АН-ын нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг СЕХ-нд хүлээж авсангүй

Aдмин / Хууль

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат

"АН-ын УИХ-ын бүлгийн гишүүн хүрэлцэн ирсэн байна. Бид ард түмний элч нар байна. СЕХ есөн хүний бүрэлдэхүүнтэй. Дөнгөж орж ирээд асуудал ярьж байхад хэдэн гишүүд нь гараад явчихлаа. Бүхэл бүтэн нам бүртгүүлэх гээд орж ирж байхад та нар ажлаа хийгээд сууж байх ёстой. Материалыг хоёуланг нь хүлээж аваад нягтал. Түүнээс өмнө танай нам хоёр болсон гэх мэт зүйл ярихаа боль. Нэг нам, нэг хүний дарангуйлал руу энэ улс орныг аваачихгүйн тулд СЕХ гэж байдаг.

1989 оноос хойш жинхэнэ ёсоор олон сонгуулийг амжилттай сайн хийж ирсэн. Энэ сонгуулийг та бүхэн амжилттай хийгээд ард түмний өмнө тайлангаа тавих ёстой. УИХ-ын арван гишүүн таны ярихыг зөндөө сонслоо. Та нар ажлыг ингэж хийж болохгүй. Сонгуулийн ерөнхий хороо ажлаа зөв хий. Цагаан дээр хараар бичсэн хуулиа хэрэгжүүлэхийг бид хянах үүрэгтэй. МАН хэдийгээр 65-уулаа ч гэсэн сонгуулиар дөчхөн хувийн санал авсан.

Материал хүлээж аваад, нягтлах нь зүйтэй" гэлээ.

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр нэр дэвшигч баримт бичгээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгч байна.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "АН-ын дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ бүртгэлтэй. Тус намын тамганы асуудал шүүхийн маргаантай байгаа. Улс төрийн намууд дангаараа болон хамтарч зөвхөн нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэсэн Үндсэн хуулийн хэм хэмжээ бий. Тэгэхээр нэг намаас нэг нэр дэвшигч тодорно. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд мөн ийм заалт байгаа.

Ардчилсан нам хоёр хэсэг газар нэр дэвшүүлж байна. Үндэсний аудитын газарт мөн л хоёр мөрийн хөтөлбөр хийлгэсэн. Хоёулаа манайд ирлээ.

Нэг хүнийг нэр дэвшүүлнэ гэдэг асуудал дээр маргаан үүсэхээр байна. Нэг хүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг дотооддоо шийдэхийг хүсэж байна. Аудитын газраас зөвхөн мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийсэн байна. Улсын дээд шүүхийн лавлагаагаар бол С.Эрдэнэ тус намын даргаар сонгогдсоныг бүртгэсэн байгаа юм. Энэ асуудлыг цэгцэлж, тодруулах асуудлыг та бүхэн шийдээч.

Бид нэг намаас зөвхөн нэг материал авах ёстой. Улс төрийн намуудын төрийн сонгуульд оролцох эрхийг Сонгуулийн ерөнхий хороо шийдэх юм шиг нөхцөл байдал үүсэж байна. Бид та бүхнээс материал хүлээж авах хугацааг хойшлуулж байна. Өнөөдрийн 18:00 цагаас та бүхнийг хүлээж байя" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-д суудал бүхий нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу АН-аас Н.Алтанхуяг нэр дэвшигчийг дэвшүүлж баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргэж ирлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 27.1 дэх хэсэгт намын дарга биш намын төлөөллийн төв байгууллага нэр дэвшүүлэх үйл ажиллагааг явуулна гэж заасан байдаг. Манай намын хувьд энэ байгууллага нь үндэсний бодлогын хороо юм. Үндэсний бодлогын хорооны хурлаар олонхын саналыг Н.Алтанхуяг авсан. Үндэсний бодлогын хорооноос гарсан шийдвэрийг намын Их хурлаар баталгаажуулсан.

Нийгмийн сүлжээнд буруу мэдээлэл явж байна. Манай намын нэрийг барьж, хууль бус тамга ашигласан, УИХ-д суудал бүхий намын үйл ажиллагаанд саад учруулах гэсэн хууль бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Улс төрийн намын тухай хууль болон АН-ын үндсэн дүрмийн зохицуулалтаар зөвхөн намын дарга хамаардаггүй. Хянагдсан материалыг хуульд заасны дагуу хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "СЕХ танайх бол нэг нам хоёр болсон гэж худал ярьдаг байгууллага биш. МАН-ын дарга У.Хүрэлсүхэд шулуухан хэлчихье. Чи хаан болчихсон юм шиг битгий олон юм ярь. СЕХ бол УИХ-аас байгуулагддаг байгууллага.

Та нар МАН-ын дор орсон байна. Бид үнэхээр нэг намын дарангуйлалд орсон. АН хуваагдаагүй. Хоёр АН гэж байхгүй. АН-ыг хуваах гэж МАН жигшүүртэй үйлдэл хийсээр байна. АН-ын тамга бүртгэлтэй хэвээрээ байгаа. Иргэний бүртгэлийн ажилтан захиалгаар тамга хийж болохгүй. Тэр байцаагчийн хийсэн тамгыг түдгэлзүүлсэн. У.Хүрэлсүхийн даалгаврыг биелүүлэхээ больцгоо та нар. Нэр дэвшигчээ захиалдаг болсон байна.

Ард түмний сонголтыг та нар хүндэл. Бидэнд бүх бичиг цаас нь байгаа. СЕХ бүртгэхгүй гэх юм бол бид Монголын ард түмэнд хандана.

Бүх бичиг баритан дээр ганцхан нам байна. С.Эрдэнэ гэдэг хүнийг цаанаас нь захиалсан. Чамд хойшлуулах эрх байхгүй. Би эндээс гарахгүй. 13 гишүүн орж ирээд суусан байгаа. Манай материалыг авах ёстой" гэлээ.


Сэтгэгдэл

Zochin [202.55.188.90] 2021-05-05 21:31:07

AN- n dotood heruul temtsel ni ene namiig songuulid oroltsoh bolomjgui bolgoh geed baina daa. Eniigee uhaarahgui bgaa ym baih daa. Neg namaas 2 hun butguuleh geed tenegteed baih ym. Uchiraa olood neg hun l devshuuleh yostoi . Dotoodiin heruul temtselees bolood baigaa asuudalaa songuuliin horoond l tohoh geed baih shig haragdaad baihiin

зочин [124.44.184.129] 2021-05-05 19:39:29

Монгол улс ардчилсан улс уу? коммунист улс уу? нэг хүний дарангуйлал ноёрхолтой улс уу? Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг адил тэгш бүртгээд, ардчилсан чөлөөт зарчмаар хоорондоо өрсөлдөөд, ард иргэдээр дүнгээ тавиулчихвал тэр нь шударга сайхан даа. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл "Цар тахал" гэдгийн дор Монголчуудыг хөл хорио, янз бүрийн дэглэмд цагдан хорьж торгож, үг хэлэх, санаа бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх байдлыг хянах байх даа? Бид ер нь ямар оронд ажиллаж амьдраад байна аа?

Зочин [103.10.21.25] 2021-05-05 19:28:19

Наад Алтанхуяг чинь бие даан нэр дэвшсэн биз дээ.

Зочин [202.9.46.246] 2021-05-05 18:21:03

НАМАА ХАЯАД ЯВСАН АЛТАНХУЯГА ЧИ БОЛИЛДО ТА НАР ХҮРЭЛСҮХ МАН ГЭЭД Л ДАЙРААД БАЙХИЙН НАМИЙНХАА БОДЛОГИЙН БҮХ ГИШҮҮДЭ ЦУГЛУУЛААД ДОТООДДОО АСУУДЛА ШИЙДЭЭЧ ДЭ ӨӨРСНӨӨ БУТАРЧХААД ӨРӨӨЛРҮ ДАЙРААД БАЙХ ЮМ З.ЭНХБОЛДИЙГ УВУУЛААД Л ҮҮД ХААЛГИЙ НЬ ЭВДҮҮЛЭЭДЛ ТАМГА ГЭРЧИЛГЭЭГЭЭ ХУРААГААД Л БҮГД ЗӨВШИЛЦӨӨД Л НЭГ ТАМГАА ӨГӨӨД НӨГӨӨ ТАМГАА МАГНАЙ ГААРАА ШАТААЛГАЧИХААЧ

Иргэн [59.153.113.75] 2021-05-05 17:21:46

Ийм балай сонгуулийг бойкотлоё.Би сонгууль өгөхгүй гэж шийдлээ..Хавь ойрынхноо ч санал өгүүлэхгүй.

Энхбаяр дарга [192.82.77.217] 2021-05-05 17:19:04

Энхбаяр Балин гуайг мэдлэг боловсрол дутуу гээд бас бүртгээгүй, Тэр үед Алтанхуяг гуай дуугараагүй. АН ыхан нийлээд тэрийг зохион байгуулсан. Алтанхуяг оролцсон эсэхийг мэдэхгүй. Ямар ч гэсэн дуугараагүй. Одоо өөрөө тэрнийхээ гайг эдэлж байна. Яая гэхэв.

Зочин [59.153.113.75] 2021-05-05 17:24:11

Энхбаярыг МАН-ыхан яг өнөөдрийн арга барилаараа сонгох сонгогдох эрхийг нь зөрчиж бүртгээгүй шүү дээ.

гайхал [139.5.219.203] 2021-05-05 17:18:41

Дээд шүүх дээр асуудлаа шийдүүлээд л тэр АН-н дарга нь мөн гэсэн шийдвэрээ гаргуулаад тэгээд 1 материалаа сонгуулийн хороонд хүргэж өгөөч дээ

Номин [223.38.36.127] 2021-05-05 16:58:59

Хүрэлсүх ард түмэн мөнх тэнгэрийн тааллаар сайн ерөнхийлөгч болноо.. АНынхан харж л байгаарай. Юу үнэн энэ үнэн шүү

Зочин [64.119.16.100] 2021-05-05 16:48:28

Энэ Алтанхуяг шудрага гээд л өөрийгөө мандуулаад байсан ёстой шудрага байгаач дээ. Гараа зангидаад яах гээд байгаан.

Зочин [80.215.192.125] 2021-05-05 16:01:58

энэ алтанхуяг болио бондын мөнгө идсэнхулгайчшүү дээ

irgen [122.201.31.186] 2021-05-05 15:49:34

Altanhuyag bolon bidon Banbat nar busdiig ug heluulehgui dairch, davshilj, zagnaj, doromjilj, daramtlaad ...Ene odoo ardchlal uu. Uneheer muuhai haragdaj bna. Ih hurliin gishuud geheeree hun bolgoniig zagnaj zuhej yavah yostoi hereg uu . Bugdiig guivuulaad l, huuli durmiinhee hureend shiidegdene gedgiig bugd l medej oilgoj bgaashd . Mongol ulsiig, ard tumniig, huuli durmiig ingej zavhruulj surchihsan

Иргэн [64.119.16.161] 2021-05-05 15:47:59

АН-ын УИХ-ын гишшүд СЕХороог дарамтлаж байна. Нэг намаас 2 хүн нэр дэвшинэ гэж байхгүй. Шүүх АН-ыг дотроо учраа ол гэсэн. АН-ынхан ичих булчирхй байхгүй дуракууд юм. Нам доторх хэрүүл тэмцэлдээ цэг тавьж, нэг нэр дэвшигчээ тодоруулаач.

иргэн [192.82.76.198] 2021-05-05 15:31:00

Хүрэлсүрээ чи иншэж сонгогдохгүй шүү.!!!!"""""!!!!!СЕХ хороог татан буулга!!!!!!!!!!ард түмэн одоо хууртаргүй болсон шүү Хүрэлсүх ээн!!!!!!!!!чи хүний эрх зөрчигсөн гээд чи Сайдаа өгсөн Гэтэл та хүний эрх ард түмний эрхиыг ЗӨРЧИЖ БАЙНА.!!!!!!!!!! ЗАЙЛАААААА

Зочин [202.9.46.175] 2021-05-05 15:21:22

СЕХ хуулийн хүрээнд ажил хийнэ шүү дээ. Шүүх асуудлаа дотроо шийд гэдэг хариулт өгсөн шдэ. Бусдыг дарамталдаг дарангуйлдаг гүтгэдэг ааш араншингаа АН болио шударга бай.

Зочин [66.181.182.188] 2021-05-05 15:16:15

Шүүх асуудлыг шийдэж өгдөггүйгээс асуудал үүсч байгаа хэрэг. Түүнийг нь ч зориуд сунжируулж байна. Сонгууль хууль бус болох эсвэл болохгүй шинжтэй.

Зочин [192.82.92.151] 2021-05-05 15:10:47

Асуудал ойлгомжтой байна шүүдээ. АН нэг хүнээ дэвшүүлчих. Эсвэл АН-аас 2 хүн ерөнхийлөгчид дэвшиж болох юм уу

Иргэг [192.82.83.55] 2021-05-05 15:01:04

Ерөөсөө эд нар сонгуульд оролцох санаагүй юм биш үү зүгээр л үймээн самуун дэгдээж эмх замбараагүй байдал үүсгэх гэж байна тэгээд Баттулга тэр сиймхийг ашиглан хууль бус зүйл хийн нэг бол 2 жил улирана нэг бол хунт хийж хаан болох гэж байна ерөнхийлөгчийн зохиолоор яваад байна

irgen [64.119.26.192] 2021-05-05 15:21:09

Tiim l bololtoi

Зочин [202.126.88.37] 2021-05-05 14:55:39

Монголчууд минь эвтэй байхдаа хүчтэй. Нэр дэвшигч нарт амжилт хүсье.

Зочин [202.126.88.146] 2021-05-05 14:53:09

Алтанхуяг ичиж амьдараач

Зочин [202.179.24.228] 2021-05-05 14:50:26

Талбай дээр МАН-ын ноёрхолын эсрэг жагсацгаая монголчуудаа!!! Одоо биш бол хэзээ ч бидэнд боломж гарахгүй.

Зочин [192.82.86.99] 2021-05-05 17:21:52

bitgii shaa.

Зочин [202.9.40.118] 2021-05-05 14:38:40

АН-ынхан хүсэхээр л хувьсгал үймээн самуун хийдэг юм гэж байхгүй. нэг удаа 2008 онд ард иргэд бид муу хүмүүсийн үгэнд орж алдсан .Одоо бид хууртаж алдахгүй. Заавал та нарын сэтгэлд нийцүүлнэ гэж байхгүй. Та нар юм болгоноос хүртэж байх албагүй. Ерөнхийлөгч сонгох сүүлийн 3 сонгуульд АН-д иргэд итгэлээ өгч нэр дэвшигчийг нь сонгосон. одоо бол ийм хүмүүсийг сонгохгүй. Та хоёр яг адилхан. Улс орныг хүчирхийлэлд дуудаж ашиг хонжоо хайгчдыг олж шалгаж шийтгэх хэрэгтэй

Зочин [103.26.193.195] 2021-05-05 14:33:29

Хоорондоо учраа олчихоод СЕХ дээр очихдоо. Улам өөрсдийгөө муухай харагдуулаад, уламмАН-ын рейтинг унаад байнашдээ

Зочин [202.9.40.118] 2021-05-05 14:33:01

Нам дотроо учраа ололцож чадахгүй байж улс орны учрыг олно гэж ч байхгүй. та нар энэ удаадаа өнжөөд наад намынхаа асуудлыг шийдээд нам шиг нам болчихоод дараа нь улс орны асуудлыг шийдвэрлэх тухай ярьдаг болцгоо

иргэн [192.82.76.198] 2021-05-05 14:31:36

Наад СЕХ - татан буулга.Наад уул чинь даоагуулалийн гар хөлнүүд!!!!!!!!""чөтгөрүүдээ Зайл!!!!!!!!!"!!"???????хувьсгал хиых цаг хугцаа юм шиг бна. Та нар наад бүлиа хулгайгаа боль.!!!!!!!!!!Ард түмэн одоо мөнгөөр хууртахгүй шүү Хүрэлсүх ээ.!!!!!!!!

Зочин [202.9.40.118] 2021-05-05 14:30:13

МАН танай намыг 2 хуваагаад байгаа юм бол тэдний үгэнд ордог нь та нарын буруу шүү дээ. УДээд шүүхэд аль нь бүртгэлтэй байна тэр нь материалаа өгөх эрхтэй шүү. бусдад буруугаа тохохоо болио. өөрий чинь намын муу муухай болгон МАН-аас болсон гэж ярьдагаа зогсоо. чи ч цагтаа АН-ын эсрэг явж байсан урвагч мөн

бөа [66.181.177.56] 2021-05-05 14:23:14

СЕХ зөв юм ярьж бна. АН учраа дотроо олох хэрэгтэй. Алтанхуяг юун балай юм яриад бгаа юм. Өөрөө бүх байдлыг ойлгож байгаа. Эрдэнэ СЕХ дээр ирээд мөн ийм юм ярина. Алтанхуяг хэн ч биш, би бол АН төлөөлж бгаа жинхэнэ хүн, намайг бүртэг гэнэ. АН бол үнэхээр дампуурч бна. Буруугай битгий МАН чихээд бай. Эрдэнэ бас л Алтанхуягйиг МАН-ын бууны нохой гэнэ.

Зочин [202.9.40.118] 2021-05-05 14:20:21

Та нар өөрсдөө л хоёр хуваагдаад байна шүү дээ. өөр хэн нэгэн нам хуваагаад байсан юм байхгүй. Нэг нь л материалаа өгөөч ээ. Хоёулаа Ерөнхийлөгч болно гэж байхгүй шүү дээ. Нэг нь өг ойлгож байна уу нэг нь

Itgel [220.157.149.228] 2021-05-05 14:10:56

Songuuliin eronkhii horoonii zob. Nam dotroo asuudlaa shiideed orj irekh heregtei. Ikh hurliin gishuud AH bish. Sai bodood nam dotroo shiidne shuu.

зочин [202.9.47.9] 2021-05-05 14:08:58

МАН арай дэндүү дээрэлхэж байна даа

Зочин [64.119.26.131] 2021-05-05 14:06:37

Хүрэлсүх сонгуульд ялахын тулд СEХ-ны даргаар өөрийн хүн Дэлгэрнаранг томилсон байдаг.

Зочин [192.82.74.10] 2021-05-05 14:05:33

Ард түмний хилэнг бүү хөдөлгө.Дарангуйллын цаг ирж дарагдөад суухыг одоо дахин хүсэхгүй байлгүй дээ.Хүрэлсүх ингэж гарахгүйээ хө

иргэн [43.228.130.95] 2021-05-05 14:01:47

МАН Н ХҮРЭЛСҮХ ИНГЭЖ Ч ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХГҮЙ ДЭЭ АРАЙ ХЭТЭРЧ БАЙНА

Шилдээ [192.82.87.21] 2021-05-05 13:56:40

Логикийн хувьд Хүрэлсүхэд Эрдэнээг ялах нь хялбар л юм даа6

Зочин [192.82.81.8] 2021-05-05 13:55:18

Ардчилсан намын их хурлын гишүүд гэж нэг бүүр дампуурсан дампуу хэдэн хүмүүсийн нэгдэл болжээ. Хэдий цөөнх ч гэсэн хуулиа ч мэддэггүй, архичин, зуумгай, голомгой, хагас дутуухан хүмүүс

зочин [202.179.26.164] 2021-05-05 14:02:13

Ингэж шившиг болж явснаас дампуурлаа зарлаад намаа шинэчилСЕХ зөв тайлбар хийсэн Энэ хүмүүс ард түмний сонголтыг уландаа гишгэж сонгогчдоо доромжилж явна гэж ойлголоо

Зочин [66.181.176.86] 2021-05-05 13:53:42

СӨХ-ны зөв , АН дотоод. асуудлаа шийдээд орж ирэх ёстой

Зочин [202.21.109.45] 2021-05-05 13:49:51

Хүрэлсүх гэдэг хүн Монголын ард түмнийг доромжлохоо боль.Ерөнхий сайд хийж чадахгүй гэж ажлаа хаясан хүн ямар нүүрээрээ ерөнхийлөгч болно гэдэг байна.Эрдэнэ биш Алтанхуягийг СЕХ албан ёсоор бүртгэх хэрэгтэй.Бүү ай.

зочин [202.9.47.9] 2021-05-05 13:44:36

Хүрэлсүх л мэднэ дээ

Зочин [192.82.76.36] 2021-05-05 14:29:51

СЕХ БҮХ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАРИМТ БИЧГИЙГ Л ҮНДЭСЛЭЭЧДЭЭ. АЛТАНХУЯГИЙГ ДЭВШҮҮЛЖ БУЙ АН НЬ БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛСЭН БОЛ ХҮЛЭЭЖ АВ. ТЭГЭЭГҮЙ БОЛ ЯМАР БИЧИГ БАРИМТ ДУТУУ, ЭСХҮЛ ХУУЛЬ БУС БУЙГ ХЭЛЭЭД БУЦАА

Хоргос [202.126.88.161] 2021-05-05 13:43:14

Дэлгэрнаран гэж хог болио өрсөлдөгчөө захиалдаг Ман болио

Зочин [202.126.89.197] 2021-05-05 13:42:48

End er ni yamar sistem ruu yls oron orj baina !!!!!!!!

зочин [202.9.47.9] 2021-05-05 13:40:56

Хувьсгал хийх цаг болжээ

Зочин [115.70.196.165] 2021-05-05 13:39:51

энэ АН -ынхан одоо хоорондоо учраа олчихож чадахгүй заавал ингэж талцал маргаан үүсгэж байдгаа болиосой. дүрэм журам хамаагүй болсон юм бол Алтанхуяг Эрдэнэ хоёр хоорондоо зодолдоод хэн дийлсэн нэр дэвш дээ. АН ийм ч болох гэж арай л дэндүү харамсмаар байна даа. Учир мэдэхгүй хүүхдээс долоон дор

Зочин [103.57.92.9] 2021-05-05 14:36:15

АН дотроо асуудлаа шийдээд нэг хүнээ оруулаачээ. СЕХ АН-ын дотоод асуудлыг яаж шийдэх юм бэ.

зочин [202.9.47.9] 2021-05-05 13:39:08

Шорон Эрдэнээг бүртгэх хэрэгтэй

зочин [103.57.92.124] 2021-05-05 13:36:48

Одоо бүр хүчээр дарамталж өөрсдийн учираа олоогүй будлианаа сонгуулын хороонд тохох нь НЭГ НАМЫН ДАРАНГУЙЛАЛ ГЭЖ их ярих юм та нарыг ард түмний сонголтыг авахыг хэн ч хориогүй ардчилсан сонгуулаар бүрдсэн их хурал Та нар өөрсдөө нам дотороо учираа олохгүй байж яаж төр удирдах юм бэ буруугаа бусдад тохохоо боль

зочин [202.179.26.164] 2021-05-05 13:55:30

Тиймээ нам дотроо учраа олохгүй хэрүүлээ СЕХ-гоор шийдүүлэх гэж бүү муйхарла монгол улсад бүх зүйл хуулиар явагддаг та нарын хүслээр болдоггүй юм Шүүх дээрээс хэн нь хүчинтэйгээ тодруулаад ир ингэж хугацаа алдаад хэн ч үгүй болж ард иргэдээ ойлгомжгүй мухардал цаашилвал элдэв үймээнд битгий санааг нь урвуулаад бай нийтээрээ өвчин тахалтай хэцүү байгааг ойлгоод хэрүүлээ зогсоож хоорондоо учраа олж чадахгүй бол хэнийг нь чдэмжихгүй шүү

IRGEN [122.201.31.186] 2021-05-05 13:35:38

Arai dendnee. ih hurliin gishuud bj uursduu huulia murduusei bilee . Uuursduu bukh zuiliig huuli busaar hiij shiiddeg shigee SEH-g ajliig ni hiilgehgui bna daa

зочин [103.212.119.208] 2021-05-05 13:35:31

эрдэнийг дүүжилж ал..............

Зочин [202.126.88.233] 2021-05-05 13:31:32

Дэлгэрнаранг огцруулах хэрэгтэй. СЕХ-г нам бус хүн удирдах ёстой.

Зочин [103.229.123.64] 2021-05-05 13:24:24

Угаасаа улайм цайм хууль бус юмыг зүтгүүлээд бдаг оркууд

Nar [64.119.16.103] 2021-05-05 13:18:35

oorsdiinhoo buruug SEH ruu chihej bolohgui shdee.boliosoi


55 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
55 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.