялалтандаа хэт эрдэн Мария Стюартыг Англид нэн даруй ирж, Франц-Шотландын эвслээс гар гэж тулган шаарджээ.

Үүнд дургүйцсэн язгууртанууд Шотландад төрийн эргэлт хийж Францын талыг баригч Шотландын тусгаар тогтнолын талынхан засгийн эрхэнд гарч өмнө батлагдсан гэрээг цуцлав. Англичууд үүний хариуд их цэрэг илгээсэн ч 1545 онд шотландчууд Англичуудыг ялжээ.

Гэтэл 1546 онд Английн талыг барьж протестант шашинд орсон шотланд язгууртанууд бослого гаргасан учир Шотландын засгийн газар Францаас тусламж гуйсны дараа Францын цэргүүд 1547 онд эхээр Шотландад босогчдыг даржээ.

Мөн 1548 онд Шотландын гүнж Мэри Стюарт Францад очиж Францын хааны удамтай ураг барилдсанаар Шотландын Англиас хамаарах байдал ихэд дээрджээ. Гэвч 1557 онд Шотландад Францын нөлөөнд дургүй байсан Шотландын язгууртнуудын төлөөлөгчид Эдинбург хотод холбоо байгуулж эвсэл байгуулж, протестант шашны номлогч Жон ламын санаачилгаар 1559 онд бослого гаргаж босогчид цэргийн туслалцаа авахаар Англид хандсан бөгөөд Англиас ч цэрэг туслахаар иржээ . Энэ үед 1560 оны 6-р сард хатан хаан Мария нас барсан нь Английн талыг баригч нар ялж засгийн эрхэнд гарах тохироо бүрдэж Шотландад уламжлалт католик шашныг хуулиар хоригложээ. Ингэж Шотландад протестант шашны талынхан ялж, Англитай ойртох болжээ.

Гэсэн хэдий ч католик шашин шүтдэг гүнж Мэри Стюарт нөхөр нь нас барсан учир Шотландад 1561 онд буцаж ирж Хатан хаан болжээ . Гэвч Английн талыг баригч нар 1567 онд хатан хааныг сэнтийгээс буухыг шаардаж хатан хаан 1568 онд алагдсанаар Шотландад иргэний дайн дэгдэж хатан хааны талынхан ямар ч байсан Стюарт угсааны хааныг 1573 онд өргөмжилсөн ч 1582 оны 8-р сард дахин төрийн эргэлт хийж протестантууд засгийн эрхэнд гарах гэсэн боловч дарагдсан.

Гэвч 1585 онд протестантчууд Английн дэмжлэгтэйгээр Шотландын засгийн газарт оржээ . Ингээд 1586 онд Англи Шотландын гэрээ байгуулагджээ.

Харин Английн хатан хаан I Элизабет үр хүүхэдгүй хүн байсан ба Английн хаан ширээний Тюдорын удам хаан Генрих VII-ийн удам учир Шотландын хаан удмыг Английн хаан болгож Шотланд Англитай нэгтгэхээр гэрээслэжээ.

Ингээд Шотландын хаан Жеймс 1603 онд Английн хаан ширээнд суухаар Лондон явж тэнд 22 жил суусан ба ганцхан удаа эх орондоо ирсэн ажээ . Эхэн үедээ Шотланд тусдаа муж байсан ч 1625 онд Жеймс хааны хүү Карл Англи, Шотландын шинэ хаан болсоны дараа Шотландыг шууд Английн харьяа болгож Шотландын дотоод эрх мэдэл үлэмж багасжээ. Гэвч католик шашинт шотландчууд 1637 онд эсэргүүцэж хаан буулт хийж Шотланд холбооны улсын эрхтэй болжээ.

Гэтэл Англид хөрөнгөтний хувьсгал гарч Оливер Кромвел Ирландад түрэмгийлэл хийсний дараа Шотланд руу цэрэг илгээн эзлэж авчээ . 1654 онд Оливер Кромвел Шотланды Английн шууд дотоод муж болгосон ч түүнийг үхсэний дараа II Карл Стюарт 1660 онд хаан ширээнд сууснаар Шотландын хуучин эрх сэргэжээ . 1685 онд II Карл нас барсаны дараа Шотландад шашин хоорондын хямрал улам гүнзгийрчээ Шотландад Английн талыг баригч нар эргэн засгийн эрхэнд улам баттай сууж эхэлжээ . Ингээд Шотландын парламент засгийн газар 1707 онд Англитай нэгдэх "Эвслийн тухай хууль" батласаны үр дүнд Их Британийн нэгдсэн хаант улс байгуулагджээ.

Үүнийг эсэргүүцэж католик шашинт шотландчууд 1715, 1719 онд бослого гаргасан ч дарагджээ . Харин Шотландын тусгаар тогтнолын төлөө бослого 1745 онд дахин гарч энэ удаа эхэн үедээ Английн цэргийг бут цохисон ч 1746 онд шийдвэрлэх тулалдаанд ялагдсан ба энэ нь Англи- Шотландын хамгийн сүүлчийн том тулалдаан байжээ. Ингээд Шотландын нам дор газар оршиг суугч нар простентант шашинтан болсон бол хойд нутаг уулархаг хэсэгт католик шашинтай хэвээр үлджээ . Англид болсон 19-р зууны аж үйлдвэрийн хувьсгалын нөлөөгөөх Шотланд бас хөгжиж Глазго хот европын худалдаа, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгэн том төв болжээ. Мөн Шотланд нь Их Британы эзэнт улсад өвөрмөц байр суурийг эзэлдэг бөгөөд засаг захиргаа, шүүхийн тогтолцоогоо хадгалж байжээ.

Гэхдээ Шотландын үндэсний үзэлт Шотландын үндэсний нам 1930-аад оны эхээр гарч ирсэнээр нэг улсын хүрээнд өргөн автономит байдлын тухай олон нийтэд анх хэлэлцүүлэг хийж байсан ч олонхийн дэмжлэг авч чаддаггүй байжээ. Ингээд Шотландчууд шинэ тивд олноор очиж суусан, Британы засгийн газар парламентад төлөөлөгчөө оруулж ажилсаар 20-р зууны их дайнуудыг өнгөрүүлжээ. Энэ үед Британы эзэнт гүрэн нуран унаж Английн дарлалд 700 жилийг үдсэн Ирланд улс тусгаар тогтнож байхад Шотланд хэвээрээ л байлаа.

Ирландад католик простентант шашинтнууд шашин хоорондын мөргөлдөөн гарч простентант шашинт хойд Ирланд Британы холбоонд нэгдэж өмнөд Ирланд тусгаар тогтнож байхад Шотланд мөн адил тайван байсаар байлаа . Харин 20-р зууны сүүл 1999 онд Шотландын парламентын сонгуульд анх удаа үндэсний үзэлтэн нар орж ирсэн ба 2000 оны эхнээс Шотландад үндсэрхэг үзэлтнүүдийн нөлөө нэмэгдэж улмаар 2007 онд Шотландын парламентын сонгуульд Үндэсний үзэлт нам ялж засгийн эрхэнд гарчээ.

Энэ нам Шотландын тусгаар тогтнолыг батлуулахыг хүссэн ч парламентэд 47 суудал авсан ба олонхи болоход 65 суудал шаардлагатай байсан тул зорилгоо биелүүлж чадсангүй . Гэвч Шотландын засгийн эрхэнд гарч тусгаар тогтнолын төлөө гэсэн уриагаар сонгуульд хэд хэд орж олонхи суудал авсан учир Британийн парламентаас шаардсаар Шотланд өмнө байсан үеэсээ хамаагүй өргөн эрхтэй болсон байлаа . Ингээд эцэстээ 2012 оны 10-р сарын 15-нд Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Шотландын Засгийн газрын анхны сайд Алекс Салмонд нар 2014 оны намар Шотландын тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал асуулга явуулах гэрээнд гарын үсэг зурав . 2013 оны 3-р сарын 21-нд Шотландын Тэргүүн сайд Алекс Салмонд 2014 оны 9-р сарын 18-нд болсон парламентын хуралдааны үеэр ард нийтийн санал асуулга явуулах өдрийг зарлаж сонгогчид "Шотланд тусгаар тогтносон улс байх ёстой юу?" гэсэн ганц л асуултанд ТИЙМ , ҮГҮЙ гэж хариулах ёстой гэжээ.

Салмонд хэлэхдээ Шотландын одоогийн үеийнхэн "Олон жилийн турш улс орныхоо ирээдүйг бие даан тодорхойлох" боломжтой боллоо гээд хэрэв ард түмэн тусгаар тогтнолын төлөө санал өгвөл 2016 оны 3-р сарын 24-ний өдөр тусгаар тогтнолоо зарлах болно гэсэн байна . Энэ 1603 оны 3 сарын 24-ны өдөр бол Шотланд нь Англи улс гүрний холбоонд нэгдэж нэг хаантай болсон өдөр юм . Харин Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон шотландчуудыг салан тусгаарлахын эсрэг бүх нийтийн санал асуулгад оролцохыг уриалжээ.

Анхны урьдчилсан санал асуулгаар Шотландчуудын 51% нь тусгаар тогтнолын төлөө, 49% нь эсрэг байна гэсэн судалгаа гарчээ . Гэвч 2014 оны 9-р сарын 18-нд Шотландын тусгаар тогтнолын талаар бүх нийтийн санал асуулга явагдаж тусгаар тогтнолын төлөө санал өгсөн хүмүүсийн 44.7% байсан бол Британийн бүрэлдэхүүнд үлдэнэ гэж 55.3% нь эсрэг санал өгчээ. Сонгуулийн ирц 84.6% байжээ.

Ингээд Шотландын анхны сайд Алекс Салмонд албан ёсоох ялагдлаа хүлээн зөвшөөрч Үндэсний намын даргаас огцорчээ . Ингээд Шотланд улс 2016 оны 3-р сарын 24-нд тусгаар тогтносон улс орон болох боломжоо алдсан юм.

Шотландын сонгогч нар ингэж тусгаар тогтнохоос татгалзсан гол шалтгаан бол Британиас салбал санхүүгийн хямралд орж хүн амын амжиргаа дордоно гэж үзсэн бол Британи буюу Английн төв засгийн газраас Шотландийн иргэдэд илүү амжиргаагаа дээшлүүлэх эдийн засгийн дэмжлэг өгнө гэсэн амлалтаас ихээхэн шалтгаалсан гэж үздэг, мэдээж Англичуудтай шашин нэгт простентант шашинтан нар мөн тусгаар тогтнолын эсрэг санал өгсөн гэсэн судалгаа байгаа ажээ . Ингээд бусад улсууд асар их цус урсган тэмцээд тэмцээд олж чаддаггүй, хүн ам нь 90%-с дээш тусгаар тогтнолын төлөө санал өгсөн ч тусгаар улс болж чаддаггүй улсуудын хажууд хамаагүй тусгаар болох боломжийг Шотланд алдсан нь дэлхийн олон оронд тусгаар тогтнолын төлөө тэмцэж байгаа тэмцлийг харлуулсан үйл явдал болсон юм.

Харин өнөөдөр Монгол улсад тусгаар тогтнолын санал асуулга явуулбал маш өндөр дүнгээр ард түмэн маань улсынхаа төлөө нэгдэж чадна гэж бодож байна , цөөн хүмүүс МӨНГӨ-г шүтэх байх гэхдээ хүн амын ихэнх нь ядуу ч хамаагүй тусгаар улс байна гэдэг үзэлд гүн бат суусан . Энэ бол бидний шотландуудаас ялгарах гол ялгаа юм

Эх сурвалж: Өлзийсайхан Өлзий ТҮҮХИЙН ХУУДАС ( монголын ба дэлхийн түүх )

imageimageimage


Сэтгэгдэл

Жижиг улсууд нь Европын Нэгдсэн Улс болж алга болно. [202.131.225.53] 2021-04-19 15:21:57

Европын холбоонд элсэж тарган цатгалан амьдрахын үнэ цэнэ бол жижиг үндэстний улс орнууд мөхөх явдал юм. Тэгээд чехууд, словакууд, польшууд, литвууд, эстониуд, латвиуд, болгарууд, румын г.м. нь 2050-60 он гэхэд Европын "халиулдаг тогоонд" бантан болж холилдож уусч алга болнодоо. "Европын Нэгдсэн Улс" гэдэг бүтэц үүснэ.

Зочин [139.5.219.103] 2021-04-19 16:27:41

Тгд үндсэн хүн ам нь лалууд болно

Зочин [202.9.46.154] 2021-04-19 14:05:48

Шотланд гэж хүн байдаггүй бүгд цагаачид байна шдээ.

Zochin [202.126.90.159] 2021-04-19 13:45:06

Hunii erhend jargasnaas uuriin erheer zob gedeg ugiig tedend helehsen

Зочин [202.9.46.154] 2021-04-19 13:34:53

Европын улс орнууд европын холбоо америк хоёрыг даган мөхөж байна

Зочин [192.82.73.149] 2021-04-19 12:58:19

үнэндээ бол яаж тархи угаахаас л хамаарна даа. фэйс бүүкээр хааш нь ч эргүүлхээр л байна шүү.сонор сэрэмж илүүдэхгүй дээ.

зочин [59.153.86.53] 2021-04-19 11:01:43

Яг одоо Монголд байгаа байдалтай их адилхан үе бн Хятадын лобиггоор Монголчуудыг турхирсан ,мэдээлэл их гарах боллоо Хятад хилээ хаавал Монголчууд турж үхэх шахуу болох юм бн эдийн засаг нурж сүйрнэ гэх мэтээр айлган сүрдүүлэх боллоо ,Өөрсдөө өнгө мөнгөнд автаж тусгаар тогтнолоо зрчихаад одоо харамсаж буй Шотландын араас орохгүй байхаа Монгол хүн арай өөрөөр сэтгэж чадна,

Зочин [66.181.161.103] 2021-04-19 10:43:31

Tiime. Bidnii tsusand tusgaar togtnoliin uzel gun bat suusan yum.

Зочин [192.82.75.52] 2021-04-19 08:45:00

Тиймээ.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.