Хөвсгөл аймгийн: Чандмань-Өндөр суманд баавгай мал руу дайрчээ
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд баавгай бэлчээрт яваа үхэр лүү дайрсан байна. Энэ үед малчин зугтааж амжсан бөгөөд үхрээс нь 2 бяруу олдохгүй байгаа гэнэ.
Сүүлийн өдрүүдэд тус аймгийн Чандмань-Өндөр, Эрдэнэбулган сумын нутагт баавгай явж байгаатай нутгийн иргэд таарсан байна. Хөвсгөлийн байгалийн цогцолборт газар нутаг буюу Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сум, Хөвсгөл нуурын баруун, зүүн эрэг дагуух газруудад өнгөрсөн жил жимс ургаагүй тул хорхойтсон баавгай явсан ул мөр олдсон байна. Идэш тэжээл хомс байсантай холбогдуулан баавгай ичээнээс гарч суурьшлын бүс рүү орж хүн, мал руу дайрах магадлалтай байгаа тул анхаарал болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн БОАЖГ-аас анхааруулж байна.
Баавгай тайгад амьдардаг, ил гарч хүн, амьтанд харагдах нь ховор байдаг. Гэвч дан махаар хоолшдоггүй, заавал самар, жимс ургамлын гаралтай хоол тэжээлийг хольж иддэг аж. Самар, жимс ховор ургасан үед өлссөн баавгай улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна. Улаан шоргоолжинд алдегид хэмээх спирт байдаг бөгөөд түүнд согтсон баавгайг “Хорхойтсон баавгай” гэдэг аж. Ийнхүү согтсон баавгай хаашаа ч хамаагүй тэнэж амьтан, хүнд халдах тохиолдол хүртэл гарч байжээ.
Сэтгэгдэл
МУ иргэн [192.82.93.11] 2021-05-09 15:48:38
Заа, тэр муу мал яадгийн. Угаасаа л идүүлэх ёстойгоос хойш. Бид нар алж идэх гэж л мал тэжээдэг биздээ.
Зочин [103.57.94.222] 2021-05-08 11:18:08
samriig heden jildeee horigloooooooo zasag tor min samar tuulee geed bidnii amidral saijrahgui
Zocnin [68.145.61.75] 2021-05-07 13:12:26
Het olshirwol demii agnah zowshoorol olgoh heregtei Kansdsd zowshoorol olgodog
Зочин [64.119.21.157] 2021-05-07 12:30:48
baavgai samraar hoollodog yum uu
Зочин [103.26.193.18] 2021-05-09 14:08:47
баавгайн хоолыг нь булаасан самарчид ченжүүдийг барьж очоод хаяж өг.
Зочин [202.126.90.33] 2021-05-07 12:05:08
Самар жимс дэндүү их түүж хэрэм, баавгай зэрэг амьтад хоолгүй болж хэцүүдэж байгаа. Хүмүүс минь үр хүүхэдтэйгээ зүйрлэж бодоод байгаль, ан амьтадаа хайрлая аа. Самрыг дэндүү их түүж бна. Байгаль хамгаалагч нар юу хийж бна. Цалин хөлсийг нь хийсэн ажилд нь тааруулж өгөх хэрэгтэй.
Зочин [202.126.90.29] 2021-05-09 06:07:25
Samar jims tuulee geed hun ochij bolomgui uul taigdaa baigaliin jims samar zondoo l uldej bga sh dee.uul usaa uhaj bga bish
zochin [223.104.90.225] 2021-05-07 11:20:13
suuliin yed hujaa nar ih hemjeeni samar tuuj bna boliuul
Зочин [202.9.46.2] 2021-05-07 07:02:10
Баавгайн орон гэр ойн модыг сүйтгээд байх хэрэггүй шдээ
Зочин [202.126.89.20] 2021-05-07 06:58:34
Ene odoo samar tuuhiig horiochee
Zochin [202.126.89.92] 2021-05-07 07:23:21
Samar jims tvvhiig horigloson huulia sai heregjvvlj hyanalt tavij zurchliig ilrvvlj torguuli tavi.