Сонгуулийн үед иргэдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, СЕХ-той хамтран ажиллах төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэллээ

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комисс, Сонгуулийн ерөнхий хороо хамтран ажиллах төлөвлөгөөг батлаад байна.

Уг төлөвлөгөөний дагуу КОВИД-19 цар тахлын үед тусгаарлагдсан хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хугацаат цэргийн алба хаагчид, захиргааны болон эрүүгийн журмаар баривчлагдсан, цагдан хоригдсон, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд зэрэг зорилтот бүлэгт зориулсан мэдээлэл бэлтгэх ажлыг эхлүүллээ.

173240708_4240566492629755_5170324280747983470_n.png

2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд мэдээлэл солилцох уулзалтыг СЕХ-ноос зохион байгуулж, ХЭҮК болон төрийн бусад байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн нам, эвслүүдийн төлөөлөл хамтран хууль эрх зүй, дүрэм журмын зохицуулалт, зохион байгуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл солилцож байна.


Сэтгэгдэл

irgen [66.181.161.122] 2021-04-21 10:16:54

Aldaatai huulnar songuuli yavuulahaa bolie. Eronhiilogchiin songuuliig 2 jil hoishluulya. COVID 19 ch diildehee boliloo. Ard bidnii eruul mendiig zolioslohoo boli oo.

Зочин [64.119.22.152] 2021-04-21 09:10:00

Ажил хийсэн нэр зүүцгээж байгаа ухаантай аль хэдийн МАН сонгогчидийн эрхэнд халдчихсан


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.