Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж тогтвортой байна

Aдмин / Эдийн засаг

Засгийн газраас бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ахалсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулж, улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран идэвхтэй ажиллаж байна.

Нийслэл, аймгуудаас 2021 оны дөрөвдүгээр сарын 20-нд авсан тодотгосон судалгаагаар улсын хэмжээнд 15.7 мянган тонн малын мах, 166.1 мянган тонн гурил, 1.3 мянган тонн гурилан бүтээгдэхүүн, 11.8 мянган тонн төрөл бүрийн будаа, 1.2 мянган тонн хуурай сүү, 1.5 сая ширхэг өндөг, 3.7 мянган тонн ургамлын тос, 48.2 мянган тонн төмс, 17.8 мянган тонн хүнсний ногоо, 7.5 мянган тонн элсэн чихэр, 1.08 мянган тонн давсны нөөцтэй байна. Судалгаанд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн худалдааны зах, төв, дэлгүүрүүд, хүнсний үйлдвэрүүд дэх хүнсний нөөцийг хамруулсан. Мөн дотоодын гурилын үйлдвэрүүдийн агуулахын улаанбуудайн нөөцийг гурилд шилжүүлж тооцсон. Харин нийслэл, орон нутгийн мухлаг, жижиг дэлгүүр, айл өрхийн түвшинд хадгалсан нөөц, мөн хөдөө орон нутгийн төмс, хүнсний ногооны жижиг зоорийн нөөц ороогүй болно.

Импортын хамааралтай хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хувьд, томоохон импортлогчдоос авсан судалгаагаар 2021 оны 4-5 дугаар сард 2.9 мянган тонн цагаан будаа, 5.3 мянган тонн элсэн чихэр, 422 тонн ургамлын тос импортоор орж ирэх захиалгатай байна. Импортоор 4 мянган тонн цагаан будаа, 3.2 мянган тонн элсэн чихэр, 1.14 мянган тонн ургамлын тос ачигджээ. Гол нэрийн бүтээгдэхүүний одоо байгаа нөөц, мөн хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын арга хэмжээний дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:32

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:05:32

иргэн [59.153.112.87] 2021-04-22 06:52:41

Ядууг үзэн ядах хүн - Та өөрөө ядуу байна!!!!!!!!Бид энэ дэлхийд амьдрах цөөхөн хоногт та бие биеэ ойлгож хүндлэж амьдрах нь бидний биш Бурханы хүсэл.!!!!!!!;та тусалж чадахгүй бол зүгээр л бай !!!!!!!! та ч бурханй бүтээл учраас 2 уулаа тус тусд бурханаас Хайрыг авна.та ч хайрла!!!!!!!танд ч ядрах цаг ирнэ!!!!!!!!тиймээс хэл амаа захир!!!!!!!!!!

Зочин [202.9.47.6] 2021-04-22 05:32:40

Ядуучуудыг өрөвдөхгүй харин үзэн ядах хэрэгтэй. Арчаагүй хүмүүс өөрсдөө ядуурлаасаа гарч чаддаггүй.

[103.26.195.184] 2021-04-22 10:24:07

ядуу хүмүүсийн боломж хөдөлмөрийг хулгайлж шулж байна. энэтхэгийн КАСТ үйлчилж байна даа. ядуу болон энгийн ажилчны хүүхэд гээд төрийн сангийн зээлийг нь хойш татаж дарганцар баячууд авсаныг саяхан САМАРсайханаас харлаа

Зочин [203.91.115.47] 2021-04-22 05:29:45

Хятад хилээ хаахад монгол өлсөж үзэх юм байна

Зочин [64.119.26.236] 2021-04-22 05:28:47

юмны үнэ нэмэгдээд хэцүү боллоо!!!!!!!!!!!!!!!!!!!!


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.