Осолдсон иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Aдмин / Орон нутаг

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т/ 10 хүн “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг 2021.04.21-ний өдрийн 20:23 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Тосонцэнгэл сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагч, Эрүүл мэндийн төвийн эмч, Засаг даргын Тамгын газар, Рашаант сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газарт ажиллаж байна.

Тус аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Рашаант сумын харьяат 10 хүн Тосонцэнгэл сумын Тээл багаас Рашаант сум руу явахаар “Сэлэнгэ мөрөн”-ийг завиар гатлах үед татлага олс нь тасарснаар завь нь хөмөрч иргэн Ү/38 настай, эрэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нар голын эрэг дээр өөрсдөө эсэн мэнд гарсан бөгөөд иргэн Т /62 настай, эрэгтэй/, Ц /50 настай, эрэгтэй/, Г /нас тодорхойгүй, эрэгтэй/, У /38 настай, эмэгтэй/, У /32 настай, эмэгтэй/, Б /8 настай, эмэгтэй/, А/ 5 сартай, эмэгтэй/ нар осолдсон болох нь тогтоогдсон тул тухайн газар оронд тандалтын ажиллагааг зохион байгуулж 2021.04.22-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

2021.04.21-ний 09:36 цагт Ц 50 настай, эрэгтэй, 10:00 цагт А 5 сартай, эмэгтэйн цогцсыг гаргалаа.

Ослын голомтод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан аврах бүлэг ажиллаж уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:06

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:11:06

Зочин [148.60.92.227] 2021-04-22 10:28:55

Mongol ylas senej mehej bna syy!!!tor ni ergyytsen baina!ard tymen yah ychiraan olohgyi baidald hyreh bii?....

Зочин [66.181.182.21] 2021-04-22 10:13:50

5сартай хүүхэд гэж бичмээр эмэгтэй ч гэх шиг.ийм хүмүүс сэтгүүлч хийгээд яваад л бх юм даа

зочин [64.119.18.24] 2021-04-22 08:52:01

Хаа сайгүй үхэл. Их хурал эрх мэдлийн төлөө хэрэлдээд цаг хунацаатай уралдаад амь тавих нээ.

Зочин [202.9.40.102] 2021-04-22 07:32:16

um sain amgalan boltugai

Зочин [103.212.119.175] 2021-04-22 07:27:32

Юугаа хийж ийм олноороо ийм орой усаар явдаг юм бэ дээ? Энэ хэдхээн хүнээс хэн нь үлдэх гээд байна даа. Ковид, хавдар, осол аваарь гэсээр байтал Монголчууд дууслаа ш дээ. Гэр гэртээ болгоомжтой, хариуцлагатай байгаач ээ. Насанд хүрээгүй хүүхдийг томчуудын шийдвэрээр битгий ийш тийш авч яваад байгаач. Тэд хэрэв насанд хүрсэн байсан бол би явахгүй ээ гэж хэлэх ч байсан юм бил үү? Тэд амьд явах эрхтэй шүү дээ.

Иргэн [202.55.188.46] 2021-04-22 06:37:23

Ямар хэцүү юм бэ. Маш харамсалтай юм болжээ.

Зочин [103.26.195.184] 2021-04-22 05:57:52

завь нь даахгүй байхад л чихэж суугаа биз. бас халбагаар архи зардаг болохоос өмнө аягаар ууж явсан биз.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.