Дэлхийн гуравдагч орнуудын шинжлэх ухааны академийн мэдээнд доктор Ц.Мөнхцэцэгийг онцолжээ

Aдмин / Нүүр

Дэлхийн гуравдагч орнуудын шинжлэх ухааны академи (TWAS)-аас өнөөдөр тохиож буй “Олон улсын эх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол улсаас ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрхлэгч доктор Ц.Мөнхцэцэгийг онцолжээ.

2009 оноос хойш НҮБ-ийн ерөнхий ассемблейн тогтоолын дагуу жил бүрийн 4-р сарын 22-ны өдрийг “Бидний амьдарч буй эх дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө, илүү их хор уршиг тарихгүйн төлөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн бүрийн дуу хоолойг нэгтгэн тэмцэх“-ийг уриалан “Олон улсын эх дэлхийн өдөр” болгон тодорхой нэгэн уриан доор тэмдэглэсээр ирсэн. 2021 оны хувьд энэ өдрийг “Restore Our Earth” буюу “Эх дэлхийгээ дахин сэргээцгээе” уриан доор тэмдэглэж байна.

Дэлхийн гуравдагч орнуудын ШУА-ийн мэдээнд: “Олон улсын түвшинд бидний сайн мэдэлгүй хоцордог нэг зүйл нь -эх дэлхий, хүрээлэн буй орчны экосистемийг хамгаалах, дахин сэргээх үйл ажиллагаа нь дэлхийн олон улс орнуудад амжилттайгаар ажиллаж буй эрдэмтэд, судлаачдын нарийн төвлөрсөн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгүйгээр гүйцэтгэгдэх боломжгүй байдаг бөгөөд эдгээр судлаачдын ихэнх нь Дэлхийн гуравдагч орнуудын ШУА-ийн Жинхэнэ гишүүд болон Залуу гишүүд байдаг”-хэмээн тэмдэглэжээ.

Доктор Ц.Мөнхцэцэг нь 2019 онд Дэлхийн гуравдагч орнуудын ШУА-д Залуу гишүүнээр сонгогдсон бөгөөд 2020 онд түүний удирдсан судалгааны төсөл нь тус академиэс санхүүжүүлдэг Суурь судалгааны грантад шалгаран “Монгол орны бэлчээрийн доройтолд тэсвэртэй ургамлуудыг судлах” судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа юм. Тэрээр тус судалгааны ажлыг ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамалжлын экологи, ургамлын нөөцийн лабораторийн судлаачидтай хамтран гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Дэлхийн гуравдагч орнуудын ШУА-ийн вэбсайтаас үзнэ үү- https://twas.org/article/mother-earth-calling


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:50:57

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:50:57

Зочин [64.119.16.227] 2021-04-23 01:59:12

saihan ym hiij bn ih unetei ajil shuu amjilt husii

Зочин [172.58.140.32] 2021-04-22 21:47:32

Чухал ажил байна. Амжилт.

zochin [73.191.26.241] 2021-04-22 13:03:43

amjilt khusee!Estoi mundag!

Зочин [203.91.115.56] 2021-04-22 08:51:20

Сайхан.

Зочин [66.181.161.86] 2021-04-22 08:17:05

Баяр хүргэе ...


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.